Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 123/ШШ2025/0037

 

2025.04.15                        123/ШШ2025/0037

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Э*********т" ХХК,

Хариуцагч: Т***** аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Т************ нарын хоорондын

Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох",

"Т***** аймгийн Засаг даргын Т************2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч "Э*********т" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ням-Эрдэнэ, Г.Эрдэнэсумъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, Э.Эрдэнэцэцэг, иргэдийн төлөөлөгч Х.Олзод, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1. Нэхэмжлэгч "Э*********т" ХХК-иас Тев аймгийн Засаг даргад холбогдуулан "Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар "Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох"-оор тодруулсан.

1.2. Нэхэмжлэгчээс Т************т холбогдуулан "Т***** аймгийн Засаг даргын Т************2024 оны 12 дугаар сарын 31-ний өдертаргасан "Албан мэдэгдэл"-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргажээ.

1.3. Нэхэмжлэгчээс Т***** аймгийн Засаг даргын Т************2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан "Албан мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулахаар 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Т***** аймгийн Засаг даргад гомдол гаргасан, уг гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй тухай тайлбар, холбогдох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэлийн талаар:

2.1. "Нэхэмжлэгч "Э***********т" ХХК, гүйцэтгэх захирал Б.Бат-Өлзий тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай компани нь Монгол Улсад RELX, Maskking брэндийн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг импортолж, харилцагч дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан худалдаалах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Эдгээр харилцагч нарт Т***** аймаг дахь худалдааны дэлгүүрүүд багтдаг. Харин Т***** аймгийн Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай "Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" захирамж гаргасан байна. Дээрх Засаг даргын захирамж нь... захиргааны хэм хэмжээний акт байна. Тус захирамж нь дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хууль, бусад хуулийг ноцтой зөрчсөн, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж байна:

Нэг. Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага хангаагүй тухайд... Засаг даргын дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6 дах заалтад "хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" гэж заасныг шууд зөрчсөн агуулгатай байна. Мен... уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх" мен зүйлийн 60.1.2-т заасан "тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, дүрэмд нийцсэн байх гэсэн шаардлагад нийцээгүй нь тодорхой байна.

Хоёр. Захиргааны хэм хэмжээний акт хүчин тегелдер бус байх тухайд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны Т*****? байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн едренс хойш 10 өдрийн дотор "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэнээр хүчин тегелдер болно. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй ирган, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хулаалгахгүй. Гэвч дээрх хуульд заасан шаардлагуудын алийг нь ч хангаагүй хууль бус захирамж гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй нехцөл байдалд хүргэж байна. Мен тус захирамжийн 1 дэх хэсэгт "иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор" гэсэн байх боловч адил хор нөлөө бүхий утаат тамхи нийлүүлэгчдэд өрсөлдөөний давуу байдлыг хууль бусаар олгож байна гэж үзэж байна. Энэхүү хууль бус захирамж болон тус захирамжинд үндэслэн Т***** аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 12 дугаар 31-ний өдөр... вэйп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй гэж цахим орчинд мэдэгдэл гаргасаны улмаас Т***** аймаг дахь манай компанийн харилцагч дэлгүүрүүд бидэн рүү хандан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ нэн даруй буцаан авахыг шаардаж, электрон тамхийг худалдахаас татгалзаж байна. Ингэснээр манай компани электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг Т***** аймагт худалдан борлуулж чадахгүйд хүрч, улмаар Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно" гэж заасан тус компанийн худалдаа эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтад заасны дагуу Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05-р сарын 04-ний өдрийн А/312 дугаартай "Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү....

....Т***** аймагт үйл ажиллагаа явуулдаг манай компанийн харилцагч дэлгүүрүүдээс манай компанид хандан электрон тамхийг худалдаалахыг хориглосон Т***** аймгийн Засаг даргын Т************мэдэгдэл ирсэн тул нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ нэн даруй буцаан авахыг шаардаж, электрон тамхийг худалдаалахгүй гэж мэдэгдсэн юм. Бидний зүгээс ямар мэдэгдэл байгаа талаар тодруулахад Т***** аймгийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 12 сарын 31-ний өдөр "Албан мэдэгдэл" гэж гарчигласан албан мэдэгдлийг Т***** аймаг Tuv province нэртэй өөрийн фэйсбүүк пэйж хуудас дээр олон нийтэд мэдээлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд 2023 оны аймгийн Засаг даргын "Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" А/312 дугаар хэрэгжилтийн явцад вэйл буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна" гэсэн байсан болно. Өөрөөр хэлбэл энэхүү мэдэгдлээрээ электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг Т***** аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй байх хязгаарлалт тогтоосон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаас... үзвэл аймгийн Засаг даргын тамгын газар бол тухайн аймгийн Засаг даргын ажлын алба байх бөгөөд мэдэгдэл гаргаж аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа хориглох шийдвэр гаргах эрхгүй этгээд байна. Өөрөөр хэлбэл хуулиар Засаг даргын Т************чиг үүргийг тогтоож өгсөн атал өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хуулиар хориглоогүй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг шууд хязгаарласан, зөрчсөн албан мэдэгдэл гаргасан байх бөгөөд Засаг даргын Т************хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхэд харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хуулиар хориглоогүй үйл ажиллагааг хориглох үйл ажиллагаа хамаарахгүй байна. Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т "тамхин бүтээгдэхүүн". "утаат тамхи" гэсэн ойлголтуудыг тодорхойлсон бөгөөд тэдгээр ойлголтуудад электрон тамхи нь хамаардаггүй. Тодруулбал, хуульд зааснаар "тамхин бүтээгдэхүүн" гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг ойлгох бол "утаат тамхи" гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг ойлгодог. Иймд электрон тамхи нь Тамхины хяналтын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй буюу өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд электрон тамхийг хязгаарлах, хориглох тухай ямар ч зохицуулалт байхгүй байна...Хуулиар зохицуулагдагүй байгаа хэдий ч нийгмийн хариуцлагын хүрээнд насанд хүрээгүй хүмүүст зарж болохгүй гэдгийг хэлээд, 21 насанд хүрээгүй хүмүүст зарж болохгүй гэсэн зурагт хуудсууд хийж байгаа. Ямар ч тохиолдолд бидний хариуцлага. Хортой ч байсан хоргүй байсан ч хүүхдэд зарж болохгүй гэж хэлэх ёстой.

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 13.2. Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.1-т аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан; 13.2.2-т аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;" гэж тус тус заасныг зөрчиж, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах замаар хуулиас давсан хэм хэмжээ агуулсан мэдэгдэл гаргасан байна. Ийнхүү Т***** аймгийн Засаг даргын тамгын газраас хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бус албан мэдэгдэл гаргах замаар Т***** аймагт электрон тамхийг худалдах эрхийг шууд хязгаарлаж, холбогдох хууль тогтоомж болоод Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан "компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно" гэсэн тус компанийн худалдаа эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. Манай компани маргаан бүхий Т***** аймгийн Засаг даргын Т************мэдэгдэлтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа. Иймд Т***** аймгийн Засаг даргын Т************2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан "Албан мэдэгдэл"-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э*********т ХХК нь Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/312 дугаар Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, сүүлд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар Т***** аймгийн Засаг даргын Т************2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд Э*********т ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан электрон болон гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү чиглэлийнхээ хүрээнд Монгол улсад реликс, маскин брэндийн электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг импортолж харилцагч дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдэд Т***** аймаг дахь худалдааны дэлгүүрүүд багтдаг. Т***** аймгийн Засаг даргаас 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Электрон тамхийг худалдан борлуулахыг хориглох тухай захирамж гаргасан. Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болно гэж хуулиар заасан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар худалдан борлуулахыг хориглосон ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын дээрх захирамжийг захиргааны акт гэж үзэхгүй, захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж байгаа. Яагаад захиргааны хэм хэмжээний акт болж байгаа вэ гэвэл тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй. Байнга давтан үйлчлэх шинжтэй энэ төрлийн электрон тамхи худалдан борлуулдаг, хэрэглэдэг этгээдүүдийн эрх ашгийг зөрчсөн байнга давтагдах шинжтэй захирамж байгаа учраас энэ бол Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан, захиргааны хэм хэмжээний акт байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Захиргааны хэм хэмжээний актад хуулиар шаардлага тавигддаг. Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, хамгийн гол шаардлага бол тусгайлан эрх олгосон байх ёстой. Дараагийн нэг шаардлага бол хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн шаардлагыг хэм хэмжээний акт нь зөрчсөн байна. Учир нь тус захиргааны хэм хэмжээний актыг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг. Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Тамхины хяналтын суурь конвенцын 1 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байдаг. Эдгээр үндэслэсэн хуулийн заалтуудыг судлаад үзэхэд электрон тамхийг хэрэглэхийг буюу худалдан борлуулахыг хориглосон тусгайлсан эрх олгосон зохицуулалт байхгүй. Мөн өнөөдрийн байдлаар электрон тамхийг хуулиар хориглоогүй байгаа учраас захирамжийн үндэслэл болгосон хууль нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд хэм хэмжээний акт нь хууль зөрчсөн, хууль бус гэж үзэх үндэслэл болж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд тамхитай холбоотой асуудлыг Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулж байгаа. Тамхины хяналтын тухай хуульд утаат тамхи гэж юу вэ, тамхины бүтээгдэхүүн гэж юу вэ гэдгийг тодорхойлж өгсөн. Тамхины бүтээгдэхүүн гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүний эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг ойлгоно гэж заасан. Утаат тамхи гэдэг нь үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн татах зориулалттай янжуур буюу навчин тамхи гэсэн байдаг. Энэ тодорхойлолтоор харахад электрон тамхи бол навчин тамхи татах үнэрлэх навч ашигладаггүй. Тэгэхээр электрон тамхи бол тамхин бүтээгдэхүүн буюу утаат тамхинд хамаардаггүй. Хуулийн үйлчлэлийн хүрээнд энэ хуулийн зорилгод электрон тамхины харилцааг зохицуулаагүй байгаа. Монгол улсын хэмжээнд зохицуулалтгүй энийг хариуцагч байгууллага энэ нь эрх зүйн зохицуулалтгүй гэдгийг хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мен захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Яагаад хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67. 2 дахь хэсгүүдэд тухайн захиргааны хэм хэмжээний акт яаж хүчин төгөлдөр болох вэ гэдгийг ундэслэлийн зааж өгсөн. Энэ бол хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны Т***** байгууллага нь тухайн захиргааны хэм хэмжээний актыг нэгдсэн бүртгэлд актыг бүртгэсэн едреөс хойш 10 өдрийн дотор эмхэтгэлд нийтлэгдэнэ. Хууль зүйн яаманд бүртгүүлэхийг хэлж байгаа. Иймд дээрх захиргааны хэм хэмжээний акт нь хууль зүйн яаманд бүртгэлгүй байна гэдэг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн авсан лавлагаагаар хариу ирсэн. Мөн хариуцагч тал хариу тайлбартаа бид хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэхүү Засаг даргын захирамжийн улмаас манай компани өнөөдрийн байдлаар олох байсан 139 сая төгрөгийн орлогын алдагдалд орсон. Бид нартай хамтран ажилладаг дэлгүүрүүдийн зүгээс Засаг даргын захирамж гарсан. Тухайн Засаг даргын захирамжийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр албан мэдэгдэл гаргасан. Энэ албан мэдэгдлээр Т***** аймгийн хэмжээнд электрон тамхийг худалдан борлуулахыг бүрэн хориглосон. Тийм учраас танай электрон тамхийг бид худалдан борлуулахгүй гэдэг албан бичгүүдийг бидэнд ирүүлснийг бид хэрэгт хавсаргасан. Манайх 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Т***** аймгийн хэмжээнд электрон тамхийг худалдан борлуулах боломжгүй болсон. Үүнтэй холбоотой Засаг даргын захирамж нь хуульд үндэслээгүй хүчин төгөлдөр бус захирамж, хүчин төгөлдөр хууль бус захирамжаас үүдэн гарсан албан мэдэгдлийн улмаас Тев аймгийн Цагдаагийн газраас болон Т***** аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран манай худалдан борлуулах эрхэд халдан өнөөдрийг хүртэл худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн... Манай компанийн тусгайлсан борлуулалтын цэг аймагт байхгүй. Аймагт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдэд бид харилцан тохиролцооны үндсэн дээр худалддаг. Манай компаниас авч худалдсаны дараа бидэнд мөнгөө бөөнөөр нь өгдөг. Аймагт худалдаа эрхлэгч нартай хамтарч ажилладаг. Худалдаж аваад хаана хэрэглэж байгааг бид мэдэхгүй... Электрон тамхийг сөрөг нөлөөтэй болон сөрөг нөлөөгүй гэснийг тодорхойлсон дугнэлт дэлхий нийтэд байхгүй. Өрсөлдөөний тухай хуульд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь аж ахуй эрхлэгчийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Аж ахуйн эрхлэгчийг бараа бүтээгдэхүүнийг нэг зах зээлээс нөгөө зах зээлд борлуулахыг хориглосон шийдвэр гаргахыг хориглосон хязгаарласан зохицуулалттай байгаа. Захиргааны ерөнхий хууль болон Өрсөлдөөний тухай хуульд зааснаар тусгайлсан эрх олгогдоогүй байхад энэ хуулиудыг зөрчиж. Үндсэн хууль болон Компанийн тухай хуульд заасан хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулах эрхтэй гэсэн зүйл заалтуудыг зөрчиж, Засаг даргын захирамж, захирамжийг үндэслэж албан мэдэгдэл гарсан байгаа учраас, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү" гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын Т************хэм хэмжээний актын 1 дэх хэсэгт албан мэдэгдэлтэй маргаж байгаа. Маргаж байгаа зүйл нь нэгдүгээрт аль алины хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан. Мен Захиргааны еренхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны үйл ажиллагаанд дараах зүйлийг баримтлана гээд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад хууль үндэслэх зарчим гэж байгаа. Тэгэхээр бид түрүүнд дурдсанчлан А/312 актын хууль зүйн үндэслэл нь хуулиар эрх олгогдсон заалт байна уу, хууль зүйн шаардлага хангасан байна уу гэдгийг нэгдүгээрт шалгах шаардлагатай гэж үзэж мөн эрх ашиг хөндөгдөж байгаа, хууль бус акт байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А/312 захирамжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний актын шинжийг хангаж байгаа учраас захиргааны хэм хэмжээний акт байна гэж үзэж байна. Захиргааны хэм хэмжээний акт нь хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдөхөөр гаргасан, гадагш чиглэсэн үйл ажиллагаа нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэдэг. Тийм учраас захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60.62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангах ёстой. Мөн захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар ... Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй..." гэж заасан мен 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт улсын нэгдсэн санд бүртгээгүй бол захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр биш гэдэг агуулгаар мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт зааж өгсөн. Энэ агуулгаар Засаг даргын хэм хэмжээний акт тогтоосон шийдвэр нь нэгдүгээрт хуулиар тухайн Засаг даргад эрх олгогдоогүй, мен хуульд заасан шаардлагыг хангаагүй байна тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй.

Албан мэдэгдлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийн агуулж байгаа учраас энэ актыг хууль бус хэм хэмжээний акт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжийг үндэслэж гаргасан гэж байгаа боловч энэнээс давсан мен актыг гаргаж байгаа эрх бүхий байгууллага нь хуулиар олгогдоогүй эрхгүй байгууллага байна. Монгол улсын Үндсэн хуулийн 67 дугаар зүйлд зааснаар Засаг даргын захирамж нь хууль тогтоомж Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд тус нутаг дэвсгэрт нь дагаж мөрдөнө гэсэн агуулга Монгол улсын Үндсэн хуульд зааж өгсөн. Өнөөдрийн нөхцөлд байдалд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд бол тухайн иргэн аж ахуйн нэгж хэн ч байсан дагаж мөрдөж энэ хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Яг энэ хуулийн дагуу төрийн байгууллага хуульд заасан үндэслэлийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу мөн үйл ажиллагаа явуулах ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын хууль нь электрон тамхийг зохицуулсан хууль зүйн орчин байхгүй мөн хууль байхгүй. Мөн үүнтэй холбоотой Улсын Их Хурал болон Засгийн газар түүний эрх бүхий байгууллагаас гаргасан ямар нэгэн зөвлөмж гаргасан зүйл байхгүй. Үүнтэй холбоотой мен Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн зүйл байхгүй. Иргэн ч бай захиргаа ч бай нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа тодорхойлдог. Хариуцагч хүүхдийн эрүүл мэнд гэдэг агуулгаар ярьж байгаа боловч үүнийг шүүхээс тодруулсан. Татгалзал нь нотлогдох ёстой тэгтэл хэргийн материалд хариуцагчийн татгалзалтай холбоотой ямар ч баримт байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага мөн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт нөхцөл байдлыг тусгасан заавар судалгаа хийх ёстой байдаг. Мен хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.4 дэх заалтад хүний эрх чөлөө мен өрсөлдөөнийг хязгаарласантай холбоотой ямар нэгэн зохицуулалт байна уу, үүнтэй холбоотой гарч болзошгүй зүйл байна гэдэгтэй холбоотой судалгаа танилцуулга бэлдэх ёстой гэтэл үүнтэй холбоотой ямар ч баримт хэрэгт ирээгүй. Засаг даргын захирамж болон мэдэгдэл мөн хариу тайлбар дээрээ эцэг эхчүүд өргөдөл гомдол гаргасан гэж ярьда боловч хавтаст хэрэгт үүнтэй холбоотой нэг ч баримт байхгүй. Тэгэхээр Засаг даргын гаргаж байгаа асуудал нь бодит болсон юм уу гэдэг дээр бид эргэлзэж байгаа... аймгийн Засаг даргын захирамжийн электрон тамхийг нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар, нийтийн хоол, худалдаа, баар цэнгээний газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчинд хэрэглэхийг хориглосон хэсэг нь манай эрхийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү" гэв.

2.5. Хариуцагч Т***** аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн телеөлөгч А.Доржпүрэв тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Вейп буюу электрон тамхины талаар Монгол Улсад нарийвчлан зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүйгээс үүдэж хүүхэд залуучуудын дунд зохисгүй хэрэглээ ихсэж хүрээгээ тэлэн, тэдний эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар гарч, үе тэнгийн хүүхдүүдэд буруу үлгэр дуурайллыг үзүүлж байгаа бөгөөд. Т***** аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг еренхий боловсрлын сургуулуудын захиргаанаас электрон тамхитай холбоотой өргөдөл гомдол удаа дараа ирсэний дагуу Тамхины хяналтын тухай 6 дугаар зүйлийн хуулийн 6.7.7, 6.7.14 дэх заалтуудад уялдуулан, Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэн аймгийн Засаг даргын 2023 оны "Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" А/312 дугаар захирамжийг гаргасан. Тус захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний актад хамаарах бегеед мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасны дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй болно. Нэхэмжлэгч. Э*********т ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан тус захирамжийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах байх гэдэгт итгэж байна" гэжээ.

2.6. Хариуцагч Т***** аймгийн Засаг даргын Т************итгэмжлэгдсэн төлөөлөгч А. Доржпүрэв тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Вейп буюу электрон тамхины талаар Монгол Улсад нарийвчлан зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүйгээс үүдэж хүүхэд залуучуудын дунд зохисгүй хэрэглээ ихсэж хүрээгээ тэлэн, тэдний эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар гарч, үе тэнгийн хүүхдүүдэд буруу үлгэр дуурайллыг үзүүлж байгаа бөгөөд. Тев аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын захиргаанаас электрон тамхитай холбоотой өргөдөл гомдол удаа дараа ирсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас электрон тамхи буюу түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн худалдан борлуулахыг байхыг албан мэдэгдлээр цахим орчинд тавьсан. Тус албан мэдэгдлийн хувьд ямар нэгэн эрх зүйн баримт бичиг биш бөгөөд вэйп буюу электрон тамхитай холбоотой нарийвчилсан эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй учир хүүхэд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах үүднээс төрийн захиргааны Т***** байгууллагын хувьд еренхий боловсролын сургуулийн захиргаа болон эцэг эхчүүдээс гаргасан ергедел гомдол, санаа бодлыг илэрхийлж албан мэдэгдлийг цахим орчинд нийтэлсэн. Дээрх албан мэдэгдэл эрх зүйн үйлчлэлийн хувьд ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон зүйл байхгүй болно" гэжээ.

Гурав. Иргэдийн телевлөгч Х. Олзод шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "Засаг даргын Т************мадэгдлийг хүчингүй болгож, Засаг даргын А/312 дугаар захирамжийг хэвээр үлдээнэ гэж дүгнэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Т***** аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Т************т холбогдуулан гаргасан нахэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Тев аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар "Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

1.1. Нэхэмжлэгч "Э*********т" ХХК нь Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар захирамжийг захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж тодорхойлон, тухайн захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа "Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох" гэж тодруулсан байна.

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Аймгийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-т "хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх", 60.1.1-т "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх", 60.1.2-т "тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, дүрэмд нийцсэн байх гэсэн шаардлагад нийцээгүй, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан "тамхин бүтээгдэхүүн". "утаат тамхи" гэсэн ойлголтуудад "электрон тамхи хамаардаггүй", адил хор нөлөө бүхий утаат тамхи нийлүүлэгчдэд өрсөлдөөний давуу байдлыг хууль бусаар олгосон, нэхэмжлэгчийн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг Т***** аймагт худалдах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тодорхойлон маргаж байна.

1.3. Т***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай "Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай" захирамжаар. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Монгол улсын үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3. Тамхины хяналтын суурь конвенцын 1 дүгээр зүйлийн (е), 4 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлийн 2.6. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг үндэслэн,

1 дүгээр заалтаар "иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи буюу вейп түүний дагалдах хэрэгслийг 21 насанд хүрээгүй хүнд, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор худалдахыг, бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар, нийтийн хоол, худалдаа, баар цэнгээний газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчинд хэрэглэхийг 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар хориглож шийдвэрлэжээ.

1.4. Монгол улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна." гэж, 3 дах хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж, Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь терийн үүрэг мен." гэж тус тус заажээ.

Монгол улсын Их Хурал 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "Тамхины хяналтын суурь конвенц"-д Монгол улс нэгдэн орсныг соёрхон баталсан бегеед уг конвенцын 1 дүгээр зүйлийн (е)-д "тамхин бүтээгдэхүүн" гэдэг нь татах, сорох, зажлах буюу үнэрлэх зорилгоор хэрэглэж болох тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хэлнэ" гэж, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Оролцогч талууд конвенцийг хэрэгжүүлэх....(д) никотины хамаарлын иж бүрэн эмчилгээ" гэж тус тус заасан.

1.5. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Тамхины хяналтын суурь конвенци нь электрон тамхийг тамхин бүтээгдэхүүн хэмээн шууд ангилаагүй хэдий ч гишүүн улсуудыг үндэсний нөхцөл байдал болон нийгмийн эрүүл мэндийн зорилтуудаа харгалзан үзэж, тамхины хяналтын хүрээнд зохицуулалт хийх" уриалга гаргасан. Мен, 2012 оны 10 дугаар сард Тайландын Бангкок хотноо болсон Дэлхийн Эмч нарын Холбооны 63 дугаар Ерөнхий Ассамблейн хурлаар санал, зөвлөмж баталж, 2023 оны 10 дугаар сард Руанда улсын Кигали хотноо болсон 74 дүгээр Ерөнхий Ассамблейн хурлаар шинэчлэн баталсан, уг зөвлөмжийн "Оршил" хэсэгт "Электрон тамхи (e-cigarettes) болон бусад электрон хэлбэрээр никотин дамжуулах системүүд (ENDS) нь никотиныг аэрозол хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор бүтээгдсэн бүтээгдэхүүнүүд юм" гэж тодорхойлж, "Санал, Зөвлөмж" хэсгийн

1 дүгээрт "Электрон тамхи болон ENDS-ийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Тамхины Хяналтын Суурь Конвенцын зохицуулалтад хамруулах болон (харьяа улс орнуудын) шүүхийн харьяаллын хүрээний тамхины эсрэг хууль, тогтоомжуудад мөн хамруулах" гэж,

2 дугаарт "Электрон тамхи болон ENDS-ийн үйлдвэрлэл, худалдааг шинэ төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн хэлбэрээр авч үзэн үндэсний зохицуулах байгууллагуудын хяналтад байлгах. Үүнд: никотин агуулсан шингэний дээд хэмжээг тогтоох..." гэжээ.

1.6 Монгол улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйл, Арван нэгдүгээр зүйлд заасан "олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Монгол улс нь Тамхины хяналтын суурь конвенц болон түүнд нийцүүлж гаргасан Далхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж уриалгыг дагаж мөрдөх үүрэгтэй. Иймээс Тамхины хяналтын суурь конвенцын Долоодугаар Бага Хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу "электрон тамхи"-тай холбогдох харилцааг "Тамхины хяналтын тухай хуульд заасан журмаар зохицуулах үндэслэлтэй байна.

Иймээс, нэхэмжлэгчийн телеөлөгч, өмгөөлөгч нарын "электрон тамхи бол тамхин бүтээгдэхүүн буюу утаат тамхинд хамаардаггүй... электрон тамхи гэж нэрлэдэг болохоор энэ нэрээр орж ирж байгаа. Гэхдээ тамхи руу орохгүй, электрон бараа руу мөн орохгүй яагаад гэвэл энэ асуудлыг дэлхий нийт хүртэл тодорхойлоогүй" гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

1.7. Тодруулбал, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "тамхин бүтээгдэхүүн" гаж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг ойлгоно" гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх, худалдах, импортлох, экспортлох тамхинд агуулагдах бохь, никотин..." гэж, 6.7.1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно: 6.7.1.тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ..." гэж тус тус заажээ.

1.8. Мөн, хавтаст хэрэгт авагдсан, "Э*********т" ХХК-ийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг"-т "барааны нэр, терел: тамхи электрон, нэг удаагийн, Mons disposable E-cigarettes 2-5% никотин агуулсан... гарал үүсэл БНХАУ гэсэн, мэдүүлгийн жагсаалтын 7 дугаарт "барааны код 2404/12/00, гарал СМ, барааны нэр: тамхи, электрон, нэг удаагийн Relx SA600-852-1, 2-5% никотин агуулсан, хэмжээ 160*160*122 мм, 12 мл шингэнтэй...” гэсэн байна.

1.9. Дээр дурдсан Монгол улсын хууль, олон улсын гэрээний заалтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээс үзвэл "никотин" агуулсан электрон тамхи буюу вейпийг Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан "тамхин бүтээгдэхүүн" гэж үзэхээр байна.

1.10. Т***** аймгийн Засаг даргын А/312 дугаар захирамжаар Т***** аймгийн нутаг дэвсгэрт тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах иргэний насны хязгаар, худалдахыг хориглосон байршил болон хэрэглэх газрыг Тамхины хяналтын тухай хуульд зааснаар тодорхойлж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргажээ.

Иймээс, тухайн захирамжийг Захиргааны еренхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны Байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно" гэж зааснаар "захиргааны хэм хэмжээний акт" гэж үзэхээр байна.

1.11. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно: 6.7.7. "21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах", 6.7.14. "ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах" гэж заасан.

Т***** аймгийн Засаг дарга Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаартай захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжийг "тамхин бүтээгдэхүүн"-д хамаарах "электрон тамхи", түүний дагалдах хэрэгслийг худалдах, хэрэглэхтэй холбогдох харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор гаргасан байх тул, тухайн захирамжийг Захиргааны еренхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, 60.1.2. тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх" гэж заасантай тус тус нийцсэн байна.

1.12. Тамхины хяналтын тухай хуульд заасан дээр дурдсан зохицуулалтууд аймгийн Засаг даргын захирамжид мөн адил тусгагдсан байх тул захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон ч Тамхины хяналтын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх тул уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

1.13. Тодруулбал, Тамхины хяналтын тухай хуульд зааснаар 21 насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдэд болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр хүртэлх зайд "тамхин бүтээгдэхүүн" худалдаалахгүй байх нь хуулиар хориглосон арга хэмжээ тул Засаг даргын захирамж "захиргааны хэм хэмжээний акт улсын бүртгэлд бүртгэгдээгүй" гэдэг үндэслэлээр "хүчин төгөлдөр бус болсон ч нэхэмжлэгчид сэргээгдэх эрх байхгүй.

1.14. Маргаж байгаа актын агуулгаас үзэхэд Тамхины тухай хуулиар хориглосон газарт тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхийг хэрэглэх, мөн худалдан борлуулахыг хориглосон агуулга байх боловч нэхэмжлэгч аж ахуй нэгжийн тайлбарлаж байгаагаар тус аж ахуй нэгж тухайн хориглогдсон газруудад нь тухайн барааг өөрөө худалдан борлуулалт хийдэггүй, хэрэглэдэггүй, зөвхөн импортоор оруулж ирж орон нутгийн борлуулагч нарт гэрээний үндсэн дээр нийлүүлдэг гэж тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхгүй болох нь тогтоогдож байна.

1.15. Өөрөөр хэлбэл, Засаг даргын захирамж нь тус аймгийн хэмжээнд тухайн нэрлэсэн газруудад худалдаа, хэрэглээг хориглох, хяналт тавихаар шийдвэрлэсэн, харин зөвшөөрөгдсөн бусад газруудад худалдаа, хэрэглээг хориглоогүй байгаа учир нэхэмжлэгчийн электрон тамхи, дагалдах хэрэгслийг импортоор оруулж ирэх, аймгийн гэрээт борлуулагч нартай худалдаа хийх эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

1.16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж,

3 дугаар зүйлийн 3.1.3-т “хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэнэ” гэж,

52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: 52.5.6. захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж тус тус зааснаар, захиргааны хэм хэмжээний акт “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон” тохиолдолд тухайн “хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болох”-ыг тогтоох зохицуулалттай байна.

1.17. Иймээс, Т***** аймгийн Засаг даргын А/312 дугаар захирамжийн 1 дүгээр заалт нэхэмжлэгчийн “Т***** аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи буюу вейп түүний дагалдах хэрэгслийг худалдаалах” эрх, хууль ёсны ашиг сонирлыг хөндөөгүй байх тул уг захирамжид холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн “Т***** аймгийн Засаг даргын Т************2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

2.1. ***** аймгийн Засаг даргын Тамгын Газраас, Тамхины хяналтын тухай хууль болон ***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар захирамжийг үндэслэн “Вэйп буюу электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй” тухай албан мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргаж, нийтэд мэдээлсэн байна.

Тухайн албан мэдэгдлийн үндэслэлд заасан Тамхины хяналтын хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно: 6.7.7. “21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах", 6.7.12. “зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдах”. 6.7.14. “еренхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах” гэж заажээ.

2.2. Маргаж буй “Албан мэдэгдэл”-д ***** аймгийн Засаг даргын захирамжид болон Тамхины хяналтын тухай хуульд заагаагүй үндэслэлийг тусгаж, тодруулбал “электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Т***** аймгийн хэмжээнд худалдан борлуулахыг хориглосон нь эрх зүйн ур дагавар үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэгт тодорхойлсон “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль” захиргааны акт байна.

2.3. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын 2023 оны А/312 дугаар захирамж болон Тамхины хяналтын тухай хуульд заасан тамхин бүтээгдэхүүн буюу электрон тамхийг худалдан борлуулах, хэрэглэхийг хориглох цэгүүдийг тодорхойлсон хэм хэмжээнээс давж, тухайн орон нутгийн хэмжээнд электрон тамхи худалдахыг хориглосон байдлаар худалдаа эрхлэгч болон импортлогч нарт хандан мэдэгдэл гаргасан нь хууль бус байна.

2.4. Иймд, нэхэмжлэгчийн “***** аймгийн Засаг даргын Т************2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс ************т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.

Гурав. Иргэдийн төлөөлөгч Х.Олзодын “Засаг даргын Т************мэдэгдлийг хүчингүй болгож, Засаг даргын А/312 дугаар захирамжийг хэвээр үлдээнэ” гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн орсныг соёрхон батлах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.7.7, 6.7.14 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*********т” ХХК-ийн “***** аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/312 дугаар захирамжийн 1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.1, 6.7.7 дах хэсэгт тус тус заасныг баримтлан ****** аймгийн Засаг даргын Т************2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн "Вэйп буюу электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй” тухай “Албан мэдэгдэл”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "Э*********т" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гaprax эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ОДСҮРЭН 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  ЗОРИГТБАATAP 

ШҮҮГЧ                                                                       Л.ӨЛЗИЙЖАРГАЛ