Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 306/ШШ2025/00147

 

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 306/ШШ2025/00147

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

нэхэмжлэгч: ********** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй

 

хариуцагч: Б.Б-д холбогдуулан

 

Үндсэн зээл 99,000 төгрөг, зээлийн хүү 143,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,372 төгрөг, нийт 291,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 220103-62389 зээлийн дугаартай 110,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Б.Б нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 220103-623** дугаартай 110,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.Б нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 921 схоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б.Б-өөс мөнгөн хөрөнгө гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Б.Б-өөс үндсэн зээл 99,000 төгрөг, зээлийн хүү 143,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,372 төгрөг, нийт 291,645 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 291,645 төгрөгийг төлж барагдуулсан... гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,399 төгрөгийн тавин хувь болох 4,699.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 4,699.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,699.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. ******** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 99,000 төгрөг, зээлийн хүү 143,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,372 төгрөг, нийт 291,645 /хоёр зуун ерэн нэгэн мянга зургаан зуун дөчин таван/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Б.Б биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,399 төгрөгийн тавин хувь болох 4,699.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 4,699.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,699.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН