| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00355/И |
| Дугаар | 197/ШШ2025/04216 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2025/04216
2025 04 09 197/ШШ2025/04216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
5,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбуянт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ........... ХХК-иар веб сайт хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөө 5,500,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 5,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү... гэжээ.
2.2 Хариуцагчийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй байна.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг утас /мессеж/-аар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх саналыг үндэслэн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч Б....... нь хариуцагч ........ ХХК-тай веб сайт хийлгэхээр гэрээ байгуулж, урьдчилгаа 5,500,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул урьдчилгааг буцаан нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.2 Хэрэгт Кинг мийт ХХК, ........ ХХК нарын хооронд байгуулагдсан веб хуудас хийх гэрээ, ........ ХХК, Кинг мийт ХХК нарын хоорондын 5,500,000 төгрөгийн нэхэмжлэх, Х.Удвалцэцэг гэх хүний харилцагчийн дансны хуулгаар Кинг мийт ХХК сайтны үнэ гэх 5,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт зэрэг баримтууд авагдсан. Иймд Кинг мийт ХХК, ........ ХХК нарын хооронд веб сайт хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байна. /хх-ийн 9,11-12-р тал/
3.3 Харин нэхэмжлэгч Б......., хариуцагч ........ ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
3.4 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б....... нь ........ ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг буцаан шаардах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байна.
3.5 Иймд 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Б.......ын нэхэмжлэлтэй, ........ ХХК-д холбогдох, 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 103,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН