Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00380

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар *******03/ШШ2025/00380

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,254,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ж.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,254,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Ж.******* нь 2024 оны 4 дүгээр сарын *******7-ны өдөр ЗГ2*******05203236 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 6,2*******0,000 төгрөгийн зээлийг жилийн *******8 хувийн хүүтэй, *******5 сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 5 дугаар сарын 2*******-ний өдөр ЗГR00*******290896 тоот дижитал зээлийн гэрээг байгуулж *******,700,000 төгрөгийн зээлийг, жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа хугацаа хэтрүүлж гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд зээлдэгчээс 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 4,254,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ж.******* нар нь хариуцагчид холбогдуулан гаргасан 2 зээлийн төлбөрт нийт 4,254,300 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр эвлэрэв.

Төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны *******0 дугаар сарын 25-нд 709,050 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,254,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь 2025 оны 5 дугаар сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 709,050 төгрөг, 2025 оны *******0 дугаар сарын 25-нд 709,050 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,0*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4*******,509 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 4*******,509 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА