| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00157/И |
| Дугаар | 306/ШШ2025/00149 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 306/ШШ2025/00149
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 306/ШШ2025/00149 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
нэхэмжлэгч: ******** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-гийн гаргасан нэхэмжлэлтэй
хариуцагч: Г.У-д холбогдуулан
нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөр 585,486 төгрөг, зээлийн хүү 261,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,148 төгрөг, нийт 897,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.У нь ********* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 08 сарын 25-ны өдөр 1400000657354 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г.У нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 29-ний өдөр 790,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 2022 оны 12 сарын 02-ны өдөр 230,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба өнгөрсөн хугацаанд нийт 765,730 төгрөгийг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр Г.У-ын зээлийн гэрээний үүрэг:
|
Зээлийн огноо |
Авсан зээл |
Зээлийн үлдэгдэл |
Ашигласан хоног |
Зээлийн хүү |
Нэмэгдүүлсэн хүү |
Нийт дүн |
|
9/29/2022 |
790,000 |
355,486 |
862 |
47,880 |
9,576 |
412,942 |
|
12/2/2022 |
230,000 |
230,000 |
828 |
213,891 |
40,572 |
484,463 |
| - |
1,020,000 |
585,486 | ---- |
261,771 |
50,148 |
897,405 |
Г.У нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ****** ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 897,405 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Г.У-аас үндсэн төлбөр 585,486 төгрөг, зээлийн хүү 261,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,148 төгрөг, нийт 897,405 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Г.У нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,088 төгрөгийн тавин хувь болох 13,044 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 13,044 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,044 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн төлбөр 585,486 төгрөг, зээлийн хүү 261,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,148 төгрөг, нийт 897,405 /найман зуун ерөн долоон мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг хариуцагч Г.У нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,088 төгрөгийн тавин хувь болох 13,044 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 13,044 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,044 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН