Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 310/ШШ2025/00222

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 310/ШШ2025/00222

Дундговь аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн , 751.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т тус тус зааснаар хариуцагч Совд овогт Ж*******ны М*********т /РД:ЗИ**************/ нь 9000000 /есөн сая/ төгрөгийг 2025 оны 06 сарын 01-ний өдрийн дотор 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, 07 сарын 10-ны өдрийн 700000 /долоон зуун мянга/ төгрөг, 08 сарын 10-ны өдрийн дотор 700000 /долоон зуун мянга/ төгрөг, 09 сарын 10-ны өдрийн дотор 700000 /долоон зуун мянга/ төгрөг, 10 сарын 10-ны өдрийн дотор 700000 /долоон зуу мянга/ төгрөг, 11 сарын 10-ны өдрийн дотор 700000 /долоон зуун мянга/ төгрөг, 12 сарын 10-ны өдрийн дотор 700000 /долоон зуун мянга/ төгрөг, 2026 оны 01 сарын 10-ны өдрийн дотор 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр тус тус хувааж нэхэмжлэгч Э.Ц******т төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155950 /нэг зуун тавин таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М********аас 155950 /нэг зуун тавин таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц********гт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ