Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00378

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00378

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ****** дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ****** тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 285,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 285,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Б.******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44*******19 тоот үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 94********32 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн WiFi Router төхөөрөмж хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авч ашиглаж эхэлсэн. Иймд хариуцагчаас үйлилгээний хэрэглээний төлбөрт 99,721 төгрөг, төхөөрөмжийн төлбөрт 169,000 төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 16,9000 төгрөг, нийт 285,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллагаас 44*******19 гэрээний дугаартай Б.******* холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг зээлийн төлбөр болох 285,621 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн болно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 285,621 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 285,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,609 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 4,609 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА