| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00379/И |
| Дугаар | 103/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/00358
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2025/00358
| Улаанбаатар хот
|
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ***** дугаар хороо, ******* Тауэр, ***** дугаар давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, ***** дугаар байрны *****тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,160,411 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 18,177,411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,160,411 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 18,177,411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 3 дугаар сарын 17-нд 600********37 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 18,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч зээлдэгчтэй байгуулсан 600******37 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 190 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2026 оны 9 дүгээр сарын 16-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 16,187,440.2 төгрөг, үндсэн хүү 1,934,919.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,050.85 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг нийт 18,177,410.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* банкны нэхэмжилж байгаа 18,177,410.57 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваан төлнө.
Төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-нд 1,677,410.57 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь 18,177,411 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 25-наас 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны 1,677,410.57 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй цаг хугацаа, төлбөр төлөх үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,160,411 төгрөг, нотариатын зардалд 17,000 төгрөг нийт 18,177,411 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь
2025 оны 5 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 25-нд 1,677,410.57 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 124,418.5 төгрөгийг улсын орлогоос, 124,418.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА