| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2025/0013/З |
| Дугаар | 116/ШШ2025/0013 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 116/ШШ2025/0013
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.*******д холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0214527 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.*******аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр холбогдогч Ц.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0214527 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Прокурорын газрын 2024 оны 05-р сарын 13-ны өдөр Ц.*******д торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох саналыг бүрэн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ...МДДЦГ-ын А хэсэгт хашаа барьсан, худаг гаргасан, мал бэлчээрлүүлсэн, сэг зэм хаясан зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.******* уг зөрчилд 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0214527 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0214527 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч Дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч С.******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ