| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00038/И |
| Дугаар | 318/ШШ2025/00117 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 318/ШШ2025/00117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Л аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л аймгийн М сумын 6 дугаар баг, 2 гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар , Г ургийн овогт У Цийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Ц 1970 онд Л аймгийн М суманд төрсөн, 55 настай. У.Ц нь 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 437 дугаар тушаалаар цэргийн албанаас халагдсан. Улмаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын тушаалаар тус сургуульд галчаар ажилд орсон. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тус сургуулийн нэр өөрчлөгдөж Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургууль болоход У.Ц мөн л ажиллаж байсан. У.Ц нь Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургуульд галчаар ажилд орсон тушаал архиваас олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд У.Цийн Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургууль болон Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өргөмжлөл, 1995 онд авахуулж байсан гэх фото зураг, Л аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 164 дүгээр зөвлөмжийн хуудас, Л аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт, Л аймгийн М сумын Ахлах сургуулийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр “Галчийн ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тодорхойлолт, гэрч Д.Б, У.Л нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс У.Цийн гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оын У.Цийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургууль болон Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч У.Цийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Л аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 164 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Ажилд орсон, гарсан тушаал байхгүй, тодорхой бус, 1995 оны тушаал байхгүй тул хөдөлмөрийн нөхцөл, ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.
3.2. Л аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтод: У.Цийн 1995 оны 01 дүгээр сараас 1995 оны 4 дүгээр сар, 1995 оны 7 дугаар сар, 1995 оны 11 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сар, 1996 оны 01 дүгээр сараас 1996 оны 5 дугаар сар, 1996 оны 7 дугаар сараас 12 дугаар сар, 1998 оны 01 дүгээр сараас 1998 оны 5 дугаар сар, 1998 оны 7 дугаар сараас 1998 оны 12 дугаар сар, 1999 оны 01 дүгээр сараас 1999 оны 5 дугаар сар, 1999 оны 7 дугаар сараас 1999 оны 12 дугаар сар, 2000 оны 01 дүгээр сар, 2000 оны 3 дугаар сараас 2000 оны 5 дугаар сар, 2000 оны 7 дугаар сар, 2000 оны 9 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар, 2001 оны 02 дугаар сараас 2001 оны 5 дугаар сар, 2001 оны 7 дугаар сараас 2001 оны 12 дугаар сар, 2002 оны 01 дүгээр сараас 2002 оны 6 дугаар сар, 2002 оны 9 дүгээр сараас 2002 оны 12 дугаар сар, 2003 оны 01 дүгээр сараас 2003 оны 4 дүгээр сар, 2003 оны 6 дугаар сар, 2003 оны 10 дугаар сараас 2003 оны 12 дугаар сар, 2004 оны 01 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сар, 2004 оны 10 дугаар сараас 2004 оны 12 дугаар сар, 2005 оны 01 дүгээр сараас 2005 оны 4 дүгээр сар, 2005 оны 6 дугаар сар, 2005 оны 9 дүгээр сараас 2005 оны 12 дугаар сар, 2006 оны 01 дүгээр сараас 2006 оны 4 дүгээр сар, 2006 оны 6 дугаар сар, 2006 оны 10 дугаар сараас 2006 оны 12 дугаар сар, 2007 оны 01 дүгээр сараас 2007 оны 4 дүгээр сар, 2007 оны 6 дугаар сар, 2007 оны 10 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар, 2008 оны 01 дүгээр сараас 2008 оны 4 дүгээр сар, 2008 оны 6 дугаар сар, 2008 оны 10 дугаар сараас 2008 оны 11 дүгээр сар, 2009 оны 01 дүгээр сараас 2009 оны 5 дугаар сар, 2009 оны 7 дугаар сараас 2009 оны 12 дугаар сар, 2010 оны 01 дүгээр сараас 2010 оны 6 дугаар сар, 2010 оны 8 дугаар сараас 2010 оны 12 дугаар сар, 2011 оны 01 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар, 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сар, 2013 оны 9 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар, 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургууль болон Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлжээ.
3.3. У.Цийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт түүний ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлжээ. Тухайн дэвтэрт бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь Л аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтод тусгагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаатай зөрүүтэй байх тул нийгмийн даатгалын дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.
3.4. Л аймгийн М сумын Ахлах сургуулийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр “Галчийн ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар У.Цийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс галчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
3.5. Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тодорхойлолтод: Улчаа овогтой Ц нь тус сургуулийн галчаар 1995-2015 оны хооронд Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургууль, Л аймгийн М сумын Ахлах сургууль нэршилтэй байхад ажиллаж байсан нь үнэн болно гэжээ.
3.6. У.Цээс 1995 онд авахуулж байсан гэх фото зургийг ирүүлсэн байх ба уг зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн өргөмжлөл гэх баримтад эрх бүхий албан тушаалтан тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байх тул тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
3.7. У.Цийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн ба нэхэмжлэгч нь 1995-2015 онд ажиллаж байсан байдал тогтоолгохоор шаардсан тул 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гэрлэснийг бүртгэх анкетад тусгагдсан мэдээллийг хэрэгт ач холбдогдолгүй гэж үзэв.
3.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.Б, У.Л нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хүсэлтээсээ татгалзсан болно.
4. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь 1995 оноос хойш түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран ажилласан жилийг тооцдог. Иймд нэхэмжлэгч У.Цийн Л аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтод дурдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь У.Ц 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургууль болон Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажилласан гэх боловч Л аймгийн М сумын Ахлах сургуулийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр “Галчийн ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар У.Цийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс галчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийг энэ өдрийг хүртэл ажилласан гэж үзэх үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгч У.Ц нь 1995 оны 01 дүгээр сараас 1995 оны 4 дүгээр сар, 1995 оны 7 дугаар сар, 1995 оны 11 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сар, 1996 оны 01 дүгээр сараас 1996 оны 5 дугаар сар, 1996 оны 7 дугаар сараас 12 дугаар сар, 1998 оны 01 дүгээр сараас 1998 оны 5 дугаар сар, 1998 оны 7 дугаар сараас 1998 оны 12 дугаар сар, 1999 оны 01 дүгээр сараас 1999 оны 5 дугаар сар, 1999 оны 7 дугаар сараас 1999 оны 12 дугаар сар, 2000 оны 01 дүгээр сар, 2000 оны 3 дугаар сараас 2000 оны 5 дугаар сар, 2000 оны 7 дугаар сар, 2000 оны 9 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар, 2001 оны 02 дугаар сараас 2001 оны 5 дугаар сар, 2001 оны 7 дугаар сараас 2001 оны 12 дугаар сар, 2002 оны 01 дүгээр сараас 2002 оны 6 дугаар сар, 2002 оны 9 дүгээр сараас 2002 оны 12 дугаар сар, 2003 оны 01 дүгээр сараас 2003 оны 4 дүгээр сар, 2003 оны 6 дугаар сар, 2003 оны 10 дугаар сараас 2003 оны 12 дугаар сар, 2004 оны 01 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сар, 2004 оны 10 дугаар сараас 2004 оны 12 дугаар сар, 2005 оны 01 дүгээр сараас 2005 оны 4 дүгээр сар, 2005 оны 6 дугаар сар, 2005 оны 9 дүгээр сараас 2005 оны 12 дугаар сар, 2006 оны 01 дүгээр сараас 2006 оны 4 дүгээр сар, 2006 оны 6 дугаар сар, 2006 оны 10 дугаар сараас 2006 оны 12 дугаар сар, 2007 оны 01 дүгээр сараас 2007 оны 4 дүгээр сар, 2007 оны 6 дугаар сар, 2007 оны 10 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар, 2008 оны 01 дүгээр сараас 2008 оны 4 дүгээр сар, 2008 оны 6 дугаар сар, 2008 оны 10 дугаар сараас 2008 оны 11 дүгээр сар, 2009 оны 01 дүгээр сараас 2009 оны 5 дугаар сар, 2009 оны 7 дугаар сараас 2009 оны 12 дугаар сар, 2010 оны 01 дүгээр сараас 2010 оны 6 дугаар сар, 2010 оны 8 дугаар сараас 2010 оны 12 дугаар сар, 2011 оны 01 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар, 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сар, 2013 оны 9 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар, 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургууль болон Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажиллаж байсан болох нь Л аймгийн М сумын Ахлах сургуулийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр “Галчийн ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тодорхойлолт, Л аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г ургийн овогт У Цийн 1995 оны 01 дүгээр сараас 1995 оны 4 дүгээр сар, 1995 оны 7 дугаар сар, 1995 оны 11 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сар, 1996 оны 01 дүгээр сараас 1996 оны 5 дугаар сар, 1996 оны 7 дугаар сараас 12 дугаар сар, 1998 оны 01 дүгээр сараас 1998 оны 5 дугаар сар, 1998 оны 7 дугаар сараас 1998 оны 12 дугаар сар, 1999 оны 01 дүгээр сараас 1999 оны 5 дугаар сар, 1999 оны 7 дугаар сараас 1999 оны 12 дугаар сар, 2000 оны 01 дүгээр сар, 2000 оны 3 дугаар сараас 2000 оны 5 дугаар сар, 2000 оны 7 дугаар сар, 2000 оны 9 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар, 2001 оны 02 дугаар сараас 2001 оны 5 дугаар сар, 2001 оны 7 дугаар сараас 2001 оны 12 дугаар сар, 2002 оны 01 дүгээр сараас 2002 оны 6 дугаар сар, 2002 оны 9 дүгээр сараас 2002 оны 12 дугаар сар, 2003 оны 01 дүгээр сараас 2003 оны 4 дүгээр сар, 2003 оны 6 дугаар сар, 2003 оны 10 дугаар сараас 2003 оны 12 дугаар сар, 2004 оны 01 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сар, 2004 оны 10 дугаар сараас 2004 оны 12 дугаар сар, 2005 оны 01 дүгээр сараас 2005 оны 4 дүгээр сар, 2005 оны 6 дугаар сар, 2005 оны 9 дүгээр сараас 2005 оны 12 дугаар сар, 2006 оны 01 дүгээр сараас 2006 оны 4 дүгээр сар, 2006 оны 6 дугаар сар, 2006 оны 10 дугаар сараас 2006 оны 12 дугаар сар, 2007 оны 01 дүгээр сараас 2007 оны 4 дүгээр сар, 2007 оны 6 дугаар сар, 2007 оны 10 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар, 2008 оны 01 дүгээр сараас 2008 оны 4 дүгээр сар, 2008 оны 6 дугаар сар, 2008 оны 10 дугаар сараас 2008 оны 11 дүгээр сар, 2009 оны 01 дүгээр сараас 2009 оны 5 дугаар сар, 2009 оны 7 дугаар сараас 2009 оны 12 дугаар сар, 2010 оны 01 дүгээр сараас 2010 оны 6 дугаар сар, 2010 оны 8 дугаар сараас 2010 оны 12 дугаар сар, 2011 оны 01 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар, 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сар, 2013 оны 9 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар, 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургууль болон Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г ургийн овогт У Цийн 1995 оны 01 дүгээр сараас 1995 оны 4 дүгээр сар, 1995 оны 7 дугаар сар, 1995 оны 11 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сар, 1996 оны 01 дүгээр сараас 1996 оны 5 дугаар сар, 1996 оны 7 дугаар сараас 12 дугаар сар, 1998 оны 01 дүгээр сараас 1998 оны 5 дугаар сар, 1998 оны 7 дугаар сараас 1998 оны 12 дугаар сар, 1999 оны 01 дүгээр сараас 1999 оны 5 дугаар сар, 1999 оны 7 дугаар сараас 1999 оны 12 дугаар сар, 2000 оны 01 дүгээр сар, 2000 оны 3 дугаар сараас 2000 оны 5 дугаар сар, 2000 оны 7 дугаар сар, 2000 оны 9 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар, 2001 оны 02 дугаар сараас 2001 оны 5 дугаар сар, 2001 оны 7 дугаар сараас 2001 оны 12 дугаар сар, 2002 оны 01 дүгээр сараас 2002 оны 6 дугаар сар, 2002 оны 9 дүгээр сараас 2002 оны 12 дугаар сар, 2003 оны 01 дүгээр сараас 2003 оны 4 дүгээр сар, 2003 оны 6 дугаар сар, 2003 оны 10 дугаар сараас 2003 оны 12 дугаар сар, 2004 оны 01 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сар, 2004 оны 10 дугаар сараас 2004 оны 12 дугаар сар, 2005 оны 01 дүгээр сараас 2005 оны 4 дүгээр сар, 2005 оны 6 дугаар сар, 2005 оны 9 дүгээр сараас 2005 оны 12 дугаар сар, 2006 оны 01 дүгээр сараас 2006 оны 4 дүгээр сар, 2006 оны 6 дугаар сар, 2006 оны 10 дугаар сараас 2006 оны 12 дугаар сар, 2007 оны 01 дүгээр сараас 2007 оны 4 дүгээр сар, 2007 оны 6 дугаар сар, 2007 оны 10 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар, 2008 оны 01 дүгээр сараас 2008 оны 4 дүгээр сар, 2008 оны 6 дугаар сар, 2008 оны 10 дугаар сараас 2008 оны 11 дүгээр сар, 2009 оны 01 дүгээр сараас 2009 оны 5 дугаар сар, 2009 оны 7 дугаар сараас 2009 оны 12 дугаар сар, 2010 оны 01 дүгээр сараас 2010 оны 6 дугаар сар, 2010 оны 8 дугаар сараас 2010 оны 12 дугаар сар, 2011 оны 01 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар, 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сар, 2013 оны 9 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар, 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Л аймгийн М сумын 10 жилийн дунд сургууль болон Л аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Л аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ