Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/05653

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06

197/ШШ2025/05653

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Ш-ийн Ө /РД:***/,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Т-ийн С /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,159,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Т.С нь **-** УНМ улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо явж байхдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн **-** ҮАҮ улсын дугаартай, Тоёота Приус-41 Алфа маркийн тээврийн хэрэгслийн мөргөж, зам тээврийн осол гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг Х эстимэйт ХХК-иар хийлгэхэд 5,809,000 төгрөгийн үнэлгээ гарч, үнэлгээний төлбөрт төлсөн 295,000 төгрөг, үзлэг оношлогооны төлбөрт төлсөн 55,000 төгрөг, нийт 6,159,000 төгрөгийн хохирол учирснаас хариуцагчийн даатгалаас 5,000,000 төгрөг төлөгдсөн тул үлдэгдэл 1,159,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

4. Хариуцагч нь зам тээврийн осол болсон, хохирол төлбөрийг хариуцах үүрэгтэй талаар маргаагүй, үнэлгээгээр шууд зардал нь 4,919,000 төгрөг болж, даатгалаас 5,000,000 төгрөг төлсөн. Засварын зардал нь 5,000,000 төгрөгөөс илүү болсон талаар баримт байхгүй тул нэхэмжилсэн 1,159,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд Хд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд Хд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд Х өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

6. Гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч нь автомашинаа засварласан бөгөөд үнэлгээгээр тогтоосноос илүү зардал гарсан гэж тайлбарлаж, хариуцагчаас үнэлгээгээр гарсан хохирол болон үнэлгээний хөлс, оношлогооны төлбөр зэргийг гаргуулахаар шаардаж байна.

7. Автомашины эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд тусгай мэдлэг шаардагдах тул эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгэж, төлсөн төлбөр нь зайлшгүй гарах зардал тул нэхэмжлэгч уг ажлын хөлсийг шаардах эрхтэй.

8. Түүнчлэн үнэлгээ хийхдээ автомашины эвдрэл хохирлыг бүрэн тогтоохын тулд автозасварын газраар оношлогоо хийлгэсэн нь хариуцагчийн төлөх зардалд хамаарч байна.

9. Хариуцагч нь даатгалаас төлсөн 5,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч автомашинаа бүрэн засуулах боломжтой гэх тайлбараа баримтаар нотолж оролцоогүй болно.

10. Иймд үнэлгээний хөлс төлсөн, оношлогооны төлбөр төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Т.Саас эд Хд учирсан хохиролд 1,159,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ө-т олгож шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.С-аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,159,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Өт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ