| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00142/И |
| Дугаар | 306/ШШ2025/00153 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 306/ШШ2025/00153
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 306/ШШ2025/00153 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ********* ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Э-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,726,691 төгрөг, зээлийн хүү 778,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,502 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 4,579,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.Э нь ********* Банкны Говьсүмбэр салбарын Сүмбэр тооцооны төвөөс 2023 оны 03 сарын 17-ны өдөр №ЭГ/50753117 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 5,744,900 төгрөгийн хашаа байшин худалдан авах зориулалтаар цалингийн зээл авсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч нар нь нэг удаагийг нууц үг ашиглан гэрээг баталгаажуулсанаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн хэн нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь ******** банкны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно. Д.М нь зээлийн гэрээний Хавсралт-1 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл хүү төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 430 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын үйлчилгээний хураамжид 11,500 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 88219 төгрөг төлсөн болно.
Хэрэв хариуцагч шүүхээс хүргүүлсэн хаягтаа оршин суудаггүй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 1-754 4-т заасан ажиллагааг хийж хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие М.Э нь ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 4,579,309 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч М.Э-аас үндсэн зээл 3,726,691 төгрөг, зээлийн хүү 778,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,502 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 4,579,309 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч М.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,219 төгрөгийн тавин хувь болох 44,109.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 44,109.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44,109.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********* банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3,726,691 төгрөг, зээлийн хүү 778,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,502 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 4,579,309 /дөрвөн сая таван зуун далан есөн мянга гурван зуун есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,219 төгрөгийн тавин хувь болох 44,109.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 44,109.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44,109.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН