| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00264/И |
| Дугаар | 311/ШШ2025/00247 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 311/ШШ2025/00247
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..... хороо, ., ......... давхар......т үйл ажиллагаа явуулах, ........ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ..........хаягт оршин суух, Г.... Н.............д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 885.90084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г......... Н........ нь ........ ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023-12-02-ны өдөр ЗГ2023120203689 тоот гэрээний дагуу байгуулж Huawei Nova 11Pro 256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,968,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ........ тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 811,164.88 төгрөг, үндсэн хүүд 72,916.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,819.21 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 885.900.84 төгрөгийг хариуцагч Г........ Н.......... гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Г.Н........ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие ..........ББСБ ХХК 1.968.000 төгрөгийн үнэтэй гар утас зээлээр авч, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй. ........ ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 885.90084 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........ББСБ ХХК нь хариуцагч Г.Н...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 885.90084 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н...... нь нэхэмжлэгч .......ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 885.90084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.212 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК-ийн 885.90084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Н....... бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13.606 төгрөгийг, улсын орлогын 1...... данснаас 13.606 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ