Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 318/ШШ2025/00228

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,  дүгээр хороо,   дугаар гудамж, МПМ цогцолбор өөрийн байранд байрлах, хувийн хэргийн , регистрийн  дугаартай, Ж корпораци ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймаг,  сум,  дүгээр баг,  дугаар гудамж,  тоотод оршин суух, регистрийн дугаар ,  М холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 223,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи Курушима шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 42426422 тоот гэрээ байгуулан 99988706 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мен "Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A23, Black утсыгr зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26- р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 79,261 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 144,066 төгрөг нийт 223,326 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Х.Мөнхчулуун нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 223,326 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ж корпораци ХХК нь хариуцагч Х.М холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 223,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ж корпораци ХХК-ийн 223,326 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,350 төгрөгийн тал хувь болох 3,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 3,675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж корпораци ХХК-д олгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болго

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж корпораци ХХК нь хариуцагч Х.М холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 223,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгч Ж корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,350 төгрөгийн тал хувь болох 3,675 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 3,675 төгрөг нэхэмжлэгч Ж корпораци ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ