| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0353/Э |
| Дугаар | 266 |
| Огноо | 2017-08-02 |
| Зүйл хэсэг | 192.1., |
| Улсын яллагч | Н.Бадамцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: Н.Бадамцэцэг,
Нарийн бичгийн дарга: И.Буманбаяр,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,
Шүүгдэгч Г.Анхмаа, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б, Г.Анхмаа нарт холбогдох эрүүгийн 201701000132 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 4 дүгээр байр 23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЦБ80120670 регистерийн дугаартай, Цорос овогт Баяртогтохын Б,
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 16-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ШБ86092409 регистерийн дугаартай, Боржигон овогт Ганбаярын Анхмаа.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.Б нь 2016 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Жардин хотхоны гаднаас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,7 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Жардин хотхоны 105 дугаар байрны 101 тоотод хууль бусаар хадгалсан,
2016 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Минт” нэртэй цэнгээний газарт зүс таних залуугаас борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис болон 0,13 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Жардин хотхоны 105 дугаар байрны 101 тоотод болон биедээ хууль бусаар хадгалсан,
2017 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Platinum” зочид буудлын 306 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодис, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, Methylenedioxymethamphetamine /МОМА/-ны агууламжгай 0.7 грамм экстази гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,
Г.Анхмаа нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн 1 дүгээр жагсаалтад багтсан 3, 4-метилдиокси-И-метиламфетамин /mehylenediohymethamphetamine - MDMA/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Ногоон төгөл” хотхоны 77 дугаар байрны 1-35 тоот гэртээ 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Анхмаа мэдүүлэхдээ: Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд Б.Баттулгын биед үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Баттулгын шээснээс метамфетамин, амфетамин, ТНС төрлийн мансууруулах бодис илэрсэн талаарх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-19/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Jardin” хотхоны 105 дугаар байрны 101 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-11/, х ураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /нүдний шилний хайрцаг/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 27-30/, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Platinum” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг ажиллагааг дүрсжүүлж авсан бичлэг /Зхх-ийн 121-129/, Б.Баттулгын унаж явсан 44-44 УНГ дугаартай цагаан өнгийн Лексус-450 маркийн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 130-133/, Б.Баттулгын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэгийн хамт /Зхх-ийн 135-142/, Б.Баттулгын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 80-84/, Г.Анхмаагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /4хх-ийн 67-69/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8045, 8038, 6150, 6152, 6153 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 41-46, 48-50, Зхх-ийн 211-213, 218-219, 224-226/, Б.Баттулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 108-113/, Г.Анхмаагийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 167-174/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Жардин хотхоны гаднаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,7 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Жардин хотхоны 105 дугаар байрны 101 тоотод хууль бусаар хадгалсан,
2016 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Минт” нэртэй цэнгээний газарт зүс таних залуугаас борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис болон 0,13 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Жардин хотхоны 105 дугаар байрны 101 тоотод болон биедээ хууль бусаар хадгалсан,
2017 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Platinum” зочид буудлын 306 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодис, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, Methylenedioxymethamphetamine /МОМА/-ны агууламжгай 0,7 грамм “экстази” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,
Шүүгдэгч Г.Анхмаа нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецийн 1 дүгээр жагсаалтад багтсан 3, 4-метилдиокси-И-метил амфетамин /mehylenediohymethamphetamine - MDMA/ гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Ногоон төгөл” хотхоны 77 дугаар байрны 1-35 тоот гэртээ 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хадгалсан болох нь:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8045 дугаартай дүгнэлтэд /1хх-ийн 41-46/: “… Б.Баттулгын биеэс хураагдсан хар өнгийн нүдний шилний хайрцаг, тарианы шил, гялгар уут, ногоон өнгийн соруул, шилэн гаанс бүхий ногоон өнгийн гуурс, ягаан өнгийн хуванцар сав зэргээс метамфетамины, гялгар ууттай хар бор өнгийн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолын, Б.Баттулгын шээснээс метамфетамин, тетрагидроканнабинолын агуулга бүхий сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн…” гэснээр,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 8038 дугаартай дүгнэлтэд /1хх-ийн 48-50/: “…Б.Баттулгын гэрээс хураагдсан өвс мэт зүйл, 20 төгрөгийн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга бүхий сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн …” гэснээр,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 6150 дугаартай дүгнэлтэд /Зхх-ийн 211-213/: “... талстлаг мөс мэт зүйл болон 6,5 см урттай цэнхэр улаан өнгийн гуурс, 19,5 см урттай цэнхэр улаан өнгийн гуурсанд метамфетамины агууламж, гялгар ууттай шавар мэт зүйл, тугалган цаастай шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрсэн” гэснээр,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 6152 дугаартай дүгнэлтэд /Зхх-ийн 218-219/: “... эм мэт зүйлээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецийн жагсаалтад багтдаг 3, 4 Methylenedioxymethamphetamine /МОМА/ илэрсэн” гэснээр,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 6153 дугаартай дүгнэлтэд /Зхх-ийн 224-226/: “... 1см урттай гуурс мэт зүйл, нүх гаргаж цоолсон хуванцар саванд метамфетамины агууламж илэрсэн …” гэснээр,
Б.Баттулгын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 80-84/: “… 2016 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрийн гадаа “Каннабис” өвс ургаж байхаар нь хараад “мөн үү биш үү үзье” гэж бодоод хэдэн навч шувтарч жижиг цагаан саванд хийгээд “00”-ын өрөөний тавиур доор тависан байснаа мартчихаж. Харин мөс, шаварны тухайд гэвэл 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний хөөцөлдсөн ажил бүтэхгүй, маш их стресстээд шөнө 00 цагийн үед “Минт” бааранд ганцаараа архи ууж байтал зүс таних залуу тааралдахаар нь ойр зуурын юм ярьж байтал “май энийг ав ав” гээд нүдний шилний сав өгсөн. Би түрүүлж гараад гадаа машиндаа сууж нөгөө залууг хүлээхэд гарч ирэхгүй болохоор нь гэртээ харьсан. Гэрт очиход Тамир унтаж байсан. Би нүдний шилний сав доторх шавар гэх мансууруулах бодисноос хумсны толион чинээ жоохоныг тамхины цогон дээр тавьж хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж хэрэглэсэн. Сэтгэл санаа арай дээрдээд, бие тайвшрах шиг болохоор нь дахиж гялгар ууттай мөсний үлдэгдэл байсныг ягаан өнгийн хуванцар савыг нь ашиглаж мөсөө ууршуулж хэрэглэсэн. Миний биед үзлэг хийж хурааж авсан нүдний шилний савтай зүйлс бол зүс таних залуугийн өгсөн зүйлс байгаа юм…” гэх мэдүүлгээр,
Г.Анхмаагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 67-69/: “ … 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Б над руу яриад “юу хийж байна, завтай байна уу, уулзах уу” гэхээр нь “тэгье” гэж хэлээд бид хоёр “13”-ын автобусны буудлын ойролцоо уулзахаар болсон. Би гэрээсээ гараад “13”-ын автобусны буудлын ойролцоо зогсож байтал Б.Б цагаан өнгийн 4444 УНГ улсын дугаартай 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Машин дотор нь суухад зүс таних С.Батбилэг явж байсан. Тэндээсээ хаашаа явахаа ярилцаж байгаад буудал орохоор болсон. “13”-ын автобусны буудлаас хөдлөөд хотын төв рүү явж байхад Б.Б “үүнийг хэрэглэчих, эмэгтэй бар шиг болно” гээд надад ундааны савтай “мөс” өгөхөөр нь би шилэн гаансных нь доороос асаагуураар халааж байгаад гарсан утааг нь гуурсаар хоёр гурван удаа сороод буцаагаад Б.Бд өгөхөд “Platinum” зочид буудлын гадна зогссон. Бид гурав уг буудалд өрөө аваад, өрөөндөө ороод удаагүй байхад гаднаас цагдаагийн байгууллагын ажилтнууд орж ирээд бид нарыг баривчилсан …” гэх мэдүүлгээр болон Б.Баттулгын биед үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Баттулгын шээснээс метамфетамин, амфетамин, ТНС төрлийн мансууруулах бодис илэрсэн талаарх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-19/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Jardin” хотхоны 105 дугаар байрны 101 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-11/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /нүдний шилний хайрцаг/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 27-30/, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Platinum” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг ажиллагааг дүрсжүүлж авсан бичлэг /Зхх-ийн 121-129/, Б.Баттулгын унаж явсан 44-44 УНГ дугаартай цагаан өнгийн Лексус-450 маркийн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх-ийн 130-133/, Б.Баттулгын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэгийн хамт /Зхх-ийн 135-142/ зэрэг нотлох баримтуудаар мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авсан, хадгалсан зэргээ хүлээн зөвшөөрснөөс гадна тэдний хууль бусаар олж авсан, орон байр, бусад газарт хадгалсан, тэдний бие, шээснээс илэрсэн болон хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 1, 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч нар тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч Б.Б, Г.Анхмаа нар зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, бусад газарт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр байлгасан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Ийнхүү дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн байдлаар шүүгдэгч нарын мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тодорхойлж өгчээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
2002 оны Эрүүгийн хуулийн “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн төрөл, агуулгад хүндэрч орсон байх тул Б.Б, Г.Анхмаа нарын үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б, Г.Анхмаа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Бд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Анхмаад 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин дээрх байдлаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримталж буюу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахыг 4 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг, шүүгдэгч Г.Анхмаад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Г.Анхмаа нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол үгүй тул дээрх байдлаар ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл болсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Dolce Gabbana гэх бичигтэй хар өнгийн нүдний шилний хайрцаг, хагарсан тарианы шил, гялгар уут, 0,07 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, ногоон өнгийн гуурсан соруул, шилэн гаанс бүхий ногоон өнгийн соруул, ягаан өнгийн хуванцар сав, 0,5 грамм “каннабис” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамал, “Platinum” зочид буудлын 306 тоотоос хураагдсан гэх гялгар ууттай цагаан өнгийн талстлаг “мөс” мэт зүйл, гялгар ууттай баримлын шавар мэт зүйл, тугалган цаастай баримлын шавар мэт зүйл, “bonaqua” гэсэн хаягтай 0,5 литрийн хуванцар сав, савны таган дээр харлаж бохирлогдсон шилэн гаанс, хуванцар гуурс, 4444 УНГ дугаартай авто машинаас хураагдсан 9 мм урттай цагаан өнгийн хуванцар гуурс, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 1 см урттай гуурс мэт зүйл, 2 ширхэг хуванцар сав, дугуй хэлбэртэй ягаан өнгийн 2 ширхэг эм, ягаан өнгийн хагас дугуй хэлбэртэй эм зэргийг устгаж, АF7161040 сериал дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АG1742818 сериал дугаартай хуйлсан мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, 9496253578955038 дугаартай Голомт банкны картыг Г.Анхмаад буцаан олгож, үзлэгийн ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий З ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баяртогтохын Б, Боржигон овогт Ганбаярын Анхмаа нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анхмааг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Анхмаа нарт оногдуулсан хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахыг 4 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Анхмаад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 31 хоног, шүүгдэгч Г.Анхмаа 12 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б, Г.Анхмаа нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Dolce Gabbana” гэх бичигтэй хар өнгийн нүдний шилний хайрцаг, хагарсан тарианы шил, гялгар уут, 0,07 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, ногоон өнгийн гуурсан соруул, шилэн гаанс бүхий ногоон өнгийн соруул, ягаан өнгийн хуванцар сав, 0,5 грамм “каннабис” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамал, “Platinum” зочид буудлын 306 тоотоос хураагдсан гэх гялгар ууттай цагаан өнгийн талстлаг “мөс” мэт зүйл, гялгар ууттай баримлын шавар мэт зүйл, тугалган цаастай баримлын шавар мэт зүйл, “bonaqua” гэсэн хаягтай 0,5 литрийн хуванцар сав, савны таган дээр харлаж бохирлогдсон шилэн гаанс, хуванцар гуурс, 4444 УНГ дугаартай авто машинаас хураагдсан 9 мм урттай цагаан өнгийн хуванцар гуурс, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 1 см урттай гуурс мэт зүйл, 2 ширхэг хуванцар сав, дугуй хэлбэртэй ягаан өнгийн 2 ширхэг эм, ягаан өнгийн хагас дугуй хэлбэртэй эм зэргийг устгаж,
АF7161040 сериал дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АG1742818 сериал дугаартай хуйлсан мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэж,
9496253578955038 дугаартай Голомт банкны картыг эзэмшигч Г.Анхмаад буцаан олгож,
үзлэгийн ажиллагааг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий З ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.Анхмаа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ