| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00074/И |
| Дугаар | 306/ШШ2025/00148 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 306/ШШ2025/00148
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 306/ШШ2025/00148 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: ********* банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З-ийн гаргасан нэхэмжлэлтэй
хариуцагч: О-т холбогдох
цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 14,780,000 төгрөг, үндсэн хүү 1,445,435.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 26,010.67 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 16,274,445.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 14,780,000 төгрөг, үндсэн хүү 1,445,435.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 26,010.67 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 16,274,445.74 төгрөгийг зээлдэгч Б.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах байдлаар эвлэрсэн байна.
Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 14,780,000 төгрөг, үндсэн хүү 1,445,435.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 26,010.67 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 16,274,445.74 /арван зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ****** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-ны өдөр ижил төлөлтөөр буюу 1,600,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,874,445.74 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Б.О-ээс цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 14,780,000 төгрөг, үндсэн хүү 1,445,435.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 26,010.67 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 16,274,445.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ****** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нөгөө төлөөс хариуцагч Б.О нар харилцан тохиролцож, хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 14,780,000 төгрөг, үндсэн хүү 1,445,435.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 26,010.67 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 16,274,445.74 /арван зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ***** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-ны өдөр ижил төлөлтөөр буюу 1,600,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,874,445.74 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-т олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хариуцагчтай эвлэрэх эрх олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,322 төгрөгийн тал хувь болох 119,661 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 119,661 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119,661 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 14,780,000 төгрөг, үндсэн хүү 1,445,435.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 26,010.67 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 16,274,445.74 /арван зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ***** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-ны өдөр ижил төлөлтөөр буюу 1,600,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,874,445.74 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь хүлээн зөвшөөрч, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,322 төгрөгийн тал хувь болох 119,661 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 119,661 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119,661 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****** банк ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН