Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2025/00138

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2025/00138

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

нэхэмжлэгч: ********* ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн гаргасан нэхэмжлэлтэй

хариуцагч: М-д холбогдох

Үндсэн зээл 3,264,970 төгрөг, зээлийн хүү 621,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,863 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг, нийт 3,935,376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ****** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.М нь ****************** Говьсүмбэр салбарын Сүмбэр тооцооны төвөөс 2023 оны 02 сарын 12-ны өдөр №ЭГ/50341956 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 2,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2023 оны 03 сарын 16-ны өдөр №ЭГ/50735849 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 2,419,405.48 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 4.960,000 төгрөг нэмж, нийт зээл 7.379.405.48 төгрөгийг сургалтын төлбөрийн зориулалтаар цалингийн онлайн зээл авсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч нар нь нэг удаагийг нууц үг ашиглан гэрээг баталгаажуулсанаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн хэн нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь ******* банкны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно. Д.Мөнх-Эрдэнэ нь зээлийн гэрээний Хавсралт-1 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл хүү төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 273 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын үйлчилгээний хураамжид 13,500 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 77,916 төгрөг төлсөн болно.

Хэрэв хариуцагч шүүхээс хүргүүлсэн хаягтаа оршин суудаггүй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7541-754 4-т заасан ажиллагааг хийж хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж өгнө үү.

Үндсэн зээл 3,264,970 төгрөг, зээлийн хүү 621,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,863 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг, нийт 3,935,376 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах байдлаар эвлэрсэн байна.

Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,935,376 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 935,376 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Д.М-ээс үндсэн зээл 3,264,970 төгрөг, зээлийн хүү 621,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,863 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг, нийт 3,935,376 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ******** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нөгөө төлөөс хариуцагч Д.М нар харилцан тохиролцож, хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,935,376 төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 935,376 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-т олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хариуцагчтай эвлэрэх эрх олгогдсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,916 төгрөгийн тал хувь болох 38,958 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 38,958 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,958 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,935,376 /гурван сая есэн зуун гучин таван мянга гурван зуун далан зургаан/ төгрөгийг нэхэмжлэгч ******** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 935,376 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нь хүлээн зөвшөөрч, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,916 төгрөгийн тал хувь болох 38,958 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 38,958 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,958 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **** банк ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН