| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/07896/И |
| Дугаар | 197/ШШ2025/04900 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/04900
2025 04 23 197/ШШ2025/04900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч О..... нь хариуцагч ..., Монгол сургууль Боловсролын байгууллагаас 9,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би өөрийн хүү А.Мэргэн, охин А.Ачитмаа нарыг ..., Монгол сургууль-д суралцуулахаар гүйцэтгэх захирал О.Оюунцэцэгтэй уулзаж, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хоёр хүүхдийнхээ боловсролын сургалтын гэрээнүүдийг байгуулж, 4, 7 дугаар ангид элсүүлсэн. Гэрээ байгуулсан өдөр өөрийн Хаан банкны 5374448280 тоот данснаас ..., Монгол сургууль-ийн Хаан банкны 5263470844 тоот данс руу хоёр хүүхдийн сургалтын урьдчилгаа төлбөр 8,000,000 төгрөг, хүүхэд тус бүрийн иж бүрэн хувцасны мөнгө гэж тус бүр 500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Анх гэрээ байгуулах үед тус сургууль нь Монгол улсын цөм хөтөлбөр болон Австралийн хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг, мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай гэж танилцуулж гэрээ байгуулсан боловч хүүхдүүд хичээлд суралцаж эхлэх үед гадаад багштай хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, мэдээллийн технологийн зориулалтын анги танхимгүй, заавал судлах ёстой зарим хичээл заах багшгүй учраас хичээл ордоггүй зөрчлүүд илэрсэн. Энэ тухай сургалтын менежер, багш нарт шаардлага тавьсан боловч захирал Монголд байхгүй байгаа гэсэн үндэслэлээр асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл өгөөд хүүхдүүдийн сурах бичиг, ном, хувийн шүүгээ зэргийг сургуульд хүлээлгэн өгсөн. Иймд сургууль гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан тул сургалтын төлбөр 8,000,000 төгрөг, хувцасны 1,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
2.2 Хариуцагчид 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч О..... нь өөрийн насанд хүрээгүй хүүхдүүд болох ....ын Мэргэн, ....ын Ачитмаа нарыг хариуцагч ..., Монгол сургууль Боловсролын байгууллагын 4 болон 7 дугаар ангид элсэн суралцуулахаар хариуцагчтай харилцан тохиролцож, 2 хүүхдийн сургалтын төлбөрт нийт 8,000,000 төгрөг, сургалтын хувцас хэрэглэлд 1,000,000, нийт 9,000,000 төгрөгийг өөрийн данснаас төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ..., Монгол сургууль-ийн боловсролын сургалтын гэрээнүүд, нэхэмжлэгчийн Хаан банкны 5374448280 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 4-19, 22-р тал/
3.2 Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн 2 хүүхдэд сургалтын бага, дунд боловсролын сургалтын үйлчилгээг үзүүлэх, харин нэхэмжлэгч нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
3.3 Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дах хэсэгт заасанд нийцсэн байх ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
3.4 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч ..., Монгол сургууль Боловсролын байгууллага нь сургалтын үйлчилгээг үзүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч О..... нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 9,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
3.5 Хариуцагч нь сургалтын үйлчилгээг стандартын дагуу үзүүлсэн талаарх тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
3.6 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.....ын нэхэмжлэлтэй, хариуцагч ..., Монгол сургууль Боловсролын байгууллагад холбогдох, 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ..., Монгол сургууль Боловсролын байгууллагаас 9,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.....т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН