| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00261/И |
| Дугаар | 318/ШШ2025/00282 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00282
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, МПМ цогцолбор өөрийн байранд байрлах, хувийн хэргийн , регистрийн дугаартай, М ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймаг, сум, дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаар , Ц холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 396,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44448799 тоот үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 95799545 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A14 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 44,925 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 351,258 төгрөг, нийт 396,184 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХХК-аас нэхэмжилсэн 396,184 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: Цы тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Цд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 396,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 396,184 төгрөгийг хариуцагч Ц төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “Миний бие М ХХК-аас нэхэмжилсэн 396,184 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ц нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,535 төгрөгийн тал хувь болох 6,267.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,267.5 төгрөг, хариуцагч Цаас 6,267.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 396,184 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулахыг хариуцагч Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,267.5 төгрөг, хариуцагч Цаас 6,267.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, 6,267.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ