2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/02106

 

 

 

 

 

 

 

 

  2025                03            19                                             192/ШШ2025/02106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-од холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэг ашигт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Мотоохүү миний бие болон ******* бид 2013 онд байшин үйлдвэрлэх компанид ажиллаж байхдаа анх танилцаж, “Оюу толгой” ХХК-ид хамтран ажиллаж, анд нөхдийн болоод ажил хэргийн харилцаатай, үндсэн ажлаас гадна захиалгын дагуу сантехник засвар, гагнуурын хэд хэдэн ажлыг хамтран гүйцэтгэж байсан. Бидний хувьд харилцан итгэлцэл хамтын ажиллагаа байсан тул “******* *******” ХХК-тай байгуулсан "Ажил гүйцэтгэх" гэрээг *******ын нэрээр хийж, энэхүү ажлаас олох ашгийг 50 хувиар хувааж авахаар амаар харилцан тохиролцсон. ******* миний бие *******той тохиролцон, хамтарч "******* ХХК-ийн компанийн захиалгаар "******* Импекс" ХХК"-тай Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөөнд байрлалтай, ******* 25 тауэр барилгын галын усны системийн угсралтын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн тус барилгын 4 давхраас эхлэн нийт 25, давхар тус бүрийг 8.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Мөн тухайн барилгын ердийн галын усны систем тоноглолын ажлыг 100,000,000 төгрөгөөр тохиролцож хийсэн юм. Мөн нэмэлтээр өөрчлөлтүүд болон бусад будгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Бид хоёр бригад үүсгэн ажиллаж, урсгал зардлаа хасаж ашгаа хуваах аман тохиролцоотойгоор уг ажлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийж дуусгасан боловч надад тохирсон мөнгөө болон бригад үүсгэн хамтарч ажилласан хүмүүст ажлын хөлсөө өгөлгүй, итгэлийг эвдэж, залилж, хуурч өдий хүрлээ. Мөн би болон миний бригадад ажиллаж байсан залуус 9, 19 давхрын галын усны системийн угсралтын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн боловч мөн ажлын хөлсөө авч чадаагүй юм. ******* нь бригадыг ахалж "******* Импекс" компанитай гэрээ байгуулж ажилласан бөгөөд "******* Импекс" ХХК нь мөнгө төгрөгөө нэхэхээр гуравдагч этгээдтэй харьцахгүй, гэрээ хийсэн хүнтэй харьцана гэсэн. Дээрх ажлуудыг хэн ямар хугацаанд яаж гүйцэтгэснийг цуг бригад үүсгэн ажилласан хүмүүс бүгд мэднэ, гэрчлэх бөгөөд намайг ажиллаж байсныг тодорхойлох тодорхойлолт, "******* Импекс" ХХК-иас авсан байгаа. Мөн *******ын "******* Импекс" ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, "******* Импекс" ХХК-ийн гэрчилгээний хуулбар авсан байгаа. "******* Импекс" ХХК-ид ажиллаж байхдаа Хөдөлмөр, хамгааллын аюулгүй ажиллагааны дэвтэр хөтөлж байсан. Ийм ийм баримтууд байгаа тэрүүгээрээ би тус компанид ажиллаж байсан нь нотлогдоно. Иймд хариуцагч *******оос хамтарч ажилласны хөлс 25,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Маргааны үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох “******* *******” ХХК-аас ирүүлсэн санхүүгийн баримтаар хариуцагч Б.Түвшинболдод 127.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Хариуцагч Б.Түвшинболд гэрээний үнийн дүнг 100,000,000 төгрөг ойлгуулж, гэрээний төлбөрийг авч чадаагүй хэмээн нэхэмжлэгч *******д ойлгуулсан тул шүүхэд 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиалагчаас гэрээт ажлын төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 15,000,000 төгрөгөөр ихэсгэж байна. Тодруулбал ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад заагдсан ажил үүргийг хариуцагч Б Түвшинболд дангаар бие дааж гүйцэтгэх боломжгүй юм. Ажлыг гүйцэтгэхэд багаараа ажилласан бөгөөд ажилтны ажлын хөлс, хоол, шатахуун зэрэг урсгал зардлууд гарна. Энэхүү зардал 47,000,000 төгрөг болно. Үлдэгдэл 80,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэсний цэвэр ашиг бөгөөд энэ дүнгээс 50 хувиар тооцож, 40,000,000 төгрөгийг хариуцагчаас авах ёстой байсан. “******* констракшн” ХХК-ийн “******* 25 тауэр” барилгын гал эсэргүүцэх системийн гүйцэтгэлийн хоолойн угсралтын ажлыг захиалагч тал болох “******* *******” ХХК-тай ******* гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгч *******тэй хамтран ажиллаж, уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах урсгал зардал, ажлын хөлс, шатахуун тоног төхөөрөмж гэх зардлыг хасаад цэвэр ашгийг хувааж авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч ******* надад Б.Түвшинболдоос 12,000,000 төгрөг шилжүүлсэн, энэхүү мөнгийг бригадын ажилтан болох , нарт ажлын хөлс цалин хэлбэрээр 5,940,000 төгрөгийг шилжүүлсэн. Шатахуун хоол унааны зардалд бусад мөнгийг хэрэглэсэн болно. Үүнийг нотлон *******гийн эзэмшлийн “Хас банк”-ны дансны хуулгыг хавсаргав. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажил үүргийг бусдаар гүйцэтгүүлээд олсон орлогыг дангаараа авч байгаа нь шударга бус бөгөөд бусдын хөдөлмөрийн үр дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг 15,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.  “******* констракшн” ХХК-ийн "******* таур" барилгын гал эсэргүүцэх системийн гүйцэтгэлийн хоолойн угсралтын ажлыг захиалагч тал болох “******* *******” ХХК-тай Г.Түвшинболд дангаар гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгч *******тэй удирдлага зохион байгуулалт, гүйцэтгэлд хамтран ажиллаж, уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах урсгал зардал, ажлын хөлс, шатахуун тоног төхөөрөмж гэх зардлыг хасаад цэвэр ашгийг хувааж авахаар амаар тохиролцсон болохыг дахин тэмдэглэе. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн ажилтнуудын бүрэлдэхүүнд ******* болон ******* манай бригадын ажилтан болох , , , , , , ,, н.Мөнхзаяа бүрэлдэхүүнтэй, Мөнх-Эрдэнэ/Шонхоо/ гэх 10 хүний 2022 оны 10 сараас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй, *******, *******, , н.Мөнхзаяа, н.Мөнх-Эрдэнэ/4, 5, 7 давхрын шугам хоолойн угсралт болон гагнуурын ажлыг гүйцэтгэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны хооронд , , ******* нар тус барилгын 9 давхрын угсралт гагнуурын ажлыг хийж гуйцэтгэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны хооронд бусад давхар болох 10, 14, 17, 16, 19, 18, 15, 13, 11, 26 болон галын усны ердийн системийн гагнуур болон хайрцаг суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын бурэлдэхүүнд , , , , ,, , нар ажилласан. Гэрээт ажлын нийт үнэлгээ 120,000,000 төгрөг, ******* гэрээ байгуулсан учир түүний дансанд мөнгө орж, ажилчдын хоол, шатахуун, ажлын хөлсийг ******* хариуцаж өгдөг байсан. Надад 12,389,000 төгрөг шилжиж орж ирсэн. ******* ажилтнуудын цалин олгохгүй байсан тул миний бие ажилчдад цалин хэлбэрээр 5,759,000 төгрөгийг олгосон. Ажилчдын хоол болон шатахууны зардалд 680,000 төгрөгийг зарлагадсан. Бусад ажилчдын цалин хөлс нь *******ын дансаар гарч байсан. 1 ажилтны 1 өдрийн цалин хөлсийг 100,000 төгрөгөөр тогтоон ажиллуулж байсан. Энэхүү ажилд хэрэглэгдэж байгаа ризба татагч машиныг 1,500,000 төгрөгөөр миний дансаар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Загдал өгөөж” ХХК-иас худалдаж авсан байдаг, хэдий дундын өмчлөлийн хөрөнгө боловч одоогоор ******* дангаар хэрэглэж байгаа. Нийт ажилчдын цалинд 47,000,000 төгрөг, хоолны зардалд 10,000,000, үлдэгдэл мөнгө нь ашиг тул миний бие нь 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа болно. Өмгөөлөгч Г.Баасангийн зөвлөмжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан "Хамтран ажиллах гэрээний үндэслэл болгон өөрчилж байна гэжээ. “******* констракшн” ХХК-ийн "******* таур" барилгын гал эсэргүүцэх системийн гуйцэтгэлийн хоолойн угсралтын ажлыг захиалагч тал болох Гэрээт ажлын нийт үнэлгээ 120,000,000 төгрөг, ******* гэрээ байгуулсан учир түүний дансанд мөнгө орж, ажилчдын хоол, шатахуун ажлын хөлсийг ******* хариуцаж өгдөг байсан. Надад 12,389,000 төгрөг шилжиж орж ирсэн. ******* ажилтнуудын цалин олгохгүй байсан тул миний бие ажилчдад цалин хэлбэрээр 5,759,000 төгрөгийг олгосон. Гэрээт ажлын төлбөрт 120,000,000, урсгал зардал ажилчдын цалин хоол унааны зардалд 40,000,000 төгрөг, үлдэгдэл нь цэвэр ашиг тул өөрт ногдох 40,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа болно. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан "Хамтран ажиллах" гэрээний үндэслэл ба мөн 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт зааснаар "Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсoop биелүүлэхийг шаардаж болно" гэсний дагуу хариуцагч *******оос хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, 478.8-д зааснаар "Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна" гэснийг баримталж байна. Бид өмнө бас гэрээгээр болон амаар зөндөө ажиллаж харилцан тохироод ашгаа хуваагаад аваад явдаг байсан. 2022 оны 09 дүгээр сард хариуцагчийн нэрээр гэрээ хийгдээд бид хоёр хамгийн анхны бичгийн гэрээтэй ажлаа хийж эхэлсэн. Тэр ажлын үргэлжлэл нь “******* тауэр” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сард эхэлсэн ажил юм байгаа юм. Тэр ажил дээрээс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр миний “Хас банк”-ны эзэмшлийн данснаас 9,400,000 төгрөг “Загд өгөөж” ХХК-ийн данс руу орсон байдаг. Үүнээс бид хоёр дундын багаж, резва татагч суурь машинаас авхуулаад уртасгагч, аппарат, шат гээд зөндөө багаж авч байсан. Энэ багаж хэрэгсэл маань бас энэ “******* тауэр” ХХК-ийн ажил дээр үргэлжлээд 2022 оны 10 дугаар сардаа үргэлжлээд энэ багаж хэрэгслийг ашиглаад бид хоёр хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлээд явж байсан. Ажил хийж байх явцад 2022 оны 11 дүгээр сард “******* *******” ХХК-иас танай бригад энэ ажлыг хийгээд дуусгаад өгөөч гэсэн санал тавьсан. Уг саналыг нь бол ******* бид хоёр ярилцаад нэгэнт хийгдээд эхэлчихсэн ажил юм чинь хоёулаа цаашаа хийгээд явъя гэдэг харилцан итгэлцлийн үр дүнд дундын багаж хэрэгсэл, ажил мэргэжлийн хувьд хоёулаа мэргэжлийн юм чинь энэ ажлыг хийж гүйцэтгэх чадвар байгаа учраас энэ ажлыг үргэлжлүүлээд хийсэн. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “******* *******” ХХК-тай анх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулдаг өдөр би хүмүүсээ хариуцаад ажиллаад явж байсан, харин *******ыг гэрээгээ хийчхээд ирье гээд “******* *******” ХХК-тай гэрээ хийгээд анх надад 100,000,000 төгрөг гэж ойлгуулсан. Гэтэл энэ ******* *******” ХХК-иас ирүүлсэн санхүүгийн баримтаас хараад байхад 120,000,000 төгрөг *******ын данс руу орсон байдаг юм байна лээ. Бид хоёр энэ ажлыг хийхдээ бол яг л ашиг зардлаа хасаад л ажилчдын цалин хоолны зардлаа хасаж хамтран ажиллах гэрээн дээрээ бид хоёр ажиллаж байсан. Ажил явдал гүйцэтгэж байх хооронд ******* ажил дуусах дөхөөд ирэх буюу 2023 оны 01 дүгээр сараас надад ерөөсөө мөнгө төгрөг өгөхгүй, үндсэндээ энэ 120,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөг л өгсөн байдаг юм байна. Надад орж ирсэн мөнгийг нь би энэ ажиллаж байсан бригадын хүмүүс болох , гэсэн хүмүүс рүү цалин хэлбэрээр би өөрийнхөө данснаас шилжүүлчихсэн байдаг. Энэ хүнээс мөнгө төгрөгөө авч чадахгүй хоёр жилийн нүүр үзэж байна. Гэрээг нь би хийсэн учраас чамд мөнгө төгрөг өгөхгүй, дундын хөрөнгө болох багаж хэрэгслийг маань ******* ашиглаад л явж байгаа. Ийм учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нэг талд нь шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Би огт танихгүй хүнтэй аман хэлцэл, аман гэрээ хийж энэ хамтын гэрээ гэж яваагүй шүү дээ. Бид хоёр 2022 оноос хойш найз нөхдийн харилцаатай зөндөө ажлыг уг нь хийчихсэн. 2022 оны 09 дүгээр сард миний нэр дээр ч гэсэн гэрээ хийгээд явсан үйл баримт бий. Хавтаст хэргийн материал дотор байж байгаа. ******* хэрхэн яаж цалин олгосон бэ бид хоёр дундаа ямар ямар багаж авсан бэ бид хоёрын дундын багаж хэрэгсэл байна цаашлаад ажил мэргэжил нэг энэ ажлыг үргэлжлүүлээд явж болох юм байна гэдэг хамтын ажиллагаа бид хоёрт байсан. Энэ гэрээний ажил чинь 2022 оны 10 дугаар сард эхэлчихсэн байсан ажил эхлээд явж байхад н.Одончимэг гэдэг хүнтэй бид хоёр очиж уулзаад л энэ ажил чинь эхлээд л явж байсан. *******ын данс руу бас мөнгө орж л байсан. Тэгээд хуваагаад л авч байсан ийм баримттай. Гэрээ хийгдсэнээс хойш зөвхөн гэрээг би хийсэн гэдэг шалтгаанаар намайг болон хүмүүсийг хохироож болохгүй байх л гэж үзэж байна. Би бас явцын дунд энэ хүнээс мөнгөө авъя болж байна ярьсан хэлсэн юм байгаа биз дээ гээд зөндөө олон албан ёсоор мессеж чат бичиж л байсан. Намайг ингэж луйвардаж, хулхидсанд үнэхээр гомдолтой байна. Би энэ 7 сарын хугацаанд үнэхээр хүнд байдалд орсон. Өөрийнхөө машиныг хүртэл зарсан. Надад баярын өдрүүдээр ч мөнгө өгдөггүй байсан. Харин өөрийнх нь данс руу мөнгө орж байдаг байсан юм байна лээ. Тиймээс нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би *******г өдрийн цалингаар цалинжуулан ажиллуулсан ба цалин хөлсийг нь олгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахтай танилцлаа. Юуг тодруулаад байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн өмнөх нэхэмжлэлд тодорхойгүй, ойлгомжгүй зүйлсийг дурдсан юм алга. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах гэдэг нь нэхэмжлэлийн гол санаа нь өмнөх шаардлагыг өөрчлөхгүйгээр илүү тодорхой болгоогүй байна. Тодруулаад байгаа юм уу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь өөрчлөөд байгаа юм уу, хоёр өөр ойлголтыг этгээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг бүхэлд нь ойлгохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үндэслэл болон энэ хуулийн 473 дугаар зүйлийн 473.1.9 дэх хэсэгт зааснаар гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүрэг зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно гэсний дагуу хариуцагч *******оос хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 478 дугаар зүйлд зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваасан гэж хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг. Тэгэхээр Иргэний хуульд зарим гэрээний зарим төрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаг. Гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд түүний нөхцөл үүрэг хариуцлага тогтоогдох боломжгүй. Гэрээний талуудын бодит тохиролцоо юунд оршиж байсан, ямар нөхцөлөөр зөвшөөрсөн эсэх нь тодорхой бус байгаа тул Иргэний хуулийн дээрх заалтуудыг шүүн хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу аливаа нэхэмжлэл нь нотлох баримтад тулгуурлагдах ёстой амаар тохиролцсон гэсэн үндэслэлтэй маргааны үед үүрэг хүлээсэн эсэхийг тогтоох баримт баталгаажсан гэрээ баримт бичиг байхгүй. Гэрээний үүрэг биелүүлээгүй гэж үзэхийн тулд эхлээд гэрээ оршиж байсан эсэхийг тогтоох шаардлагатай болно. Гэтэл уг гэрээг бичгээр байгуулаагүй тул хүчин төгөлдөр хэлцэл байгаа эсэх нь тодорхойгүй байна. Бичмэл гэрээгүй нөхцөлд хариуцлага тооцох нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гэрээ байгуулаагүй бол хариуцлага ноогдуулах боломжгүй. Хэрэв гэрээний нөхцөлд бичгээр баталгаажаагүй бол гэрээний үүрэг хариуцлагыг нэг талын мэдэгдлээр тогтоох нь шударга бус хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 476 дугаар зүйл, 478 дугаар зүйл, 178 дугаар зүйлийн 178.9.1 дэх хэсэгт зааснаар энэ маргаанд хэрэглэх боломжгүй. Гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Гэрээтэй холбоотой 120,000,000 төгрөг гээд байгаа. ******* байгуулсан учир түүний дансанд мөнгө ороод ажилчдын хөлсийг ******* хариуцаж надад 12,000,000 төгрөг өгсөн гэж байгаа. Ерөнхийдөө ажилчдын цалин хөлс, унааны зардал бусад зардалд 40,000,000 зарцуулсан гээд байгаа. 40,000,000 төгрөг зарцуулсан баримт байхгүй. Яаж 120,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг бусдад зарцуулсан гэж хасаад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч *******тэй хамтран ажилласан зүйл огт байхгүй. ******* нь *******г зөвхөн өдрийн хөлсөөр тохирч ажиллуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байгаа гэрчийн мэдүүлгүүд байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл/1хх 1-2 тал/, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага/1хх 137 тал/, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/2хх 65-66, 72-73 тал/, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/2хх 98 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх 3, 138 тал/, дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/1хх 4 тал/,  нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар/1хх 5, 163 тал/, “******* *******” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24/03-014 дугаар “тодорхойлолт гаргах нь” албан бичиг/1хх 6 тал/, “******* *******” ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”/1хх 7-10 тал/, Хөдөлмөр, хамгаалалын аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар/1хх 11-22 тал/, ын иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх 23 тал/, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх 25 тал/, ы иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх 27 тал/, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх 29 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 31-44 тал/, итгэмжлэл/1хх 107 тал/, нэхэмжлэгч *******гийн “Хас банк”-ны тоот дансны хуулга/1хх 139-155 тал/, “Эе эв” ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22/23 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”/1хх 156-162 тал/, *******гийн Хас банкны 5001616601 тоот дансны хуулга/1хх 164-182 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: Хариу тайлбар/1хх 55, 2хх 74 тал/, итгэмжлэл/1хх 57 тал/,  *******ын Хаан банкны тоот дансны хуулга/1хх 74-91 тал/, *******ын татварын тодорхойлолт/1хх 212-213 тал/, *******ын “******* 25 тауэр” орлого, зарлага, цалингийн зардал тооцооны хүснэгт/1хх 214 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар:

Гэрч ы гэрчийн мэдүүлэг/1хх 98-101 тал/,  “******* *******” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24/01-01 дугаар “тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай” албан бичиг/1хх 120 тал/, “******* *******” ХХК-ийн Хаан банкны шилжүүлгийн баримт/1хх 121 тал/, “*******-25” ******* гэх 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “******* *******” ХХК-ийн санхүүгийн баримт/1хх 122 тал/, “******* *******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн санхүүгийн тооцоололын баримт/1хх 123 тал/, гэрч Б.Майдарын гэрчийн мэдүүлэг/1хх 189-192 тал/, “******* *******” ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”/1хх 202-205 тал/, гэрч М.Буджаргалын гэрчийн мэдүүлэг/1хх 223-227 тал/, үзлэг хийсэн тэмдэглэл/1хх 229-2хх 29 тал/, *******ын Хаан банкны тоот дансны хуулга/2хх 81-87 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан анх хамтран ажилласан ажлын хөлс 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа тодруулан нэмэгдүүлж, сүүлийн байдлаар хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд ашигт 40,000,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Нэхэмжлэгч миний бие *******той тохиролцон, хамтарч "******* ” ХХК-ийн захиалгаар “******* Импекс” ХХК-тай Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөөнд байрлалтай, “******* 25 тауэр” барилгын галын усны системийн угсралтын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн тус барилгын 4 давхраас эхлэн нийт 25, давхар тус бүрийг 8.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн, ажлыг 100,000,000 төгрөгөөр тохиролцож хийсэн, мөн нэмэлтээр өөрчлөлтүүд болон бусад будгийн ажлуудыг хийж гүйцэтгэн уг ажлыг бид хоёр бригад үүсгэн ажиллаж, урсгал зардлаа хасаж ашгаа хуваах аман тохиролцоотойгоор 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийж дуусгасан боловч хариуцагч надтай тохирсон мөнгөө болон бригад үүсгэн хамтарч ажилласан хүмүүст ажлын хөлсөө өгөлгүй өдий хүрсэн, “******* *******” ХХК-иас ирүүлсэн санхүүгийн баримтаар тус компани хариуцагч Б.Түвшинболдод 127.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна, Б.Түвшинболд гэрээний үнийн дүнг 100,000,000 төгрөг гэх байдлаар ойлгуулж, гэрээний төлбөрийг авч чадаагүй хэмээн надад ойлгуулсан, урсгал зардалд 47,000,000 төгрөг болно, үлдэгдэл 80,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэсний цэвэр ашиг бөгөөд энэ дүнгээс 50 хувиар тооцож, 40,000,000 төгрөгийг хариуцагчаас авах ёстой, гэрээ ******* байгуулсан ч нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэхэд шаардагдах удирдлага зохион байгуулалт, гүйцэтгэлд хамтран ажиллаж, ризба татагч машин аппарат, шат гээд зөндөө багаж авах 9,500,000 төгрөгөөр миний дансаар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Загдал өгөөж” ХХК-иас худалдаж авсан байдаг, хэдий дундын өмчлөлийн хөрөнгө боловч одоогоор ******* дангаар хэрэглэж байгаа, надад 12,389,000 төгрөг шилжүүлснийг бригадын ажилтан , нарт цалин хэлбэрээр 5,940,000 төгрөгийг нь  шилжүүлсэн, бригадын бүрэлдэхүүнд нараас гадна , , , , ,, н.Мөнхзаяа, Мөнх-Эрдэнэ/Шонхоо/ гэх 10 хүний 6 хүнээс бүрдсэн баг буюу *******, *******, , н.Мөнхзаяа, н.Мөнх-Эрдэнэ нар 4, 5, 7 давхрын, , , ******* нар тус барилгын 9 давхрын, бусад давхар болох 10, 14, 17, 16, 19, 18, 15, 13, 11, 26 болон галын усны ердийн системийн гагнуур болон хайрцаг суулгах ажлыг хийх ажлын бүрэлдэхүүнд , , , , ,, , нар ажиллан түүний дансанд мөнгө орж, ажилчдын хоол, шатахуун, ажлын хөлсийг ******* хариуцаж өгдөг байсан, надад олгосон 12,389,000 төгрөгөөс цалин хэлбэрээр 5,759,000 төгрөгийг олгосон, хоол болон шатахууны зардалд 680,000 төгрөгийг зарлагадсан, 1 ажилтны 1 өдрийн цалин хөлсийг 100,000 төгрөгөөр тогтоон ажиллуулж байсан, миний авсан багаж хэрэгслийг ашиглаад бид хоёр хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлээд явж байсан тул би 7 сарын хугацаанд үнэхээр хүнд байдалд орсон, өөрийнхөө машиныг хүртэл зарсан, надад баярын өдрүүдээр ч мөнгө өгдөггүй байсан, харин өөрийнх нь данс руу мөнгө орж байсан байна, тиймээс нэхэмжлэлээ дэмжиж байна хамтран ажиллах гэрээний үүрэг ашигт 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч ******* нь татгалзалдаа ... би *******г өдрийн цалингаар цалинжуулан ажиллуулсан, цалин хөлсийг олгосон, хамтран ажиллах гэрээний ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваан шаардсаныг хууль зүйн хувьд үндэслэлгүй, бичгээр гэрээ байгуулаагүй тул хариуцлага ноогдуулах боломжгүй, гэрээний үүрэг хариуцлагыг нэг талын мэдэгдлээр тогтоох нь шударга бус хууль зүйн үндэслэлгүй, 40,000,000 төгрөгийн тооцоолол ойлгомжгүй, хамтран ажилласан гэж үзэх үндэслэл огт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараах үйл баримт тогтоогдов.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* “Хас банк”-ны , хариуцагч ******* “Хаан банк”-ны , “******* *******” ХХК 5028314862, Хас банкны , /Б.Энхжин/ тоот данснууд эзэмшдэг болох нь тус дансаар харилцсан хуулганууд, шүүхийн журмаар ирүүлсэн нотлох баримтуудаас тогтоогдов. Зохигч талууд данс эзэмшигч нарын талаар маргадаггүй./1хх 166-167, 180-217, 246 тал/

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэгч ******* болон захиалагч “******* *******” ХХК нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” бичгээр байгуулагдан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “*******-25 тауэр” оффис үйлчилгээний барилгад ган хоолой усны шугам хийж угсрах, түүний бэхэлгээ хийж барилгад суурилуулах, салбар шугамын чангалгаа, гагнуурын ажил зэрэг гал эсэргүүцэх системтэй холбоотой бусад ажлыг захиалагчид барилгын норм дүрэмд нийцүүлэн гүйцэтгүүлэх ажлыг 110,000,000 төгрөгөөр 2 сарын хугацаанд автомат системийн хэвтээ магистрал, салбар шугам, хошуу угсралтын тестийн 8, 12, 16, 17 давхрын ажил 25,500,000, 19, 18, 15 давхрынх 22,000,000, 13, 11, 26, 2 давхрынх 20,000,000, 7, В1, В2 давхрынх 22,000,000, В2-26 давхрын нийт барилгын дутуу угсралт, суурилуулалт хийж дуусгаж комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгоход 15,000,000, баталгаат хугацаа 1 жилийн дараа ажлын гүйцэтгэлийн 5% буюу 5,500,000 төгрөгийн хөлсөөр хийж гүйцэтгэхээр тус гэрээний талууд тохиролцсон болох тогтоогддог./1хх 202-205, 1хх 7-10, 31-44 тал/

Хэрэгт авагдсан дансны хуулганаас дараах гүйлгээнүүд тогтоогдов.

“******* Импекс” ХХК-ийн дансаар *******ын данс руу нийт  13 удаагийн гүйлгээгээр маргаан бүхий ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан зарлагын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000, мөн оны 12 дугаар арын 01-ний өдөр 13,500,000, 12 дугаар сарын 11-ний өдөр 6,000,000, 12 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 6,000,000, 12 дугаар сарын 23-ны өдөр 6,000,000, 12 дугаар сарын 30-ны өдөр 15,150,000, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000, мөн оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 18,000,000, 02 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000, 04 дүгээр сарын 10-ны өдөр 7,500,000, 05 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000, 05 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдэн нийт 94,150,000 төгрөгийг хариуцагч дансаар авсан.

******* өөрийн дансаар дамжуулан *******гийн данс руу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 200,000, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10,000, 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000, 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000, 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,700,000, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 60,000, мөн оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20,000, 01 дүгээр сарын 20-ны өдөр 50,000, 01 дүгээр сарын 23-ны өдөр 4,000 болон 5,000, 01 дүгээр сарын 26-ны өдөр 4,000,000, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000,  нийт 13 удаагийн гүйлгээгээр 12,449,000 төгрөг шилжүүлсэн.

******* өөрийн данснаас эд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000, 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000, 11 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000, 12 дугаар сарын 23-ны өдөр 511,000, 12 дугаар сарын 23-ны өдөр 90,000, 12 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөгийг тус тус, нийт 3,601,000 төгрөгийг, н.Мөнх-Эрдэнэд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 60,000, 12 дугаар сарын 03-ны өдөр 100,000, 12 дугаар сарын 22-ны өдөр 200,000, 12 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 120,000, 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000 тус тус, нийт 3,980,000 төгрөгийн гүйлгээг зарлагадсан.  

******* нь *******оос шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 4,000,000 төгрөгийн гүйлгээнээс 2,900,000/2,500,000+400,000/ төгрөгийг цалин гэх гүйлгээний утгаар зарлагадсан.

Түүнчлэн ******* 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 22/23 дугаартай “Эе эв” ХХК-тай “89 сургуулийн дотор халаалтын шугамын засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, тус гэрээний хөлс болгон 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 38,000,000 төгрөгийн урьдчилгаа орж ирсэн, мөн өдрөө 9,480,000 төгрөгийг “бараа” гэх гүйлгээний утгаар зарлагадан “Загдал өгөөж” ХХК-иас ажил гүйцэтгэхэд шаардлагатай багаж, аппарат тоног төхөөрөмжүүд авсан./1хх 164, 156-163/

Дансны хуулганаас дээрх үйл баримт тогтоогддог.

Захиалагч “******* *******” ХХК-иас гарган өгсөн баримтаар хариуцагч *******од 20 удаагийн гүйлгээгээр 127,500,000 төгрөгийн хөлс төлсөн гэж тооцоолол гарган өгдөг боловч зохигч талуудын тайлбараар барилгын ажлын В1, В2-оос 26, 6, 17, 18, 19, 15, 20, 22, 23 давхрын дутуу ажлын болон огт гүйцэтгээгүй,  н.Баянсан, М.Буджаргал болон өөр этгээд гүйцэтгэсэн ажлын гэх 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000, 2023 оны 03 дугаар сарын 02-ны 2,000,000, 03 дугаар сарын 14-ний өдөр 1,500,000, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5,500,000, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2,000,000, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,500,000 төгрөгийн гүйлгээг маргаанд хамааралгүй гэж үзсэн тул дээрх тооцоололд оруулж тооцоогүй./1хх 123 тал/

Дансны гүйлгээнээс гадна “******* *******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24/01-01 дугаар албан бичиг, талуудын тайлбараас үзвэл 35-87 УБД улсын дугаартай SK82VN339671 арлын дугаартай автомашиныг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 6,850,000 төгрөгт ажлын хөлсөнд тооцон хариуцагч ******* авсан гэх үйл баримт мөн тогтоогдсон.

Одоо нэхэмжлэгч нь зохигч талууд дээрх ажлыг 100,000,000 төгрөгөөр тохиролцож хийсэн, мөн нэмэлтээр өөрчлөлтүүд болон бусад будгийн ажлуудыг хийж гүйцэтгэн уг ажлыг хоёул бригад үүсгэн ажиллаж, захиалагчтай байгуулах ажил гүйцэтгэх гэрээг ******* төлөөлөн хийж, урсгал зардлаа хасаж ашгаа хувааж авахаар амаар тохиролцсон, захиалагчаас ирүүлсэн санхүүгийн баримтаар хариуцагч Б.Түвшинболдод 127.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул урсгал зардлын 47,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 80,000,000 төгрөг нь ажил гүйцэтгэсний цэвэр ашиг бөгөөд энэ дүнгээс 50 хувиар тооцож, 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Гэвч уг ажлыг хариуцагч С.Түвшинболд нэхэмжлэгч *******г хөлсөөр ажиллуулсан гэх тайлбар гаргаж татгалзах боловч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нар мэдүүлэхдээ гэрч дээрх ажлыг *******, ******* нар ахлаад хамтран ажиллаж гүйцэтгэж байсан, бригад ахлаж байсан болохоор өдрийн цалингаар ажиллаагүй байх, энэ 2-той уг ажлыг дуусахад би хамт байлцсан гэх, захиалагч “******* *******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Б.Майдар гэрчээр дээрх гэрээт хөлсийг бүрэн төлсөн илүү ч төлсөн, 110,000,000-аас 127,000,000 төгрөгт үлдэх хэсэгт нь бусад ажлын хөлс орсон, уг ажлыг 2 хүн ганцаар хийх боломжгүй гэх, гэрч М.Буджаргал мэдүүлэхдээ “******* *******” ХХК-ид сангийн инженер ажилтай гээд дээрх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр *******,  ******* нарыг бригадаар авч ажиллуулсан, хэн хэнийгээ байхгүйд ажлаа хариуцаад зааварчлаад явдаг байсан, хоёулаа бригад ахалдаг байсан гэх агуулга бүхий тайлбарууд гаргадаг.

Дээрх үйл баримтаас үзвэл зохигч талууд “******* *******” ХХК-ийн захиалгаар барилгын норм дүрэмд нийцүүлэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “*******-25 ТАУЭР” оффис үйлчилгээний барилгад хэвтээ магистрал, салбар шугам, хошуу ган хоолой усны шугам угсралт, түүний бэхэлгээг барилгад суурилуулах, спинклерийн аяга, салбар шугамын чангалгаа, гагнуурын автомат гал эсэргүүцэх системтэй холбоотой 6, 10, 20, 21 22, 23 давхраас бусад ажлыг 2, 7, 8, 11, 12, 13, 15, 16, 17, 18, 19, 26, В1, В2 давхрын узелийн ажил зэргийг ******* болон ******* нар хамтран дутуу болон нэмэлт будгийн гэх мэт ажлуудыг тэдний ахалсан 7-19 хүний бүрэлдэхүүнтэй бригадаар хамтран 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийж дуусган гүйцэтгэсэн болох нь дээрх баримтууд болон үзлэгийн тэмдэглэл, түүнд авагдсан ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдов./1хх 225-227, 190-192, 1хх232-2хх 29, 99-101 тал/

Шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй.

Дээрх үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар нэхэмжлэгч ******* өөрийн мэдлэг чадвар, ажлын туршлага болон 9,480,000 төгрөгийн ажлын багаж хэрэгсэл болох резва татагч, турба таслагч, уртасгагч, гар түлхүүр, дорцов багажууд, лазер метр, шат, А шат зэргээр хөрөнгө оруулж, хариуцагч ******* мөн өөрийн ажлын мэдлэг, туршлагад үндэслэсэн хураамжийг хамтын үйл ажиллагаанд оруулжээ.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4-т хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцохоор заасан тул хариуцагч талын хамтран ажиллаагүй, нэхэмжлэгч ******* гэрээт ажлын хамтрагч бус хөлсөлсөн ажилтан гэх тайлбар няцаагддаг.

Зохигч талуудын хамтын үйл ажиллагаа зорьсон зорилгодоо хүрч, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-д зааснаар ажлыг хүлээлгэн өгснөөр гэрээний хугацаа дуусан хамтран ажиллах гэрээ дуусгавар болж, мөн зүйлийн 480.3, 480.4-т заснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах, хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг харгалзахаар заасан.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт зааснаар талуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд ******* 94,150,000 төгрөг болон ажлын хөлс болох 35-87 УБД улсын дугаартай SK82VN339671 арлын дугаартай 6,850,000 төгрөг автомашин, *******гийн ажлын багаж зэрэг үр шим нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болно.

Нийт гэрээт ажлын гүйцэтгэлд 101,000,000/94,150,000+6,850,000/ төгрөгийн дундын мөнгөн хөрөнгө санхүүжилтийг авч хамтын үйл ажиллагаанд ашиглахаар бүрдүүлсэн./1хх 120, 123/

Үүнээс *******д 9,549,000/12,449,000-2,900,000/ төгрөг, эд олгосон 3,601,000 төгрөг, н.Мөнх-Эрдэнэд олгосон 3,980,000 төгрөгийг цалинд, *******оос хүн амын орлогын албан татварт төлсөн 1,147,347/203,181+944,166/ төгрөгийг тус тус хасахад 82,722,653 төгрөгийн цэвэр ашгийн тооцоолол гарч байх бөгөөд талууд ашиг болон алдагдлыг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-т зааснаар гэрээний талууд хамтран хариуцаж, талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн ашгийг хуваарилахаар заасан тул зохигч талууд хэн аль нь өөрийн ажлын туршлага мэдлэгт тулгуулан үр дүнд хүрсэн байх тул 50, 50 хувийн тэгш оролцоотой байсан гэж үзэх бөгөөд ашгийн 50 хувь болох 41,361,326,5/82,722,653:2/ төгрөгийн ашгийг хүртэх эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч ******* 9,480,000 төгрөгийн өөрийн ажлын багажаар хураамж төлсөн тул 41,361.326.5 төгрөгөөс илүү хураамж төлсөн байх тул 50,841,326.5/41,361,326,5-9,480,000/ төгрөгийн ашгийг *******, 31,881,326.5/41,361,326-9,480,000/ төгрөгийн ашгийг хариуцагч ******* хүртэх буюу шаардах эрхтэй юм.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 478 дугаар зүйлийн 478.11, 478.12, 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл ашигт ******* 50,841,326.5 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзсэн учир түүний нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийн хэмжээнд ханган хариуцагч *******оос гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Хариуцагч талын татгалзалд дурдсан нэхэмжлэгч ******* “Цаст проперти” ХХК, “Ай си си ТТ” ХХК-иас цалин хөлс авдаг гэх тайлбар нэхэмжлэлд хамааралгүй, түүнчлэн хариуцагч ******* бригад ахлахдаа хөлсөлсөн этгээдүүдэд цалин олгосон гэх боловч болон н.Мөнх-Эрдэнээс өөр ажил гүйцэтгэсэн хөлс төлсөн этгээдэд цалин олгосон тухай марган мэтгэлцээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тооцооллоос хасах үндэслэлээ нотлоогүй, хамтран ажиллах гэрээний дагуу хүртэх ашгийн хэмжээний талаар маргаантай боловч ашиг олоогүй алдагдалтай ажилласан татгалзлаа нотлоогүй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал ч хөлсөнд автомашин бартерт тооцон авсан гэх тооцооллын талаар болон өөрийн бригадад ажилласан хүмүүсийн төлөгдөөгүй хөлсний тооцоолол гарган марган мэтгэлцээгүйг мөн дурдав.

Шүүх хавтаст хэргийн 1хх 24, 26, 28, 29, 45-50 талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,950/282,950+235,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 517,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мотоохүүд олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 480 дугаар зүйлийн 480.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,000,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 517,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мотоохүүд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              *****