| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00100/И |
| Дугаар | 306/ШШ2025/00162 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 306/ШШ2025/00162
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 306/ШШ2025/00162 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ******** ББСБ ХХК
Хариуцагч: Б.З
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,325,260.14 төгрөг, зээлийн хүү 2,411,643.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,015.32 төгрөг, бусад 38,200 төгрөг, нийт 9,959,119.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.З нь манай компанитай 2023 оны 10 сарын 27-ний өдөр өдөр 133702685 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 78028965** зээлийн дансны дугаартай, 1,600,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5992098*** банкны тоот дансанд; 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 78028965** зээлийн дансны дугаартай, 800,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 59920989** банкны тоот дансанд; 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 7100337184 зээлийн дансны дугаартай, 7,000,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5992098*** банкны тоот дансанд; 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 78021062** зээлийн дансны дугаартай, 1,000,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5992098942 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: Иймд зээлдэгч Б.З-аас үндсэн зээлийн төлбөрт 7,325,260.14 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,411,643.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,015.32 төгрөг, шимтгэл 29,700.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 төгрөг, нийт 9,959,119.27 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч Б.З шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,959,119 төгрөг 27 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Б.З-аас Үндсэн зээл 7,325,260.14 төгрөг, зээлийн хүү 2,411,643.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,015.32 төгрөг, бусад 38,200 төгрөг, нийт 9,959,119.27 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,295.91 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун ерэн таван төгрөг ерэн нэгэн мянга/ төгрөгийн тавин хувь болох 87,147.955 /наян долоон мянга нэг зуун дөчин долоон төгрөг есөн зуун тавин таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 87,147.955 /наян долоон мянга нэг зуун дөчин долоон төгрөг есөн зуун тавин таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87,147.955 /наян долоон мянга нэг зуун дөчин долоон төгрөг есөн зуун тавин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК нь үндсэн зээл 7,325,260.14 төгрөг, зээлийн хүү 2,411,643.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,015.32 төгрөг, бусад 38,200 төгрөг, нийт 9,959,119.27 /есөн сая есөн зуун тавин есөн мянга нэг зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.З нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,295.91 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун ерэн таван төгрөг ерэн нэгэн мянга/ төгрөгийн тавин хувь болох 87,147.955 /наян долоон мянга нэг зуун дөчин долоон төгрөг есөн зуун тавин таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 87,147.955 /наян долоон мянга нэг зуун дөчин долоон төгрөг есөн зуун тавин таван мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87,147.955 /наян долоон мянга нэг зуун дөчин долоон төгрөг есөн зуун тавин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН