| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2025/0005/З |
| Дугаар | 116/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 116/ШШ2025/0014
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Хэрлэн сумын .. дүгээр багт оршин суух *******ийн *******гийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдаан даргалагч Б.*******, Ц.******* нарт холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан тогтоол болох багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай 05 тогтоол, багийн Засаг даргыг сонгох тухай 07 тоот тогтоол, багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Засаг даргаар ажилладаг. 2024 оны Аймаг, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дараа багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдахаар болж багийн ИНХ-ыг 2025.02.22-ны өдрийн 11.00 цагт Дорнод аймаг дахь Политехникийн коллежид хуралдуулах тухай Хэрлэн сумын ******* багийн ИНХ-ын зөвлөлийн 2025.02.14-ний өдрийн 02 тоот шийдвэр гарсан. Ингээд манай багийн ИНХ нь 2025.02.22-ны өдөр хуралдсан. Хуралдаанаас өмнө манай багийн ИНХ-ын зөвлөл хуралдаж /2025.02.21-ний өдөр/ хуралдаан даргалагчаар зөвлөлийн гишүүн Б.*******ыг томилж шийдвэрийг албажуулсан. Багийн иргэдийн нийтийн хурал 11.00 цагаас эхлэх товтой ба 10.00 цагт бүртгэл эхэлсэн. Бүртгэлийг хийхдээ Хүн амын өрхийн мэдээллийн сангийн программыг түшиглэн цаасан бүртгэл давхар хийж бүртгэсэн. Нийт бүртгэлд 223 иргэн хамрагдсан. Түүнчлэн хуралд иргэд биечлэн оролцохоор ирсээр нийт 261 иргэн багийн иргэдийн нийтийн хуралдаанд болон санал хураалтанд оролцсон юм. Хурлын тэмдэглэлийг Хэрлэн сумын 8-р багийн нийгмийн ажилтан Батзаяа хөтөлсөн. Учир нь манай баг багийн Засаг даргаас гадна 1 нийгмийн ажилтантай тул хүн хүчний хувьд зохион байгуулалтыг хэрэгжүүлэхэд нэмэгдлээр ажиллах хүчин 2 хүн өгсөн. Уг хурлаар:
Би 2018 оноос Хэрлэн сумын ******* багийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ удаагийн багийн иргэдийн Нийтийн Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх байсан тул дахин багийн Засаг даргад нэр дэвших хүсэлтэй байсан уг хуралд ч багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн. Тийм ч учраас миний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад 2 хүн нэр дэвшсэн ба нэр дэвшигч Ц.*******өд 121 иргэн, Б.*******өд 114 иргэн өгсөн ба хэн ч олонхийн санал аваагүй. Гэтэл надад үг хэлэх санал эрх огт байхгүй алдаа мадгийг засах тайлбарыг хэлүүлэхгүй байсан. Үүний дараа багийн Засаг даргыг сонгууль явагдах болж 2 хүн нэр дэвшсэний нэг нь миний бие юм. Нэр дэвшигч Г.******* надад 111 иргэн, нэр дэвшигч *******д 128 иргэн санал өгсөн. Тэгэхээр бид нарын хэн аль олонхийн санал авч чадаагүй. Бидний баталсан дэгийн 2.3 дахь заалтанд багийн иргэдийн Нийтийн Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална. Мөн 3.10-д хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад саналыг уламжилна. Гэсэн хэдий ч манай багийн иргэдийн Нийтийн Хурал хууль дүрмээ зөрчсөн албан ёсны болох боломжгүй байдалтай болжээ. Дээрхээс үзэхэд манай багийн хурал нь ирцийн хувьд хуулиар зөвшөөрсөн хэмжээнд байгаа боловч хуралдаанаас гарсан тогтоол нь тэр тусмаа багийн Засаг даргад нэр дэвшигч нь олонхийн санал аваагүй байна. Хуралд биечлэн оролцсон 261 иргэдээс санал өгсөн дүнгээр тооцоход хэн аль нь олонхийн буюу 50 хувиас дээш санал аваагүй байна. Хуралдаан даргалагч хэдэн хүнээс санал хураалт явагдаж байгааг хэрхэн яаж тооцсон бэ гэдэг нь ойлгомжгүй, гэхдээ редакцийн комисс 261 хүн санал хураалтанд оролцож байгаа болохийг тэмдэглэж хэлж байхад анх хуралд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн бүртгэлээр тогтоолоо гаргасан. Тогтоолоо батлах тал дээр ч санал хүсэлт аваагүй шийдсэн байдаг. Тооллогын комисс болон хуралдаан даргалагч нь тогтоол гаргахад анх бүртгэлд бүртгэгдсэн хүнээс хувилж аваад тооллогын дүн гаргасан нь бодит байдалтай нийцээгүй. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан тогтоол болох багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай 05 тогтоол, багийн Засаг даргыг сонгох тухай 07 тоот тогтоол, багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие 2025.02.27-ны өдөр Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдааны дарга Б.*******, Ц.******* нарт холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан тогтоол болох багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай 05 тогтоол, багийн Засаг даргыг сонгох тухай 07 тоот тогтоол, багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргасан. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдаан даргалагч Б.*******, Ц.******* нарт холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан тогтоол болох багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай 05 тогтоол, багийн Засаг даргыг сонгох тухай 07 тоот тогтоол, багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.******* нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдаан даргалагч Б.*******, Ц.******* нарт холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан тогтоол болох багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргыг сонгох тухай 05 тогтоол, багийн Засаг даргыг сонгох тухай 07 тоот тогтоол, багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ