| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00373/И |
| Дугаар | 103/ШШ2025/00360 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/00360
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2025/00360
| Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ***** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ******* банк цамхаг, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ******* булан ***** дугаар хэсгийн ******** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Багануур дүүргийн ********* дугаар хороонд байрлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ****** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,202,947.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,202,947,58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б.******* нь ******* банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/4905603 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/4911871 тоот онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг нэмж авсан. Зээлдэгч 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 19,186,068.18 төгрөг, зээлийн хүү 5,807,781.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,190.29 төгрөг нийт 25,000,039.48 төгрөг төлсөн боловч гэрээнд заасан үүргээ зөрчиж 256 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд үндсэн төлбөр 10,813,931.92 төгрөг, зээлийн хүү 1,270,88.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,126.44 төгрөг нийт 12,202,947.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкнаас нэхэмжилсэн 12,00,947.58 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,202,947.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,198 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 105,099 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105,099 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА