| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00186/И |
| Дугаар | 318/ШШ2025/00208 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00208
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С банкны төв байр, талбай, тоотод байрлах, регистрийн дугаартай, С банк ХК-ийн,
Хариуцагч: Увс аймаг, сум, дугаар багт оршин суух, регистрийн дугаар, Ц холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,906,117.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С банк ХК-ийн тусгай активын хэлтсийн дарга Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Ц нь С банктай цахимаар ЗГ-R000699619 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2905237789 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Т.Ц нь ЗГ-R000699619 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 114 хоног хугацаа хэтрүүлэн нийт 9,906,117.69 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд Т.Цаас С банктай байгуулсан ЗГ-R000699619 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,906,117.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С банк ХК-ийн нэхэмжилсэн 9,906,117.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Цийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С банк ХК-ийн нь хариуцагч Т.Ц холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,906,177.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч С банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9,906,177.69 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “Миний бие С банк ХК-ийн нэхэмжилсэн 9,906,177.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч С банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Т.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,448 төгрөгийн тал хувь болох 86,724 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 86,724 төгрөг, хариуцагч Т.Цаас 86,724 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,906,177.69 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч Т.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 86,724 төгрөг, хариуцагч Т.Цаас 86,724 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С банк ХК-д олгож, 86,724 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ