| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0476/Э |
| Дугаар | 398 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Нямжав;
улсын яллагч: Ш.Насанжаргал;
шүүгдэгч: Ш.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шаравын Гд холбогдох эрүүгийн 1709014810095 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ш.Г нь такси үйлчилгээнд явж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 02-03 цагийн орчимд хохирогч Н.Булганыг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” караокены орчмоос гэр рүү нь хүргэж өгөхдөө машин дотор гээгдүүлсэн байсан “Самсунг А7” загварын гар утсыг нь авч бусдын гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж завшин 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8/, хохирогч Н.Булганы мэдүүлэг /хх-ийн 9-11/, Ш.Ган-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14/, Ш.Ган-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 15-21, 29-31/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Г нь “Тоёота Витз” маркийн автомашинаар хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оранж” нэртэй караокены орчмоос Н.Булганыг гэр рүү нь хүргэж өгөхдөө түүний машин дотор гээгдүүлсэн “Самсунг А7” загварын гар утсыг нь авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Булганы /хх-ийн 18/: “... Би 2017 оны 8 дугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Оранж” нэртэй караокед найзынхаа хамт ороод 02 цагийн үед түрүүлээд гараад явсан. Би таксинд суугаад замдаа утсаа алдсанаа мэдсэн юм. Утсаа цүнхэн дотроо хийсэн байсан бөгөөд караокед орж ирээд ярьж байгаад цүнхэндээ хийсэн. Уг утсыг “Юнитейл”-ийн салбараас 2017 оны 8 сарын 17-нд 1.350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 1.350.000 төгрөгөөр үнэлнэ. ИМЕЙ код нь 355758084085889, 355759084085887 дугаартай ...” гэх мэдүүлгээр,
Ш.Ган-Эрдэнийн гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 12/: “... 2017 оны 8 дугаар сарын сүүлээр шөнө өөрийн машинаараа “халтууранд” явсан юм. Тэгээд маргааш нь гэртээ ирснийхээ дараа машины суудал доороос “Самсунг А7” гар утсыг олсон. Тэгээд унтарсан байсан болохоор цэнэглээд асаасан чинь кодтой нээгдэхгүй байсан учир “хүн ирэх болов уу” гэж хүлээгээд 10 гаран хоногийн дараа кодыг гаргуулаад эхнэртээ бариулсан. Би тухайн шөнө “Оранж” нэртэй караокены орчимоос 2-3 хүнийг хүргэж өгсөн...” гэх мэдүүлгээр,
“Юнител” ХХК-ниас ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 05-01/5171 дугаартай албан бичигт /хх-ийн 21/: “ 355758084085889 имей кодтой утсанд 88028151, 355759084085887 имей кодтой утсанд 89688678 дугаарыг тус тус 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хийж ашигласан байна. 88028151-Пүрэвсүрэн Давааням, АО 85082303, Улаанбаатар, Баянгол, 17 дугаар хороо 26-22, 89688678-Шарав Г, ЧЖ87012574, Улаанбаатар, Сүхбаатар, 20 дугаар хороо, Цээнэ 1-23 тоот” гэснээр болон эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8/, Ш.Ган-Эрдэнийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, бусдын гээгдэл эд хөрөнгийг ямар хэрэглэгч ашиглаж байгааг “Юнител” ХХК-ниас албан бичгээр мэдэгдсэн, хохирогчид учирсан хохирлыг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ш.Ган-Эрдэнийн гээгдэл эд хөрөнгө буюу “таксинд мартаж буусан” “Самсунг А7” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ш.Ган-Эрдэний “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг буцаан өгсөн тул хохирогчил төлөх төлбөргүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Ш.Ган-Эрдэнийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчин овогт Шаравын Ган-Эрдэнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ган-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ