| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2024/10172/И |
| Дугаар | 197/ШШ2025/01317 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01317
2025 02 27 197/ШШ2025/01317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, ******* байрны залгаа, *******, өөрийн байранд байрлах, /РД:209/ ******* ******* ББСБ ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ий гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, 3 дугаар хэсэг, гудамж, 1267 тоотод оршин суух хаягтай, /РД:УА84083007/, овогт Дамбын д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.902.658 /арван сая есөн зуун хоёр мянга зургаан зуун тавин найм/ төгрөг гаргуулах,
Хариуцагч Д.ын гаргасан ******* ******* ББСБ ХХК-д холбогдох ...хууль зөрчин үндсэн зээлд төлсөн төлбөрийг хүүд тооцсон нэхэмжлэгчийг тооцоолол буруу болохыг тогтоолгох гэсэн сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг *******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01054 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь хариуцагчаар Д., Б., Б. нарыг тодорхойлж, 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 199120121004 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 3.812.395 төгрөг, хүүгийн төлбөрт 5.895.636 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.179.127 төгрөг, үүрэг зөрчсөнөөс үүссэн зардлын 15.500 төгрөг, нийт 10.902.658 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б., Б. нарт холбогдуулж гаргасан шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.аас дээрх үүргийн гүйцэтгэлийг шаардсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 1818 хоногийн хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил үүсгэсэн, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
2. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийн тооцоол буруу гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...хууль зөрчин үндсэн зээлд төлсөн төлбөрийг хүүд тооцсон нэхэмжлэгчийг тооцоолол буруу болохыг тогтоолгох гэсэн сөрөг шаардлага гаргаж маргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 2.712.395 /хоёр сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун ерэн тав/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.
3. Шүүх нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг доор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. ******* ******* ББСБ ХХК болон Д. нарын хооронд 2019 оны 12 сарын 10-ны өдөр 199120121004 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлдэгч Д. нь 5.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, өөрийн Хаан банк дахь 507738 дугаартай дансаар дамжуулан зээлж авах, уг гэрээний хамт мөн өдөр, мөн дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, гэрээний талууд гарын үсэг зурснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.
3.2. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн байна.
3.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.
3.4. Зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд гэрээний нөхцөл-ийн 3.1.9-д нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна, 3.5.4-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө гэсэн нөхцөлийг тодорхойлсон ба зээлдэгчийн үүрэг хэсгийн 4.3.3-т зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргийг биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүргийг зээлдэгч буюу хариуцагч хүлээхээр заасан нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх гэрээний талуудын чөлөөт байдлыг тодорхойлсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
3.5. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 10-ны өдрөөр дуусгавар болох хүртэлх хугацаанд зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2020 оны 01 сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүүд 2.097.557 төгрөг, нийт 7.097.557 төгрөгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн байна. /талуудын хооронд байгуулсан гэрээний 4.43-т зааснаар/
3.6. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 10-ны өдрөөр дуусгавар болох үед зээлдэг Д. нь гэрээнд заасан зээл, хүүг эгүүлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, үндсэн зээлээс 1.187.605 төгрөг, зээлийн хүүд 1.220.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.345 төгрөг тус тус төлсөн нь тогтоогдсон бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нийт 3 удаагийн гүйлгээгээр 2022 оны 08 сарын 15-нд 50.000 төгрөг, 20******* оны 10 сарын 14-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 03 сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 3.507.605 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчээс хэрэгт гаргасан зээл, хүүгийн тооцоо баримтаар нотлогдсон.
3.7. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөг нараас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 1.100.000 төгрөгийг зээлдүүлэгч нь үндсэн зээлээс хасаж тооцохгүйгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутган тооцсоныг эс зөвшөөрсөн агуулгаар маргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн гэрээний 3.5.6 заалтаар зээлийн төлбөрийн дарааллыг талууд тохирч тогтоосон бөгөөд энэ дарааллын дагуу хугацаа хэтэрснээс хойш төлөгдсөн 1.100.000 төгрөгөөс үндсэн зээлийн хасалт хийгдээгүй, хуримтлагдсан хүүгээс хасаж тооцсон гэж тайлбарласан.
3.8. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.5.3-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь дээрх төлбөрийн дараалалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. гэсэн заалтын ...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь дээрх төлбөрийн дараалалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. гэсэн талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн үүрэг гүйцэтгэх дарааллын журам зөрчсөн, хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа илт хохиролтой, шударга ёсны зарчимд харшилсан стандарт нөхцөл гэж дүгнэхээр байна.
3.9. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж нь Иргэний хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус хуульчилсан байна.
3.10. Иймд зээлдэгч Д.ын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нийт 3 удаагийн гүйлгээгээр төлсөн 1.1000.000 төгрөгийг (2022 оны 08 сарын 15-нд 50.000 төгрөг, 20******* оны 10 сарын 14-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 03 сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг) үндсэн үүрэг буюу үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 3.812.395 төгрөгөөс хасаж тооцсон дүн 2.712.395 төгрөгийн хэмжээнд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээ болон хуулиар тогтоосон хувь, хэмжээгээр тооцож, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тогтоох нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж үзлээ.
3.11. Ийнхүү тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 2.712.395 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааг 2021 оны 12 сарын 10-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэлх 35 сар 11 хоногийн хүүд 2.913.112 төгрөг /2.712.395 ₮ х 3%=81.372 ₮ /нэг сарын хүү/ х 35 сар= 2.848.014 ₮, 81.372₮:30= 2.712₮ /хоногийн хүү/ х 24 хоног = 65.098 ₮ + 2.848.014 ₮ = 2.913.112 төгрөг /нийт хүүгийн төлбөр/, нэмэгдүүлсэн хүүд 582.112 төгрөг тус тус хангаж шийдвэрлэх тооцоолол гарч байна.
Дээрх үндэслэлээр Д.аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.2*******.620 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 4.679.038 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нь Б., Б. нарт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
3.12. Хариуцагч Д.ын гаргасан ...хууль зөрчин үндсэн зээлд төлсөн төлбөрийг хүүд тооцсон нэхэмжлэгчийг тооцоолол буруу болохыг тогтоолгох гэх сөрөг шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тооцоол буруу гэсэн татгалзлын үндэслэлд хамаарч байх тул сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.аас 6.2*******.620 /зургаан сая хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун хорь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.679.038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Б., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан шаардлагаас татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.ын гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 114.528 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД