Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 116/ШШ2025/0015

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багт оршин суух Цэрэнпүрэвийн *******гийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.*******өд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Засаг даргаар томилуулахаар иргэдийн нийтийн хуралдааны тогтоол, холбогдох бичиг баримтын хамт Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2025 оны 2-р сарын 22-ны өдөр Политехник коллежийн урлаг зааланд болж, хуралдаанаар иргэдийн Нийтийн хуралдааны дарга, багийн Засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны даргад Б.*******, Ц.******* нар багийн Засаг даргад Г.*******, миний бие Ц.******* нар нэр дэвшиж, хуралдааны даргаар Ц.*******, багийн Засаг даргад Ц.******* миний бие хуралдаанд оролцогчдын олонхийн саналыг авч сонгогдсон. Хуралдааны тогтоолыг албажуулж санал хураалт явуулан баталгаажуулсан. Гэтэл иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.******* нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 56.5.2-т заасны дагуу сумын Засаг даргад холбогдох бичиг баримтыг хүргүүлэх байтал өнөөдрийг хүртэл хүргүүлэхгүй эс үйлдэхүйгээр хандаж байна. Хуульд заасан ажиллагааг явуулахгүйн улмаас миний хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байна. Иймд Цэрэнпүрэв овогтой ******* миний биеийг Хэрлэн сумын Засаг даргаар томилуулахаар иргэдийн Нийтийн хуралдааны тогтоол, холбогдох бичиг баримтын хамт Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлэхийг ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдааны даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдааны дарга Ц.*******өд холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Засаг даргаар томилуулахаар иргэдийн нийтийн хуралдааны тогтоол, холбогдох бичиг баримтын хамт Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргасан. Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурал, хуралдааны дарга Ц.******* нь 2025.05.09-ний өдөр намайг Хэрлэн сумын ******* багийн Засаг даргаар томилуулахаар иргэдийн нийтийн хуралдааны тогтоол, холбогдох бичиг баримтын хамт Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлсэн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.*******өд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Засаг даргаар томилуулахаар иргэдийн нийтийн хуралдааны тогтоол, холбогдох бичиг баримтын хамт Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.   

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.******* нь, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.*******өд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Засаг даргаар томилуулахаар иргэдийн нийтийн хуралдааны тогтоол, холбогдох бичиг баримтын хамт Хэрлэн сумын Засаг даргад хүргүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            П.АМАРЖАРГАЛ