Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 123/ШШ2025/0039

 

 

 

 

 2025         04           29                                        123/ШШ2025/0039

 

                         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                             болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, “Ц**************в” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Төв аймгийн Б********р сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн Б********р сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн Б********р сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантуяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй “Цогт цагийн хүрдэн соёлын төв” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Б********р сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн Б********р сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн өөрийн хашсан 10 га газар, түүний хажууд байх 4,3433 га газарт нийт 14,3433 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Тус захиргааны хэрэгт хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. “Төв аймгийн Б********р сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн 14,3433 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохоор дахин захирамж гаргаж, тус 14,3433 га газрыг малын тэжээлийн зориулалтаар “Цогт цагийн хүрдэн соёлын төв” НҮТББ-ын эзэмших эрхийг сэргээхээр захирамж гаргана. Ийм хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. “Ц**************в” НҮТББ нь хэд Төв аймгийн Б********р сумын Засаг даргад холбогдуулан “Б********р сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган, “Б********р сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн өөрийн хашсан 10 га газар, түүний хажууд байх 4,3433 га газар, нийт 14,3433 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

            3. Хариуцагч Төв аймгийн Б********р сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантуяа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр гаргасан байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

5. Хариуцагч Төв аймгийн Б********р сумын Засаг дарга нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 05/157 дугаар албан бичгээр О.Гантуяад хариуцагчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бүрэн эрхийг олгосон байна.

6. Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нартгийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

7. Иймд “Ц**************в” НҮТББ-ын нэхэмжлэлийг хариуцагч Төв аймгийн Б********р сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ц**************в” НҮТББ-ын “Б********р сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр захирамжийн өөрийн хашсан 10 га газар, түүний хажууд байрлах 4,3433 га газар, нийт 14,3433 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б********р сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, Б********р сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц**************в” НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Ч.ОДСҮРЭН