Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0254

 

 

 

 

 

 

 

 

  2025        04           10                                   128/ШШ2025/0254

 

 

 

Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг

хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч А.Ө*******д холбогдуулан бичсэн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *******, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Мы 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  дугаартай дүгнэлтээр хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М би, Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч А.Ө******* нь мэргэшсэн эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр "" эмнэлгийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр холбогдогч Н.А, Н.А нарыг Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус бүр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн дугаартай хэргийг шалгалтын явцад хянав.

Хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн холбогдогч Н.А, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрч Ш., 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Л.М, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч Б.Б, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн холбогдогч Н.А, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрч Г.Ц нарын мэдүүлгүүд, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "” эмнэлгийн хурлын тэмдэглэл болон бичгийн бусад баримтуудаар "" эмнэлэгт үйлчлүүлэгч Д.Бт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас "аденокарциномагийн 5 дугаар үе шат"-нд хүрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэвч эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоохдоо "...Д.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр түрүү булчирхайн томрол оношоор хагалгаагаа хийлгэж, хагалгааны явцад авсан эдийг амьд сорьцын шинжилгээнд илгээсэн ба шинжилгээний хариу эмнэлгийн амьд сорьцын шинжилгээний бүртгэлийн 2023 оны / дугаарт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагт бүртгэгдсэн байна. Энэ мэдээллийг өвчтөнд мэдэгдээгүй бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр түрүү булчирхайн томрол оношоор дахин хагалгаанд орж амьд сорьцын шинжилгээний хариу батлагдсан. "" эмнэлгийн мэс заслын эмч нар эмнэлэг үйлчилгээнд баримтлан ажиллах эмчилгээ оношилгооны удирдамж, стандарт, тушаалыг мөрдөж ажиллаагүй, “" эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд тавих дотоод хяналтын журмыг боловсруулж мөрдүүлээгүй" гэж дүгнэн, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулж шийдвэрлэгдсэний эцэст зөрчлийн шинжтэй үйлдлийг шийдвэрлэх шаардлага үүсэж байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч А.Ө*******ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар "" эмнэлгийг 1000 нэгжээр торгох, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Аыг 1000 нэгжээр торгох, мөн өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Аыг 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Эрүүл мэндийн яаманд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мы 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлттэй танилцлаа.

Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М нь Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч А.Ө*******ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *******, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 30 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагч улсын байцаагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр ирүүлжээ. 

Тухайн зөрчлийн хэргийн хувьд Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч А.Ө******* нь "мэргэшсэн эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж ******* регистрийн дугаартай Н******* овогтой Аод Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр, ******* регистрийн дугаартай Н******* овогтой Аад Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр, “******* эмнэлэг” ХХК /РД:*******/-д дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэлийг тус тус ногдуулжээ.  

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М нь “....2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн холбогдогч Н.А, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрч Ш., 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрч Л.М, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч Б.Б, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн холбогдогч Н.А, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрч Г.Ц нарын мэдүүлгүүд, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "” эмнэлгийн хурлын тэмдэглэл болон бичгийн бусад баримтуудаар "" эмнэлэгт үйлчлүүлэгч Д.Бт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас "аденокарциномагийн 5 дугаар үе шат"-нд хүрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна хэмээн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа эсэхийг эрх бүхий байгулулагаар тогтоолгохгүйгээр зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй хэмээн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай прокурорын дүгнэлт бичжээ.   

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1-т “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай байхад улсын байцаагч зөрчилд холбогдогч этгээдүүдийн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь буруу, үндэслэлгүй гэж үзсэн байна.

Прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар дүгнэлт бичсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих нь прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хамаарч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч Н.А, Н.А нарыг болон “******* эмнэлэг” ХХК-ийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2025/1949 дүгээр захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд хариуцагч улсын байцаагчаас ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг танилцуулахад ямар нэгэн тайлбар, санал ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  дугаартай дүгнэлтээр Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *******, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон энэ захиргааны хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтийг хариуцагч Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч А.Ө******* хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *******, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******, ******* дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож, зөрчлийн хэргийг болон захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

                        

ШҮҮГЧ                                      Д.ХАЛИУНА