| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2020/0039/З |
| Дугаар | 123/ШШ20258/0038 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 123/ШШ20258/0038
2025 04 17 123/ШШ2025/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* ******* ******* ******* *******” НҮТББ
Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Ц.*******, Ц., Р., Н., Э., А., Ж., Ж.Мөнх-, Л., Л., С.- нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* (цахимаар), гуравдагч этгээд Э. (цахимаар), Ц.******* (цахимаар), Ц. (цахимаар), Р. (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” НҮТББ нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжаар иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]
2. Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
3. Улмаар тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргасныг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 805 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 296 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
5. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс уг хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
6. Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05/390 дугаар хариу тайлбар гаргах тухай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн.
7. Улмаар тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 123/ШШ2021/0003 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн аваад тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийин 123/ШТ2022/0001 дугаар шүүхийн тогтоолоор тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 123/ШШ2021/0003 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, уг захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” НҮТББ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2009 оноос ******* орчин, уул уурхай, хүний эрхийн эрх зүйн ******* хэрэгжилтэд судалгаа, мониторинг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, стратегийн өмгөөлөл хийх зэргээр ажиллаж байна. Төв аймгийн Батсүмбэр сумын зарим иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу ойн сан бүхий газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөөр олгож байгаа, Ойн тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль зөрчиж байгаа эсэхэд судалгаа хийн, стратегийн өмгөөлөл хийхээр ажиллаж байна.Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол Түшээ гүний Кино ам хэмээх ойн сан бүхий газар, Газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр 2011 онд А/66, 2014 онд А/404, 2014 онд А/240, 2016 онд А/847, А/848, А/849 дугаар захирамжуудаар арван нэгэн иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөхөөр олгосон байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн, 6.3-т Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар (гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг), бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлнэ гэж тус тус заасан байхад хуулийг зөрчин ойн сан бүхий газарт дээр дурдсан захирамжуудаар 11 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн байна. Мөн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заасан байна, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг өмчлүүлэх гэж заасан байхад тус хуулийг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газрыг олгосон байна. Иймд хууль зөрчсөн хууль бус захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй юм. Тус хууль бус захирамжаас болж ******* орчинд хохирол учирч, хүрээлэн байгаа орчин, нийтийн өмч, нийтийн ашиг сонирхол ихээр хөндөгдөж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасан. Тиймээс хүрээлэн байгаа орчин, нийтийн өмч, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан нэхэмжлэл гаргасан болно. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-рээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.2.2-д бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно гэж заасан. Тус маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй болно. Түүнчлэн Төв аймгийн Засаг даргад 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 14 тоот гомдол гаргасан боловч Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07/697 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр маргаан бүхий захирамжийг сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгох эрхтэй, гомдлоо Захиргааны хэргийн шүүхэд хандан гарга гэсэн хариу ирүүлсэн. Тиймээс хуулийн хугацаанд шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно. ... Жил бүрийн төлөвлөгөөнд тусгах ёстой. Газрыг олгохдоо төлөвлөгөөнд тусгаагүй. Нэг талаас Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа. Ойн модонд байгаа асуудал хууль зөрчсөн гэдгийг мэдсээр байж газар авъя гэж хүсэлт гаргасан байгаа юм. ... Засаг дарга дур мэдэж газар олгосон асуудал байгаа. Бид шүүхийн шийдвэрийн санг шүүж, үзэж энэ маргааныг үүсгэж байгаа. Ойн сан бүхий болох нь тогтоогдсон хууль зөрчсөн байна. Зөрчилгүй газарт газар авах нь зүйтэй. Энэ хэрэгтэй холбоотой гурван удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Давхцалтай байна гэдгийг тогтоосон. Шүүхийн зүгээс үзлэг хийсэн. ... Засаг даргын захирамжтай холбоотой дүгнэлтийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол хоёр зүйлийг үндэслэж байгаа. Нэгт шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, нөгөө нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байгаа. Өмнөх шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх ажиллагаа үүсэж явж байсан. Явуулсны дараах үр дагавар нь юу вэ гэхээр сумын Засаг дарга нь өмнө гаргасан захирамжуудыг хүчингүй болгосон. Шүүхийн захирамжийг үндэслэж хүчингүй болгосон. Захирамж нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болж байгаагаар буюу хүчингүй болж байгаа Засаг даргын захирамж үндэслэлгүй болж цуцлагдаж байгаа. Биелэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцалж хүчингүй болгосон... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий зургаан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.2. Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга А.бат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нар бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..."Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны А/66, 2014 оны A/240, A/404, 2016 оны А/847, А/848, А/849 тоот захирамжуудад заасан Кино ам хэмээх газарт олгогдсон 11 иргэнд холбогдох заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна[2]. ... ******* ******* ******* ******* ******* НҮТББ-н нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж сумын Засаг даргын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн А/34 тоот захирамжаар 11 иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон. Гэвч гуравдагч этгээд гомдол гарган хэргийг дахин шийдвэрлүүлэхээр болсон тул уг иргэний өмчлөх эрхийг хүндэтгэн дахин хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Хавсралтаар ... Манайд газрын өмчлөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын тамгын газраас нийлсэн ажлын хэсэг гарах гэж байгаа. Төлөвлөгөөнд байгаа газар олгож байсан уу эсхүл олгож байгаагүй юу гэсэн хяналт судалгаа хийж байгаа. Төлөвлөгөөтэй холбоотой судалгаа гаргахаар 2012 оноос хойш судалгаануудыг гаргасан. 2012-2024 онд төлөвлөгөө батлагдсан байсан. 2012-2016 оны хооронд төлөвлөгөөний дагуу газар олгогдоогүй байна гэсэн дүгнэлт гарч байгаа гэв.
3.3. Гуравдагч этгээд Ц.******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* нь өөрийн сайтад, үйл ажиллагааныхаа зорилгыг "******* орчинд уул уурхайн үйл ажиллагаанаас учирсан хохирол, зөрчигдсөн эрхийг хамгаалах, ******* ******* сургалт мэдээллийг талуудад өгөх, хариуцлага, ёс зүй, шударга үнэнийг эрхэмлэн, хуулийг дээдлэн ажиллахад чиглэдэг" гэж тодорхойлсон байна. Энэхүү холбоо нь зөвхөн "уул уурхайн үйл ажиллагаанаас учирсан хохирол, түүнээс хамааралтай "зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилготой гэсэн атал уул уурхайн үйл ажиллагаа эрхлэн явуулдаггүй иргэдийг ******* орчинд хохирол учруулсан мэтээр нэхэмжилж, түүнээс үүдэн орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа гэж өмгөөлөх эрхийг өөрсддөө дур мэдэн олгосон гэж харагдаж байна. Гэтэл иргэн Ц.******* миний бие өмчилж авсан газартаа хашаа ч хатгаагүй, уул уурхайн чиглэлээр ямар ч үйл ажиллагаа эрхэлж явуулаагүй, ******* орчинд ямар ч хохирол учруулаагүй, бусдын эрхийг ямарваа хэлбэрээр зөрчөөгүй ... Тус Холбоо нь ... "зарим иргэд"-ээс хүсэлт ирүүлсэн нь тодорхой эзэн, хаяггүй, хэний хүсэлт, захиалгаар хууль зөрчиж байгаа эсэхэд ямар судалгаа хийх гэж байгаа нь тодорхойгүй байна. ... Миний бие, энэ газрыг өмчилж авахад шаардлагатай бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж түүнийг үндэслэн, "Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс намайг "гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болохыг нотолж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2017 онд олгосон билээ. ... Бид барилга бариагүй, үе үеийн Засаг дарга нар албан ёсоор шийдвэрээ гаргаж өгсөн. ... Үе үеийн Засаг дарга нарийн захирамж тушаалыг буруу гэж бодохгүй байна ... 2024 оны 04 дүгээр сард шинжээчийн дүгнэлтээр ойн сан усан сантай газар өмчилж авсан 11 айл гэж байна. Үүнээс гадна энд биднээс олон иргэн байгаа буюу газар эзэмшиж байгаа. Хэрвээ усан сантай давхцаж байгаа бол бүгдийнх эрхийг цуцлуулах ёстой. ... Надад тэр үед хэлсэн бол би газар авахгүй байсан ... Хүүхдүүд явж кдастар хийлгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.4. Гуравдагч этгээд Э. шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол Түшээ гүн, Киноны ам гудамж, 04 тоот газрыг ... "Гэр бүлийн хэрэгцээний зориулалт"-аар өмчилдөг юм. Гэтэл 2018 онд "Сансари" ХХК-иас миний болон өөр 11 иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргасан. Тухайн үед шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын улмаас гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэн намайг болон бусад иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Улмаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг газартай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. ******* ******* ******* ******* ******* НҮТББ-н гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд "Сансари" гэх гадаадын компанийн захиалгаар Монгол Улсын иргэдийн газрыг авах гэж байгаа үйлдэл юм. Эдгээр газрыг Монгол Улсын иргэд өмчилснөөр ******* орчинд ямар нэгэн хор хохирол учруулаагүй бөгөөд цаашид хохирол учрах эрсдэлгүй юм. Иймд дээрх ******* ******* ******* ******* ******* НҮТББ-н үндэслэлгүй (урьд нь шийдвэрлэж байсан гурван шатны шүүхийн шийдвэртэй) нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... “Сансари” ХХК нь өөрөө зөрчилтэй усан сан бүхий газарт орсон. ... Монгол улсын иргэнд нэг удаа газар өмчилнө гэж заасан. Дахин газар өмчлөх эрх байхгүй ... Төлөвлөгөөнд орсон эсэхийг би мэдэхгүй гэв.
3.5. Гуравдагч этгээд Ц. шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр маань сахарын өвчтэй тул сахарын рашааныг өвөл, зунгүй очиж уулгадаг учраас Батсүмбэрт сумандаа хэд хоногоор байх хэрэгтэй болж Д.Жаргалсайханаас газар худалдаж авсан. ... өөрийн эд хөрөнгөө зарж, мөнгө зээлж байж авсан. Энэ газрыг авахад ямар нэгэн хууль зөрчиж аваагүй хууль ёсоор нь өөрийн нэр дээр өмчлөлөөр авсан. ... миний өмчлөх эрх хөндөгдсөн 3 дугаар баг Баянгол түшээ гүн 5 дугаар гудамж 5 тоот газрыг өмлөхөөр хэвээр үлдээж өгнө үү. ... Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.6. Гуравдагч этгээд Р. шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Энхтүвшингээс худалдах худалдан авах гэрээний дагуу газрыг худалдаж авсан. Тус газар дээрээ 8*10 хэмжээтэй 2 давхар байшин, угаалга 00 өрөөний 1 давхар байшин, мөн эко модон 00 болон монгол гэрүүд барьж амьдарч байгаа. Энэ хугацаанд ******* орчинд болон эргэн тойрон байгаа хүмүүст сөрөг нөлөө үзүүлэхээр зүйл хийгээгүй. ... Засаг Захиргаанаас хуваарилж өгсөн газар дээр амьдарч байхад амьдрах боломжгүй болгож байна. Шүүхийн шийдвэр зөв гарна гэдэгт итгэж байна гэв.
3.7. Гуравдагч этгээд Н. шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дүгээр захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол Түшээ гүн, Киноны ам гудамж, 05 тоот хаягт байрлах, тус тус 3300 м.кв талбай бүхий газрыг "Гэр бүлийн хэрэгцээний зориулалт"-аар өмчилдөг юм. Гэтэл 2018 онд "Сансари" ХХК-иас миний болон өөр 11 иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргасан. Тухайн үед шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын улмаас гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэн намайг болон бусад иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Улмаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг газартай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. ******* ******* ******* ******* ******* НҮТББ-н гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд "Сансари" гэх гадаадын компанийн захиалгаар Монгол Улсын иргэдийн газрыг авах гэж байгаа үйлдэл юм. Эдгээр газрыг Монгол Улсын иргэд өмчилснөөр ******* орчинд ямар нэгэн хор хохирол учруулаагүй бөгөөд цаашид хохирол учрах эрсдэлгүй юм. Иймд дээрх ******* ******* ******* ******* ******* НҮТББ-н үндэслэлгүй /урьд нь шийдвэрлэж байсан гурван шатны шүүхийн шийдвэртэй/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.8. Гуравдагч этгээд Ж.Мөнх-, Ж. нар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайханаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... би 2009 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт (газрын даамалд) тус сумын 3 дугаар баг, Баянголын ам, Түшээгүн гэдэг газарт газар өмчлөх тухай хүсэлтийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд заасны дагуу хүсэлт гаргасан. Тухай үедээ хүсэлтийг маань шийдвэрлэж өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар "Сансари" ХХК-д "Газар эзэмших эрхийг сэргээн олгох тухай" захмрамжаар 95,4 га газрыг эзэмших эрхийг сэргээж газар эзэмших гэрээг шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгосон гэсэн байна. ... Газрын тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хуулинд харшлах зүйл байхгүй гэж үзэж байна. ... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 28-ны А/66, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847, А/848, А/849 дугаар захирамжуудаар тус сумын 3 дугаар багийн нутаг Түшээгүн, Кино аманд 2011, 2012, 2013, 2014, оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр Сансари ХХК-ийн эзэмшил газартай хил залгуулан орц гарц гаргалгүй 11 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна гэсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дахь Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно гэх заалтыг зөрчөөгүй тул өмчийн газраа хуураалгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Монгол улсын иргэд бид Монгол улсын ирэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4. дахь /Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх гэх хэсэгт заасны дагуу үнэ төлбөргүй нэг удаа газраа өмчилж авсан болно. 2011, 2012, 2013, 2014 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар олгосон гэж үзэж байгаа нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-т аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; заалтын дагуу тухайн шатны Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өргөн мэдүүлж батлуулах үүрэгтэй бөгөөд иргэд бид хохирох ёсгүй бөгөөд тухайн дээр дурьдсан онуудын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох албан байгууллагаас тодруулах нь хүсэлтэй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дэх хэсэгт Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна" гэж заасан байхад тус заалтыг зөрчиж газрыг олгосон байна гэжээ. Монгол улсын иргэнд газар өмлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу шаардлага хангаж захиргааны байгууллага хүлээн авсан ба тухайн Засаг дарга мөн хуулийн 20.5 дугаар зүйлд заасны шийдвэр гаргасан гэж үзэж байна. ... Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. дахь /Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна/ хэсэг. ... Дээрх онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгаар газар олгосон гэж үзвэл захиргааны байгууллага хариуцлага хүлээхээс иргэд хариуцлага хүлээхгүй бөгөөд Монгол улсын ирэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн дагуу өмчлөх эрхээ баталгаажуулсан бөгөөд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхцөл үүсээгүй тул өмчийн газраа хуураалгах үндэслэл болохгүй ... гэжээ.
3.9. Гуравдагч этгээд С.-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд А. нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол Түшээ гүн, Киноны ам гудамж, 06 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18641356123188 дугаартай 3300 м.кв талбай бүхий газрыг "Гэр бүлийн хэрэгцээний зориулалт"-аар өмчилдөг. Гэтэл 2018 онд "Сансари" ХХК-иас миний болон өөр 11 иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргасан. Тухайн үед шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын улмаас гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэн намайг болон бусад иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Улмаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2018/0015 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймээс миний бие газартай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан гэж бодож явсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дээрх газраа баталгаажуулахаар Төв аймгийн Батсүмбэр сумын газрын албаны хүнтэй 89040844 дугаарын утсаар холбогдож ямар баримт материал бүрдүүлэх талаар асуухад "... Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2021/0003 дугаартай захирамж /шийдвэр/ гарсантай холбоотой таны өмчлөлийн газар хүчингүй болгосон байна" гэсэн. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн "Хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 123/ШШ2021/0003 дугаартай захирамжаар миний 2016 оны А/849 дугээр захирамжаар өмчилж авсан газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас миний болон өөр маш олон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг болон бусад этгээдүүдийг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй дархтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг ноцтой зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлахад бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ямар нэгэн баримт ундэслэл тогтоогдохгүй, мөн хэрэгт гуравдагч этгээд татан оролцоогүй байх тул хариуцагчийн зөвшөөрчлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй" гэсэн илт үндэслэлгүй дүгнэлтийг хийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Миний бие дээрх байдлаар захиргааны хэрэг үүсч миний өмчлөлийн газрыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа гэдгийг тухайн үед огт мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан бегеед харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах үүрэгтэй байсан. Дараа нь уг захирамжийг хүчингүй болгосон атал миний гэрчилгээг сэргээж өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ойн сан бүхий газрын талаар дурджээ. Тухайн үед газар өмчлөхөд 2016 онд уг газрыг авахад энэ талаар Засаг дарга болон кадастрын алба бусад байгууллагаас надад огт мэдэгдээгүй. Олон жилийн хугацаанд нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр ямар нэгэн гомдол санал гарч байгаагүй атал одоо яагаад, ямар үндэслэлээр ойн сан болоод яагаад миний өмчлөлийнх биш гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Мөн Засаг дарга солигдох болгонд миний өмчлөлийн газрыг авахаар санаархаж, элдэв ил далд аргаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийг нь Засаг дарга нь зөвшөөрөх байдлаар миний газар өмчлөх эрхэд дахин дахин ноцтойгоор халдаж байгаад гомдолтой байна. Иймд дээрх ******* ******* ******* ******* ******* НҮТББ-н үндэслэлгүй урьд нь шийдвэрлэж байсан гурван шатны шүүхийн шийдвэртэй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний өмчлөлийн болон ... миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа С.-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба түүний өмчлөлийн газартай холбоотой дээрх тайлбартай ижил тайлбарыг гаргаж байгаа болно[3] гэжээ.
3.10. Гуравдагч этгээд Л. шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна[4] гэжээ.
3.11.Тухайн захиргааны хэрэгт Л., Л. нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан, гуравдагч этгээд Л.д нэхэмжлэлийн хувь гардуулах, хэргийн материалтай танилцуулах, хариу тайлбар ирүүлэхээр шүүхэд дуудах, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг тухай бүр оршин суугаа газрын хаягаар шуудангаар хүргүүлсэн[5], Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар тодорхойлолтоор Л. нь тус хорооны 26 дугаар байр 30 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлж, холбогдох утасны дугаар өгсний дагуу шүүхээс холбогдоход “... манай аав, ... энэ нэхэмжлэлийн талаар аавдаа хэлнэ” гэсэн, мөн Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2-3в/1936 дугаар албан бичгээр Чингис хаан агаарын улсын хилээр 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарах чиглэлд бүртгэгдсэн[6], мөн гуравдагч этгээд Л., Н. нар шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй[7] гэсэн бөгөөд гуравдагч этгээд А., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан нарыг шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргасны дагуу шүүхэд ирүүлсэн мейл хаягаар холбох гэсэн боловч, тэдгээр гуравдагч этгээдүүд цахимаар орж ирээгүй. Мөн хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан, А., Д.Жаргалсайхан нарт шүүхийн зүгээс оролцогч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан боловч оролцогч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрсдөө оролцоогүй тул хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжаар иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамж зэрэг нийт 11 иргэнд холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжаар иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар эцсийн байдлаар тодорхойлсон, шүүхээс эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр: Маргааны үйл баримтуудын талаар:
2.1. Нэхэмжлэгчээс: ... 11 иргэний маргаан бүхий газрууд нь ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн ойн сан бүхий газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлж хууль зөрчсөн ... гэж,
2.2. Хариуцагчаас: ... Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжаар иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжуудад заасан Кино ам хэмээх газарт олгогдсон 11 иргэнд холбогдох заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. ... ******* ******* ******* ******* ******* НҮТББ-н нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж сумын Засаг даргын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн А/34 тоот захирамжаар 11 иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон. Гэвч гуравдагч этгээд гомдол гарган хэргийг дахин шийдвэрлүүлэхээр болсон тул уг иргэний өмчлөх эрхийг хүндэтгэн дахин хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй ... гэж тус тус тайлбарлан маргасан.
2.3. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 66 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар[8] Цэдэвийн *******т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18640356827336 дугаартай 3500 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002250 дугаарт бүртгэжээ.[9]
Дээрх захирамжаар Баасанцэндийн Энхтүвшинд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18640356601522 дугаартай 1447 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002249 дугаарт бүртгэсэн.
Б.Энхтүвшин нь Р.тай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, Б.Энхтүвшингийн өмчийн 1447 мкв газрыг Р. 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж аваад, Р. нь Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаснаар тус хэлтэс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002249 дугаарт бүртгэжээ.[10]
2.4. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн А/240 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар[11] Жаргалсайханы Мөнх-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18640356775402 дугаартай 4000 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403001853 дугаарт бүртгэжээ.[12]
Дээрх захирамжаар Равданцэрэнгийн Нарангэрэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18640356629498 дугаартай 4000 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403001854 дугаарт бүртгэжээ.[13]
Р.Нарангэрэл нь Д.Жаргалсайхантай 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, уг газраа Д.Жаргалсайханд 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр худалдсан, дараа нь Д.Жаргалсайхан нь Ц.тай 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, уг газраа Ц.д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр худалдсан. Улмаар Төв аймгийн Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаснаар тус хэлтэс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403001854 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18640356629498 дугаартай газрын өмчлөгчөөр Ц.ыг бүртгэжээ.[14]
2.5. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжийн [15] Жаргалсайханы д холбогдох хэсгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18640356716446 дугаартай 2376 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403001697 дугаарт бүртгэжээ.[16]
2.6. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар[17] Лувсаншаравын д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18640356978247 дугаартай 3300 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002142 дугаарт бүртгэжээ.[18]
Дээрх захирамжаар Лхагвасүрэнгийн д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18641356037200 дугаартай 3300 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002140 дугаарт бүртгэжээ.[19]
2.7. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар[20] Сосорбурамын -д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, тус захирамжид үндэслэн нэгж талбарын 18641356096153 дугаартай 3300 м.кв газрыг Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002137 дугаарт бүртгэжээ.[21]
Дээрх захирамжаар Энхсаруулын д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18641356006281 дугаартай 3000 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002187 дугаарт бүртгэжээ.[22]
2.8. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн А/849 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар[23] Начингийн т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18641356065234 дугаартай 3300 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002132 дугаарт бүртгэжээ.[24]
2.9. Дээрх захирамжаар Амарсайханы д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18641356123188 дугаартай 3300 м.кв газрыг өмчлүүлж, тус захирамжид үндэслэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002144 дугаарт бүртгэжээ.[25]
Гурав: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжаар иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар дүгнэж үзвэл,
3.1. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжийн иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамж зэрэг актуудаар тус газарт газар өмчлөх эрх үүссэн газар өмчлөгч нийт 11 иргэн болох иргэн Ц.*******, Ц., Р., Н., Э., А., Ж., Ж.Мөнх-, Л., Л., С.- нарыг хэргийн гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
3.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дах хэсэгт “Аймгийн төвийн сумын болон Нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу дээрх 11 иргэний газар өмчлөх өргөдлийг хуульд зааснаар шийдвэрлэж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн.
3.3. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ”, 6.1.1 дэх хэсэгт “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх ... ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” гэж заасан шаардлагыг хангасан шийдвэр болж чадаагүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
3.4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/21 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр[26] нэгж талбарын 4112043347, 4112043456, 4112043455, 4112043454, 4112043465, 4112043453, хуучин нэгж талбарын 18640356827336, 18640356979247 дугаартай газрууд нь бүтэн талбайгаар, харин нэгж талбарын 18641356006281 дугаартай газар нь 2560 м.кв талбайгаар, нэгж талбарын 18641356065234 дугаартай газар нь 849 м.кв талбайгаар, нэгж талбарын 18641356037200 дугаартай газар нь 2790 м.кв талбайгаар, нэгж талбарын 18641356096153 дугаартай газар нь 3189 м.кв талбайгаар, нэгж талбарын 18641356123188 дугаартай газар нь 1983 м.кв талбайгаар тус тус ойн сан бүхий газартай давхцалтай болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.
3.5. Харин гуравдагч этгээд нараас гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн шалтгаанаар болон бусад шалтгаанаар тухайн орчинд гэр бүлийн хэрэгцээний газар авах хүсэлтээ гаргасан, олгож өмчлүүлсэн газар нь ой модонд ороогүй, модны захаас зайтай байгаа, өмчилж авсан газар нь ойн сан бүхий газартай давхцалтай гэх талаар мэдэх боломжгүй байсан гэх тайлбаруудыг гаргаж байх тул хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээд нарыг буруутгах үндэслэлгүй байна.
3.6. Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдээр татагдсан 11 иргэний өмчлөлийн газрууд нь захирамж гарсан тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж маргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд авч үзвэл, гуравдагч этгээд нар нь маргаан бүхий актууд гарах 2011, 2014, 2016 оны үед газар өмчилж авах хүсэлтээ хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтанд гарснаар, хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээд нарт газар өмчлөх эрх олгосон, улмаар гуравдагч этгээд нар уг өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрч байгаа нь тэдгээрийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан учир хариуцагчаас энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрснийг хүлээн авах боломжгүй юм. Хариуцагч 2012 оноос өмнө газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаагүй талаар тайлбарлаж байгаа нь зарим этгээдэд газар олгох үед төлөвлөгөөгүй олгодог байсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага нь асуудлыг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол аливаа актыг буруутгах бус хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай болохоор байна.
3.7. Үүнээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4 дэх хэсгийн “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэсэнд нийцэж байгаа эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлах нь зүйтэй байна.
3.8. Түүнчлэн дээрх нөхцөл байдлуудыг хариуцагч мэдэж шийдвэрлэх байсан учир гуравдагч этгээд Ц.*******, Ц., Р., Н., Э., А., Ж., Ж.Мөнх-, Л., Л., С.- нарт газар олгосон нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6.1.1 дэх хэсэгт “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх ... ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” гэсэнд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлаж, гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэх шийдвэр гарч байсан тухайн үед тэдэнд өмчлүүлж байсан газрын хэмжээ нөхцөл байдлыг алдагдуулахгүй байдлаар шийдвэрлэх шаардлагатай.
3.9. Энэ нь нөгөө талаас хариуцагч дахин шинэ акт гарган шийдвэрлэхдээ буюу гуравдагч этгээдүүдийн газар өмчлөх эрхийг цогц байдлаар шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим гуравдагч этгээдүүдийн хувьд хэрэгжих алдагдахааргүй байхыг анхаарвал зохино.
3.10. Түүнчлэн шүүхээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг торуулахад анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж буйг илэрхийлсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/34 дүгээр “Өмчилсөн газрын захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжаар иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч талаас “... биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлэж байгаа болохоор сэргэсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.
3.11. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу энэхүү шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийх нь хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын даргын газар зохион байгуулах эрх, үүрэгт хамааралтай байх тул зохион байгуулалт хийх үйл баримтыг тодруулсны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар газрын байршилд холбогдох энэхүү маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.12. Шүүхээс хариуцагчид дахин шинэ акт гаргах 6 сарын хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд энэ шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжаар иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжид холбогдох 11 иргэнд газар өмчлүүлсөн хэсэг тус тус хүчингүй болох боловч, тухайн газруудад 11 иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлснээс гаргасан зардал, гэм хорын нөхөн төлбөрийн асуудал гарч болзошгүй байх тул хариуцагчаас мөн энэ талаар гуравдагч этгээд нарын саналыг авсны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй болохыг дурдаж байна.
3.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэв.
3.14. Гуравдагч этгээд нараас нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” НҮТББ нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар маргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 186 дугаар тогтоолоор "******* ******* ******* ******* *******" НҮТББ-ыг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байгаа бөгөөд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэх үндэслэлгүй юм.
3.15. Түүнчлэн гуравдагч этгээд нараас бидний газрын маргааныг өмнө нь 3 шатны шүүхээр шийдсэн гэж тайлбарласан бөгөөд үүнд холбогдуулан үзвэл, өмнө нь тус газарт хил залгаа хөрш этгээдээс газрын давхцалд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба шүүхээс тус нэхэмжлэл гаргасан “Сансари” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газрын асуудлыг хянаад нэхэмжлэгч компанийн эрх хөндөгдөөгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн байна. Мөн гуравдагч этгээд нарын өмчлөлийн газартай адил ойн сан бүхий газарт тусгагдсан “Сансари” ХХК (хуучин нэрээр)-ийн газрыг мөн адил танай төрийн бус байгууллагаас хүчингүй болгох тухай асуудлыг ярихгүй байна гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй буюу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн бодлон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* ******* ******* хуульчдийн холбоо” НҮТББ-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар захирамжаар иргэн Ц.*******, Б.Энхтүвшин нарт холбогдох хэсэг, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/240 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/404 дугаар захирамжийн Ж.д холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/847 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/848 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/849 дугаар захирамжийн буюу гуравдагч этгээдээр Ц.*******, Ц., Р., Н., Э., А., Ж., Ж.Мөнх-, Л., Л., С.- нарт холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 (зургаа) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг дараах байдлаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад даалгасугай. Үүнд:
2.1. Гуравдагч этгээдээр иргэн Ц.*******, Ц., Р., Н., Э., А., Ж., Ж.Мөнх-, Л., Л., С.- нарын өмнөх өмчилсөн газрын хэмжээ, нөхцөл байдлыг дордуулахгүйгээр газар зохион байгуулалт хийж өмчлөх эрхийг сэргээж, өмчлүүлэх,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн шүүхийн зардал буюу шинжээчийн зардал болох 251,094 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” НҮТББ-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1] 1 дүгээр хавтас 1-3 тал
[2] 1 дүгээр хавтас хэрэг 111 тал
[3] 1 дүгээр хавтас хэрэг 219-220 тал
[4] 2 дугаар хавтас хэрэг 171 тал
[5] 3 дугаар хавтас хэрэг 128-129 тал
[6] 3 дугаар хавтас хэрэг 240 тал
[7] 2 дугаар хавтас хэрэг 171 тал
[8] 2 дугаар хавтас хэрэг 75 тал
[9] 2 дугаар хавтас хэрэг 62 тал
[10] 2 дугаар хавтас хэрэг 73-87 тал
[11] 2 дугаар хавтас хэрэг 90 тал
[12] 2 дугаар хавтас хэрэг 69 тал
[13] 2 дугаар хавтас хэрэг 72 тал
[14] 2 дугаар хавтас хэрэг 88-106 тал
[15] 1 дүгээр хавтас хэрэг 116 тал
[16] 2 дугаар хавтас хэрэг 70 тал
[17] 1 дүгээр хавтас хэрэг 112 тал
[18] 2 дугаар хавтас хэрэг 65 тал
[19] 2 дугаар хавтас хэрэг 66 тал
[20] 1 дүгээр хавтас хэрэг 114 тал
[21] 2 дугаар хавтас хэрэг 67 тал
[22] 2 дугаар хавтас хэрэг 63 тал
[23] 1 дүгээр хавтас хэрэг 113 тал
[24] 2 дугаар хавтас хэрэг 68 тал
[25] 2 дугаар хавтас хэрэг 64 тал
[26] 3 дугаар хавтас хэрэг 92-99 тал