Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/05209

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30 197/ШШ2025/05209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

6,158,700 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, Б.Бунъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй.

2.  Нэхэмжлэгч ........ ХХК нь хариуцагч С.........ас зээлийн гэрээний үүрэгт 6,158,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3.     Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

3.1  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С......... нь манай байгууллагаас зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон. Гэтэл зээлдэгч үүргээ биелүүлэхгүй 1,417 хоногийн хугацаа хэтрүүлж, үүрэг зөрчсөн. Иймд үүргээ биелүүлэхийг С.........ас удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр зээлийн хүүг зогсоож, зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,405,918 төгрөг, хүү 3,127,318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 625,464 төгрөг буюу нийт 6,158,700 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

3.2  Хариуцагчид нэхэмжлэл, хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулсан баримтыг шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гардуулсан боловч тэрээр хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзлаа гарган өгөөгүй, мөн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд Хөдөө байна. Очих боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж хэлсэн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх саналыг үндэслэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1  Нэхэмжлэгч ........ ХХК, хариуцагч С......... нар нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 030010410015 дугаартай, Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, гэрийн эд хогшлыг барьцаалж, барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд үлдээж, хариуцагчид 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээл эргэн төлөх хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-16-р тал/

4.2  Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээнд мөнгөн хөрөнгийг зээлүүлж, хариуцагч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна.

4.3  Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дах хэсэгт нийцсэн байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

4.4 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2 дах хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

4.5 Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүргийн зөрчил үүссэн байх тул талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 030010410015 дугаартай, Зээлийн гэрээ-ний 3.1.3-д зээлийн сарын хүү 3 хувь байна, 3.1.9-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

4.6 Иймд хариуцагч С.........ас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 030010410015 дугаартай, Зээлийн гэрээ-ний үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 2,405,918 төгрөг, зээлийн хүү 3,127,318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 625,464 төгрөг, нийт 6,158,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........ ХХК-д олгож шийдвэрлэв.

5.  Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 113,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.........д холбогдох, 6,158,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.........ас 6,158,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........ ХХК-д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 113,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ........ ХХК-д олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН