| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00210/И |
| Дугаар | 318/ШШ2025/00225 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум, дүгээр баг, тоотод оршин суух, регистрийн дугаар, Б ургийн овогт Зын,
Нас тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн С суманд төрсөн. Намайг 1970 онд анх төрөхөд Б.Ч гэдэг нэр өгсөн ба 3 настай байхдаа бие нь өвдөж, их айлгадаг байсан учир нутгийн том лам болох улаан Дэдээ гэх ламд үзүүлэхэд нэр нь таарахгүй байна гээд нэрийг минь З гэж сольсон байдаг. Түүнээс хойш би Баатаржавын З нэрээр өнөөдрийг хүртэл явж байна. Иймд миний ээж С.Б паспортын бүртгэл, улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн намайг 1970 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн С суманд төрснөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Д. паспортын хуулбар, түүний төрсөн эгч, дүү болох Б, О, Ц, Б, М нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Жийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Б.Зын төрсний бүртгэлийн лавлагааг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан, Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Зын 1970 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн С суманд төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасан нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Зын нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Б.Чийн төрсний бүртгэлийн лавлагаанд: 1970 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн С суманд Жавхлангийн Баатаржав, Сүрэнхорын Дүүдэй нарын гэр бүлд төрснөөр бүртгэгджээ.
3.3. С.Б паспортын хуулбарт: Охин Б.Ч 1970 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрснийг 1970 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бүртгэжээ.
3.4. Б.Зын төрсөн эгч, дүү болох Б, О, Ц, Б, М нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон төрсний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагджээ.
3.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж “Миний бие 1972 онд Б.Зын аав болох Б, Н гэр бүл болж байсан. Тухайн үед Б манайхтай С сумын 1 дүгээр бригадад айл хошой амьдарч байсан. Б 2 хүүхэдтэй байсан бөгөөд том охиныг О, бага охиныг Б.З гэдэг байсан. Б.З нь 2 настай байсан ба түүнийг бага байхад бие нь өвдөж их айлгадаг байсан учир нутгийн том лам болох Улаан Дэдээ гэх ламд үзүүлэхэд нэр нь таарахгүй байна гээд Ч нэрийг нь өөрчилж З гэдэг нэр өгсөн гэж хадам ээж надад хэлж байсан. Түүнээс хойш Б 4 хүүхэдтэй болсон бөгөөд нийт 6 хүүхэдтэй айл юм” гэж мэдүүлсэн байх ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Д. паспортын хуулбараар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч Б.З “Намайг 1970 онд анх төрөхөд Б.Ч гэдэг нэр өгсөн ба 3 настай байхдаа бие нь өвдөж, их айлгадаг байсан учир нутгийн том лам болох улаан Дэдээ гэх ламд үзүүлэхэд нэр нь таарахгүй байна гээд нэрийг минь З гэж сольсон байдаг” гэж тайлбарласан ба түүний энэхүү тайлбар нь төрсний бүртгэлийн лавлагаа, эх Д. паспортын хуулбараар тогтоогдож байна.
5. Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрч Жийн мэдүүлэг зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Баатаржавын Зыг 1970 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн С суманд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Баатаржавын Зыг 1970 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн С суманд төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ