| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00256/И |
| Дугаар | 311/ШШ2025/00246 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 311/ШШ2025/00246
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ......, МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулдаг, ........ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, ........ гудамж,....... тоот хаягт оршин суух, Ш.Б........ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1.413.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ....... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ш.Б..... нь "...... ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 05 сарын 08-ны өдөр ....... тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ш.Б....... нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 08 сарын 17-ны өдрөөс 2023 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 3 удаагийн хүсэлтээр 950,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Ш.Б......... зээлийн гэрээний үүрэгт 1.413.440 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Б.......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.413.440 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК нь хариуцагч Ш.Б........ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.413.440 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б....... нь нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.413.440 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.565 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн 1.413.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б........ бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18.782 төгрөгийг, улсын орлогын .......... данснаас 18.782 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ