Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0253

 

 

 

 

 

 

 

 

 2025         04           10                                   128/ШШ2025/0253

 

 

 

Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудаст

өөрчлөлт оруулах тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Б*******т холбогдуулан бичсэн улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н*******ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н*******э шүүхэд ирүүлсэн 2025 оны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаар дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н*******э би, тус дүүргийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б******* нь А.А*******гээс илрүүлсэн "Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн холбогдогч А.А*******д 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн “17.01 дүгээр зүйл”-д зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хялбаршуулсан материалд цугларсан баримтад холбогдогч А.А******* нь “зарлан дуудах мэдэгдлийг манай гэр бүлийнхэн авсан байсан. Надад утсаар хэлж мэдэгдсэн." талаар дурдсан байна.

Прокуророос хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд дээрх материалыг хянахад: Эрх бүхий албан тушаалтан Б.Б******* нь иргэн А.А*******д 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн “17.01 дүгээр зүйл”-д зааснаар гэж хуульд байхгүй зүйл, хэсгээр шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Энэ нь "Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн заалтыг зөрчиж байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах” гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив..” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн А.А*******д шийтгэлийн хуудас бичихдээ хуулийн заалтыг андуурч, буруу бичсэн байна.

Иймд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах гэх өөрчлөлт оруулан, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н*******э нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст “хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөвтгүүлэх” өөрчлөлт оруулахаар шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч улсын байцаагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр ирүүлжээ.  

Тухайн зөрчлийн хэргийн хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Б******* нь "зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ******* регистрийн дугаартай А*******ын А*******д Зөрчлийн тухай хуулийн “17.01 дэх хэсэг”-т зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н*******э нь эрх бүхий албан тушаалтан Б.Б******* нь иргэн А.А*******д 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн “17.01 дүгээр зүйл”-д зааснаар гэж хуульд байхгүй зүйл, хэсгээр шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичжээ. 

Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд “17.01 дүгээр зүйл” гэж байхгүй бөгөөд хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж буй зөрчилд “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх хуулийн зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар зөрчилд холбогдогч А.А*******д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст “хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөвтгөсөн” өөрчлөлт оруулах нь шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

Тиймээс ч прокурор дүгнэлт бичиж, прокурорын дүгнэлтийг хариуцагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н*******ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст Олсон нь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 17.01" гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н*******ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст “Зөрчлийн тухай хуулийн 17.01" гэж бичсэнийг “Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

      

ШҮҮГЧ                                    Д.ХАЛИУНА