Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00152

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2025/00152

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: *************** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө-ын гаргасан

Хариуцагч: Д.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 29,168,364.2 төгрөг, үндсэн хүү 2,565,635.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 40,898.26 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 31,797,897.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000261775 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 29,168,364.2 төгрөг, үндсэн хүү 2,565,635.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 40,898.26 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 31,797,897.55 төгрөгийг зээлдэгч Д.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах байдлаар эвлэрсэн байна.

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 29,168,364.2 төгрөг, үндсэн хүү 2,565,635.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 40,898.26 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 31,797,897.55 /гучин нэгэн сая долоон зуун ерэн долоон мянга найман зуун ерэн долоон төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,590,000 төгрөгөөр 19 удаагийн төлөлтийг хийж, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үлдэх хэсэг болох 1,587,897.55 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Д.Э-аас цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 29,168,364.2 төгрөг, үндсэн хүү 2,565,635.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 40,898.26 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 31,797,897.55 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ********* банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, нөгөө талаас хариуцагч Д.Э нар харилцан тохиролцож, хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 31,797,897.55 /гучин нэгэн сая долоон зуун ерэн долоон мянга найман зуун ерэн долоон төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,590,000 төгрөгөөр 19 удаагийн төлөлтийг хийж, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үлдэх хэсэг болох 1,587,897.55 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нь хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө-т олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан буюу хариуцагчтай эвлэрэх эрх олгогдсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,939.49 төгрөгийн тал хувь болох 158,469.745 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг долоон зуун дөчин таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 158,469.745 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг долоон зуун дөчин таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 158,469.745 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг долоон зуун дөчин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 31,797,897.55 /гучин нэгэн сая долоон зуун ерэн долоон мянга найман зуун ерэн долоон төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,590,000 төгрөгөөр 19 удаагийн төлөлтийг хийж, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үлдэх хэсэг болох 1,587,897.55 төгрөгийг нэхэмжлэгч ********* банк ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,939.49 төгрөгийн тал хувь болох 158,469.745 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг долоон зуун дөчин таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 158,469.745 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг долоон зуун дөчин таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 158,469.745 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг долоон зуун дөчин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН