| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00185/И |
| Дугаар | 311/ШШ2025/00234 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 311/ШШ2025/00234
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ тоотод байрлах, ........ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ......тоотод оршин суух хаягтай Э.Д.........д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.132.29331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Э.Д.......нь 2023 оны 06 сарын 15-ны өдөр 1....... тоот зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийн зээлийг сар бүрийн 20-ны өдөр төлөлт хийгээд 2025 оны 12 сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь Улиастай сумын ......... сургуульд .......... хийдэг.Тухайн зээлээ эхн........ий сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2024 оны 10 сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Зээл төлөх шаардлагыг манай зүгээс байнга тавьж байгаа ч 2025 оны 3 сард 570.000 төгрөгийн төлөлт хийсэн боловч зээл нь хэвийн хуваарьт шилжээгүй өнөөдрийг хүртэл 148 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгчийн зүгээс гар өргөдөл өгч хугацаа товлож байсан хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тул гэрээний 8.2.1 /зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөр хуваарьт заасан хугацаанд төлөөгүй/-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Э.Д.........шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...зээлийн төлбөр 2.132.29331 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......ББСБ ХХК нь хариуцагч Э.Д.........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.132.29331 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Д...... нь нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 2.132.29331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.774 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч .........ББСБ ХХК-ийн 2.132.29331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Д......... бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32.387 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 32.387 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ