Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/05652

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06

197/ШШ2025/05652

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Г-ийн Б /РД:***/,

 

Хариуцагч: *** хаягт байрлах, Н*** газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

3. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр *** ард гэх газарт байрлах, гэрчилгээгүй Алтан хөндий цогцолбор-ын барилга, тус газрын хашаанд байрлах 2 давхар байшин, тус газрын хашаанд байрлах 1 давхар байшин зэргийг битүүмжилж, тэмдэглэл үйлджээ.

4. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр *** ард гэх газарт байрлах, гэрчилгээгүй Алтан хөндий цогцолбор-ын барилга, тус газрын хашаанд байрлах 2 давхар байшин, тус газрын хашаанд байрлах 1 давхар байшин зэргийг хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна.

5. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/56 тоот тогтоолоор төлбөр *** ард гэх зуслангийн зориулалттай газар, аялал жуулчлалын Алтан хөндий цогцолбор-ын үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээг тогтоолгохоор үнэлгээчин Г.О-г шинжээчээр томилсон байна.

6. Шинжээч нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлж, *** ард гэх зуслангийн зориулалттай газар, аялал жуулчлалын Алтан хөндий цогцолбор-ын үл хөдлөх эд хөрөнгийг 383,494,800 төгрөгөөр үнэлснийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр төлбөр төлөгч нарт мэдэгджээ.

6. Нэхэмжлэгч нь үнийн санал аваагүй, хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг баримтлаагүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

7. Хариуцагч хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн гэж маргасан.

8. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот тогтоолоор төлбөр төлөгч нараас үнийн санал аваагүй гэж эд хөрөнгө хураах тухай 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот тогтоол, уг тогтоолын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон байна.

9. Иймд хураан авсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй болсон байх тул төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Н*** газарт холбогдох, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 


                                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ