Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/05651

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06

197/ШШ2025/05651

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, *** ХХК /РД:***/,

 

Хариуцагч: *** хаягт байрлах, Нийслэлийн *** газар,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** хаягт байрдар, *** ХХК /РД:5735513/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар магадлалд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч *** ХХК төлбөрөө бүрэн төлөөгүй байна.

3. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байрлах, 95,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ***тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 360 м.кв талбайтай 3 давхар хувийн сууц, 376 м.кв талбайтай газрын хамт битүүмжилж, тус тус тэмдэглэл үйлджээ.

4. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ***тоот эд хөрөнгө хураах тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 360 м.кв талбайтай 3 давхар хувийн сууц, 376 м.кв талбайтай газрын хамт, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот эд хөрөнгө хураах тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байрлах, 95,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот эд хөрөнгө хураах тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна.

5. Төлбөр төлөгч, өмчлөгч нар нь хураагдсан хөрөнгөд үнийн санал өгсөн боловч төлбөр авагч нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн гэж шинжээч томилуулах хүсэлт гаргаж, хариуцагч байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/417 тоот тогтоолоор *** Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн *** тоот хаягт байрлах, 360 м.кв талбайтай 3 давхар хувийн сууц, 376 м.кв талбайтай газарт хөрөнгийн үнэлгээ, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/418 тоот тогтоолоор Хаан-Үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн ***тоот хаягт байрлах, 95,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/419 тоот тогтоолоор *** ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай автозогсоолд хөрөнгийн үнэлгээ тус тус хийлгэж, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн нь *** тухай хуульд заасан хугацаанд байна.

6. Шинжээчид нь үл хөдлөх хөрөнгийг орлогын хандлагын арга, өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар тус бүрчлэн үнэлсэн байх бөгөөд шинжээч *** Эстимэйт ХХК нь *** тоот хаягт байрлах, 360 м.кв талбайтай 3 давхар хувийн сууц, 376 м.кв талбайтай газрыг зах зээлийн хандлагын аргаар 160,236,900 төгрөгөөр, шинжээч Хаан-Үнэлгээ ХХК нь ***тоот хаягт байрлах, 95,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар 391,806,000 төгрөгөөр, шинжээч *** ХХК нь *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай автозогсоолыг зах зээлийн хандлагын аргаар 50,000,000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоожээ.

7. Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, шинжээчид хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг тайлбарлан танилцуулсан нь *** тухай хуулийг зөрчсөн тул хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

8. Хариуцагч нь төлбөр төлөгч, төлбөр авагч үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, үнэлгээ нь хуульд нийцсэн гэж маргасан.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаж байна.

10. Шинжээчээр томилогдсон *** Эстимэйт ХХК, Хаан үнэлгээ ХХК, *** ХХК-иудын үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх бөгөөд дуудлага худалдааны зориулалтаар хийж буй хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал батлагдаагүй тул албадан дуудлага худалдаан оруулах зориулалтад нийцүүлж, худалдан борлуулах зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байгаа нь үнэлгээ хийх зорилготой нийцжээ.

11. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс бага гэх баримт ирүүлээгүй.

12. Түүнчлэн *** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар захирамжаар буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд дахин гаргажээ.

13. *** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан гэж үзэх баримтгүй байна.

14. Иймд хураан авсан хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь өөр бусад баримтаар тогтоогдоогүй, хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх байдал нотлогдохгүй байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн *** газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 360 м.кв талбайтай 3 давхар хувийн сууц, 376 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байрлах, 95,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 


                                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ