Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2025/00136

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2025/00136

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

нэхэмжлэгч: ********* ХК -ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: У холбогдуулан

Үндсэн зээл 7,273,883 төгрөг, зээлийн хүү 1,265,295 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,409 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 8,623,587 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.У нь *********** Говьсүмбэр салбарын Сүмбэр тооцооны төвөөс 2023 оны 05 сарын 11-ны өдөр №ЭГ/51386870 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 8,400,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Э.У нь ******** Говьсүмбэр салбарын Сүмбэр тооцооны төвөөс 2023 оны 06 сарын 08-ны өдөр №ЗГ/51711469 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 8,400,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 740,000 төгрөг нэмж нийт зээл 9,140,000 төгрөгийн цалингийн онлайн зээл авсан. Э.У нь ********* Говьсүмбэр салбарын Сүмбэр тооцооны төвөөс 2023 оны 06 сарын 18-ны өдөр №ЗГ/52168850 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 9,038,495.11 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 100,000 төгрөг нэмж нийт зээл 13,921.21 төгрөгийн цалингийн онлайн зээл авсан. Э.У нь ********** Говьсүмбэр салбарын Сүмбэр тооцооны төвөөс 2023 оны 07 сарын 19-ны өдөр №31752185643 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 9,138,495.11 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 800,000 төгрөгийг нэмж авч нийт зээл 9,938,495.11 төгрөгийн цалингийн зээлийг аялал зугаалга, тийзний зардал авахад зарцуулах зориулалтаар авсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч нар нь нэг удаагийг нууц үг ашиглан гэрээг баталгаажуулсанаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн хэн нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь *********-ны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно. Э.У нь зээлийн гэрээний Хавсралт-1 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл хүү төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 307 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд үндсэн зээл 7,273,883 төгрөг, зээлийн хүү 1,265,295 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,409 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 8,623,587 төгрөг гаргуул өгнө үү.

2.Хариуцагч Э.У шүүхэд гаргасан тайлбартаа:

Уранчимэг миний бие ******* ХК-ийн гаргасан 8,623,587 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

1.Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Э.У-ээс үндсэн зээл 7,273,883 төгрөг, зээлийн хүү 1,265,295 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,409 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 8,623,587 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,927 төгрөгийн тавин хувь болох 76,463.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 76,463.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76,463.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч *************** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 7,273,883 төгрөг, зээлийн хүү 1,265,295 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,409 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 8,623,587 /найман сая зургаан зуун хорин гурван мянга таван зуун наян долоон/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.У нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,927 төгрөгийн тавин хувь болох 76,463.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 76,463.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76,463.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН