Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/05208

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30 197/ШШ2025/05208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

5,433,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2.  Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч Б..........гаас 5,433,960 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1      Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч Б.......... нь ........ ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч, Буган халиун нэртэй үйлчилгээний газраар дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Хариуцагч Б..........д нийлүүлсэн барааны төлбөр 4,049,200 төгрөгийн үлдэгдлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тулган, Төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,049,200 төгрөгөөр төлж дуусгах, мөн гэрээний 2.3-т төлбөр төлөх хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн үүрэг 4,049,200 төгрөг, төлбөр барагдуулах гэрээний алданги 1,384,760 төгрөг, нийт 5,433,960 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.2      Хариуцагч хариу тайлбартаа ...Б.......... миний бие ........ ХХК-иас нэхэмжилсэн 5,433,960 төгрөгийн үлдэгдэл нийт төлбөр 4,049,760 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 1,384,760 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

2.3      Хариуцагч Б..........д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх саналыг үндэслэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

3.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1      Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч Б..........д өөрийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4,069,200 төгрөгийн авлагатай байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 12-р тал/

3.2  Нэхэмжлэгч нь хариуцагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлөх үүргийг хүлээх тохиролцоог хийсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна.

3.3  Талууд хэлцлийн гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдсонгүй.

3.4 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг буюу худалдсан эд зүйлийн үнийн үлдэгдэл 4,049,200 төгрөгийг шаардах эрхтэй.

3.5 Мөн ........ ХХК болон Буган халиун гэх хуулийн этгээдийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ гэх гэрээг бичгээр байгуулсан байна. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ........ ХХК, хариуцагч Б.......... нарын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн төлбөрийн үлдэгдлийг дүгнэж, ийнхүү төлөгдөөгүй төлбөрийг төлөх хугацааг тогтоож, алданги тооцохоор тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж, энэхүү төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч Б..........гаас алданги шаардсан байна.

Гэтэл энэхүү төлбөр барагдуулах гэрээ нь зохигчийн хооронд хийгдээгүй, харин ........ ХХК болон Буган халиун гэх хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байна.

Иймд нэхэмжлэгч нь энэхүү Төлбөр барагдуулах гэрээ гэх гэрээний дагуу төлөх алдангийг хариуцагч Б..........гаас шаардах эрхгүй юм.

3.6 Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б..........гаас 4,049,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1,384,760 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,737.20 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б..........д холбогдох, 5,433,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч
Б..........гаас 4,049,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,384,760 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,732.20 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН