Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2025/00135

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2025/00135

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

нэхэмжлэгч: ***********ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: А

хариуцагч: Г нарт холбогдуулан

үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүү 2,182,614.68 төгрөг, хурамтлагдсан хүү 1,401,863 төгрөг, нийт 29,584,477.68 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд дахь хөрөнгүүдээр болон бусад хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.А , С.Г нь****-аас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ММ980034251101857076 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 26,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүгэй өрхийн хэрэгцээндээ зориулан 23 сарын хугацаатай 2025 оны 04 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлдэгч Б.А Хамтран үүрэг гүйцэтгэгч С.Гнар нь Зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үургээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, улмаар утсаар удаа дараа холбогдож байсам болно. Банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн Банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна.

Нэхэмжлэл гаргах үеийн /2025.03.17-ны өдрийн байдлаар/ зээлийн төлбөр: Үндсэн зээл- 26,000,000.00, үндсэн хүү- 2,182,614.68, Хуримтлагдсан хүү- 1,401,863.00, нийт 29,584,477.68 болсон байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэгч Б.А , С.Г нараас нийт нийт 29,584,477.68 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд дахь хөрөнгүүдээр болон бусад хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах байдлаар эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч ***** ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд дахь хөрөнгүүдээр болон бусад хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.А, С.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүү 2,182,614.68 төгрөг, хурамтлагдсан хүү 1,401,863 төгрөг, нийт 29,584,477.68 төгрөгийг ********* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Б.А, С.Г нарт холбогдуулан нь үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүү 2,182,614.68 төгрөг, хурамтлагдсан хүү 1,401,863 төгрөг, нийт 29,584,477.68 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд дахь хөрөнгүүдээр болон бусад хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон ****** нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд дахь хөрөнгүүдээр болон бусад хөрөнгүүдээр хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.А, С.Г нар нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүү 2,182,614.68 төгрөг, хурамтлагдсан хүү 1,401,863 төгрөг, нийт 29,584,477.68 төгрөгийг ****** ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** ХХК-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх итгэмжлэлээр олгогдсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,872.39 төгрөгийн тал хувь болох 152,936.195 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 152,936.195 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 152,936.195 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ********-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд дахь хөрөнгүүдээр болон бусад хөрөнгүүдээр хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.А, С.Г нар нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүү 2,182,614.68 төгрөг, хурамтлагдсан хүү 1,401,863 төгрөг, нийт 29,584,477.68 төгрөгийг ********* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,872.39 /гурван зуун таван мянга найман зуун далан хоёр төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийн тал хувь болох 152,936.195 /нэг зуун тавин хоёр мянга есөн зуун гучин зургаан төгрөгнэг зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 152,936.195 /нэг зуун тавин хоёр мянга есөн зуун гучин зургаан төгрөг нэг зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 152,936.195 /нэг зуун тавин хоёр мянга есөн зуун гучин зургаан төгрөг нэг зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН