Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2025/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “******* намайг малчнаар тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “малчнаар тэтгэвэр тогтоосон шийдвэр гаргахыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргасан.

******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга *******гийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдлийг эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/708 дугаар албан бичгээр хариу хүлээн авсан.

3. Нэхэмжлэгч шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“******* би хүүхэд ахуй наснаасаа эхлэн өнөөдрийг хүртэл нийт 30 гаруй жил мал маллан амьдарч ирсэн. Одоо 57 настай бөгөөд Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар малчнаар өндөр насны тэтгэвэрт орохоор холбогдох материалаа бүрдүүлэн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан. Гэтэл тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр надад тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй талаар мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдэлд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2023/ 00097 дугаартай шүүхийн шийдвэрт нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон 1983.06.22-ны өдрөөс 1985.06.22-ны өдөр хүртэлх хугацааг 2023.05.25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоолгохдоо авагдсан нотлох баримтад ын оор гарсан нэг ч баримт байхгүй таны аав болох *******ын ын ажилласан тухай нотлох баримт байгаа, Хөдөө аж ахуй нэгдлийн гишүүний үнэмлэхэд овог нэр, төрсөн он, нэгдлийн хурлын он, сар өдөр бичигдсэн ч зураг аймаг, сум, нэгдлийн нэр, даргын гарын үсэг, тогтоолын дугаар байхгүй тул нотлох баримтад авах боломжгүй гэж дүгнээд буцааж байна. 1 жил 5 сарын сайн дурын даатгалын шимтгэлээ төлсөн бол 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан жилийн нөхцөл хангагдаж тэтгэврээ тогтоолгох боломжтой" хэмээн миний тэтгэврийг тогтоож өгөөгүй.

Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2023/00097 дугаар шийдвэрээр ...1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын *******гийн зам Нэгдлийн 4 дүгээр малчнаар ажиллаж байсныг, мөн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаартай шүүхийн шийдвэрээр 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ******* сумын *******гийн зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгосон. Тэрээр би 1985 оноос 1988 он хүртэл 3 жилийн цэргийн алба хаасан. 1990 оноос 2000 он хүртэл нийт улсаас 11 жилийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт авсан. Сайн дурын даатгалыг 2015 онд бүтэн,2021,2022 онуудыг бүрэн төлсөн нийт улсад 22 жил 2 сарын даатгалын шимтгэл төлсөн.

Эдгээр баримтаар би Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-т ...нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй., гэж заасны дагуу тэтгэвэрт орох шаардлагыг бүрэн хангасан.

Одоо мал маллан амьдарч байна. Миний дээрх нотлох баримтууд бүгд хүчин төгөлдөр хуульд нийцсэн нотлох баримтууд. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын газар нь миний тэтгэврээ тогтоолгохоор цуглуулсан нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа ба тэр дундаа 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаартай шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаад миний бие маш их гомдолтой байна. Энэхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр юм.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг: Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...хууль зүйн...баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасны дагуу иргэдийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд иргэний болон эрүүгийн, захиргааны, зөрчлийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх зарчимтай байдаг. Гэтэл Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар нь шүүхийн шийдвэрийг үнэлж, дүгнэн гарсан шийдвэрийг няцааж, өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээгээ хэтрүүлэн хүний эрхийг зөрчиж бүдүүлэг алдаа гарган хандаж байгаа нь төрийн байгууллагын байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

******* би тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга *******гийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр надад тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй талаар мэдэгдэлтэй холбоотой гомдлоо 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргасан. Аймгийн Нийгмийн даатгалын газар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/708 дугаартай албан бичгээр надад хариу өгсөн. Энэхүү хариуг миний бие 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан.

Өргөдлийн хариуд тус байгууллага Таны өргөдөл болон хавсаргасан баримт, ******* даргын бичиж өгсөн зөвлөмжийн хуудас, мэдэгдлийг нэг бүрчлэн тулган үзэхэд танаас ирүүлсэн гомдлыг үндэслэлгүй гэж үзэх боломжтой болох нь тогтоогдож байна. Хэмээн хариу албан бичгийг өгсөн.

Энэхүү төрийн байгууллага нь өөрт олгоогүй эрх хэмжээгээ хэтрүүлэн шүүхээс гадуур нотлох баримтуудыг үнэлж дүгнэн мөн Монгол Улсын Нэрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нотлох баримтыг няцааж, шийдвэрийг үгүйсгэж, түүнийг үл биелүүлж байгаа нь бүдүүлэг бөгөөд хүний эрхийг тэр дундаа миний тэтгэвэр тогтоолгох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэн ******* овогтой ын (*******) нь 2023 онд тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж ирүүлсэн бичиг баримтыг хуульд журамд заасан нөхцөлийг хангахгүй гэж үзээд 10 дугаар сарын 18-ны өдөр тус газрын Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга ******* иргэнтэй биечлэн уулзаж, өгсөн зөвлөгөөгөө “Зөвлөмжийн хуудас”-аар баталгаажуулан “*******гийн зам нэгдэлд 1983-1985 онд малчнаар ажилласан байдлыг шүүхээр тогтоолгосон ч авагдсан нотлох баримтад *******той холбоотой мэдээлэл байхгүй тул оруулан тооцох боломжгүй. Нутгийнхан нь дууддаг нэршлээр буюу Болд нэрээр архиваас 1983- 1985, 1988 -1989 онд нотлох баримт дахин шүүлгэж үзэх” зөвлөгөө өгсөн боловч дээрх онуудад тантай холбоотой нотлох баримт гараагүй тул Нийгмийн даатгалын шимтгэл 1 жил 5 сар төлж ажилласан жилээ гүйцээсний дараа тэтгэврээ тогтоолгох” тухай бичиж өгөхөд иргэн хүлээн зөвшөөрөөд маргаан үүсгээгүй явсан.

2024 оны 11 дүгээр 12-ны өдөр ******* нь өөрийн биеэр ирж “Өмгөөлөгчид хандсан чинь шүүхийн шийдвэрийг яагаад биелүүлэхгүй, тэтгэвэр тогтоохгүй байгаад тайлбар бичүүлж ир” гэсэн хүсэлтийн дагуу Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга ******* 03 дугаартай “Мэдэгдэл”- ээр “2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 131/ШШ2023/00097 дугаартай шүүхийн шийдвэрт нотлогдоогүй тул 1983.06.22-ны өдрөөс 1985.06.22-ны өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосон байхад өөрийн аав болох *******ын ын ажилласан тухай нотлох баримтаар дээрх онуудад ажилласан тухайгаа 2023 оны 05 дугаар сарын 131/ШШ2023/00447 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Мөн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхэд овог нэр, төрсөн он, сар, өдөр бичигдсэн ч зураг, аймаг, сум, нэгдлийн нэр, даргын гарын үсэг, тогтоолын дугаар байхгүй тул нотлох баримтаар авах боломжгүй гэж дүгнэж байна” хэмээн мэдэгдсэн.

Тус газарт ирүүлсэн өргөдөл болон хавсаргасан нотлох баримт, Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга *******гийн бичиж өгсөн зөвлөмжийн хуудас, мэдэгдэл, *******ын 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын Дээд шүүхийн иргэний танхимын 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны тухай” зөвлөмжийн 3.4. Хүний ажиллаж байсан байдлыг тогтоох тухай. /135.2.6/хэсэг зэргийг тулган үзэхэд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байхад ажилласан байдлыг тогтоосон байгаа тул иргэний гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Тухайлбал:

1. 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 131/ШШ2023/00097 дугаартай шүүхийн шийдвэрийн 2 дах хуудасны үндэслэх хэсэгт *******ын ын нэр дээр 1983-1985 онуудад цалин нотлох баримт шүүлгэхэд Баянхонгор аймгийн Архивын 94 дүгээр лавлагаанд түүний нэр дээр цалин гарчээ. Архивын 2023.01.26-ны өдрийн 94 дүгээр лавлагаанд ын нь хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн байх мэдээлэл байхгүй байна.

2. Нотлох баримтаар ирүүлсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхэд овог нэр, төрсөн он, сар, өдөр бичигдсэн хэдий ч гишүүний зураг наагдаагүй, наасан зургийг хуулж авсан бол зурагтай байсныг нь нотлох ул мөр байхгүй, аль аймгийн, ямар сумын, ямар нэгдлийн хэн гэдэг дарга олгосон нь тодорхойгүй, нэгдлийн гишүүний өөрийнх нь гарын үсэг зурагдаагүй, нэгдлийн зөвлөлийн хурлын тогтоолын дугаар бичигдээгүй тул нотлох баримтаар авахад хангалтгүй. Шаардлагатай тохиолдолд Шүүх шинжилгээний газарт шинжлүүлэх саналтай байна.

3. 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 131/ШШ2023/00097 дугаартай шүүхийн шийдвэрт БНМАУ-ын Хүн амын регистрийн картын 165 дугаар бүртгэлд “ажилд орсон-1988, ажилладаг байгууллага-8 дугаар хэсэг, эрхэлдэг ажил -Тэмээчин, оршдог сум - *******” гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягтын хуулбарыг нотлох баримтаар авагдсан, нотлох баримт нэхэмжлэлийн шаардлага хангахгүй тул 1983-1985 онд ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4. 1989 онд Хүн ам орон сууцны тооллогын лавлагаанд аавынхаа ам бүлд тоологдсон нь 1983-1985 онд ажилласан байдлыг нотлох боломжгүй.

5. Цэргийн алба хаасан тухай Батлан хамгаалахын төв архивын 10804 дугаартай лавлагаанд боловсрол тусгай дунд, гол мэргэжил жолооч гэж бүртгэгдсэн байгаа нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд мал малласан байх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.6 дахь заалтад нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ. Зөвлөмжийн 3.4.3-т дахь заалтад заасны дагуу малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2023/00097 дугаар шийдвэрээр ...1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын *******гийн зам Нэгдлийн 4 дүгээр малчнаар ажиллаж байсныг, мөн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаартай шүүхийн шийдвэрээр 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ******* сумын *******гийн зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгосон. Тэрээр би 1985 оноос 1988 он хүртэл 3 жилийн цэргийн алба хаасан. 1990 оноос 2000 он дуустал нийт улсаас 11 жилийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт авсан. Сайн дурын даатгалыг 2015 онд бүтэн, 2021, 2022 онуудыг бүрэн төлсөн нийт улсад 22 жил 2 сарын даатгалын шимтгэл төлсөн. Хуульд заасан шаардлагыг хангасан байхад аймгийн Нийгмийн даатгалын газар нь миний тэтгэврээ тогтоолгохоор цуглуулсан нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа ба тэр дундаа 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаартай шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаад миний бие маш их гомдолтой” гэж тодорхойлсон.

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ

а. 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 131/ШШ2023/00097 дугаартай Ч.Баярцэнгэл шүүгчийн тогтоосон шүүгчийн шийдвэрийн 2 дахь хуудасны үндэслэх хэсэгт *******ын ын нэр дээр 1983-1985 онуудад цалин нотлох баримт шүүлгэхэд Баянхонгор аймгийн Архивын 94 дүгээр лавлагаанд түүний нэр дээр цалин гарчээ. Архивын 2023.01.26-ны өдрийн 94 дүгээр лавлагаанд ын нь хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн байх мэдээлэл байхгүй байна.

б. Нотлох баримтаар ирүүлсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхэд овог нэр, төрсөн он, сар, өдөр бичигдсэн хэдий ч гишүүний зураг наагдаагүй, наасан зургийг хуулж авсан бол зурагтай байсныг нь нотлох ул мөр байхгүй, аль аймгийн, ямар сумын, ямар нэгдлийн хэн гэдэг дарга олгосон нь тодорхойгүй, нэгдлийн гишүүний өөрийнх нь гарын үсэг зурагдаагүй, нэгдлийн зөвлөлийн хурлын тогтоолын дугаар бичигдээгүй тул нотлох баримтаар авахад хангалтгүй.

в. 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 131/ШШ2023/00097 дугаартай О.Батдорж шүүгчийн тогтоосон шүүхийн шийдвэрт БНМАУ-ын Хүн амын регистрийн картын 165 дугаар бүртгэлд “ажилд орсон-1988, ажилладаг байгууллага-8 дугаар хэсэг, эрхэлдэг ажил -Тэмээчин, оршдог сум - *******” гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягтын хуулбарыг нотлох баримтаар авагдсан, нотлох баримт нэхэмжлэлийн шаардлага хангахгүй тул 1983-1985 онд ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

г. 1989 онд Хүн ам орон сууцны тооллогын лавлагаанд аавынхаа ам бүлд тоологдсон нь 1983-1985 онд ажилласан байдлыг нотлох боломжгүй.

д. Цэргийн алба хаасан тухай Батлан хамгаалахын төв архивын 10804 дугаартай лавлагаанд боловсрол тусгай дунд, гол мэргэжил жолооч гэж бүртгэгдсэн байгаа нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд мал малласан байх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтад нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ. Зөвлөмжийн 3.4.3-т дахь заалтад заасны дагуу малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй..” гэж тайлбарладаг.

5. Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн иргэн ын нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт хандаж, малчнаар өндөр насны тэтгэвэрт орох хүсэлтээ, холбогдох материалын хамт өгөхөд тус газрын Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга ******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар Мэдэгдлээр

“-2023.01.24-ний өдрийн 131/ШШ2023/00097 дугаартай шүүхийн шийдвэрт нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон 1983.06.22-ны өдрөөс 1985.06.22-ны өдөр хүртэл хугацааг 2023.05.25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоолгохдоо авагдсан нотлох баримтад ын оор гарсан нэг ч баримт байхгүй таны аав болох *******ын ын ажилласан тухай нотлох баримт байгаа,

-Хар хөх өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхэд овог нэр, төрсөн он, нэгдлийн хурлын он, сар, өдөр бичигдсэн ч зураг, аймаг, сум, нэгдлийн нэр, даргын гарын үсэг, тогтоолын дугаар байхгүй тул нотлох баримтад авах боломжгүй гэж дүгнээд буцааж, 2023.10.18-ны өдрийн Зөвлөмжийн дагуу 1 жил 5 сарын сайн дурын даатгалын шимтгэлээ төлж, тэтгэвэр тогтоолгох боломжтой” гэсэн хариуг өгчээ. (хх-н 5-р тал)

6. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад хандаж гомдол (хх-н 8,9-р тал) гаргахад тус газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/708 дугаар албан бичгээр “Иргэн ******* овогтой ын нь 2023 онд тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж ирүүлсэн бичиг баримтыг хуульд журамд заасан нөхцөлийг хангахгүй гэж үзээд 10 дугаар сарын 18-ны өдөр тус газрын Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга ******* иргэнтэй биечлэн уулзаж, өгсөн зөвлөгөөгөө “Зөвлөмжийн хуудас”-аар баталгаажуулан “*******гийн зам нэгдэлд 1983-1985 онд малчнаар ажилласан байдлыг шүүхээр тогтоолгосон ч авагдсан нотлох баримтад *******той холбоотой мэдээлэл байхгүй тул оруулан тооцох боломжгүй. Нутгийнхан нь дууддаг нэршлээр буюу Болд нэрээр архиваас 1983-1985, 1988-1989 онд нотлох баримт дахин шүүлгэж үзэх” зөвлөгөө өгсөн боловч дээрх онуудад тантай холбоотой нотлох баримт гараагүй тул Нийгмийн даатгалын шимтгэл 1 жил 5 сар төлж ажилласан жилээ гүйцээсний дараа тэтгэврээ тогтоолгох”-оор зөвлөсний дагуу сайн дурын даатгалын шимтгэлээ төлж ажилласан хугацаа, эсвэл тухайн онд харгалзах насны болзлоо хангасны дараа тэтгэврээ тогтоолгох боломжтой” гэсэн хариуг өгчээ. (хх-н 6,7-р тал)

7. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2023/00097 дугаар шийдвэрээр “*******ын 1988.06.24-ний өдрөөс 1989.12.31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын *******гийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1983.06.01-1985.06.22-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосон.” (23-26-р тал)

8. 1983.06.01-1985.06.22-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосон боловч иргэн дахин нотлох баримтаа бүрдүүлээд тогтоолгох эрхийн хүрээнд тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаар шүүхийн шийдвэрээр “*******ын 1983.06.20-1985.06.20-ны өдөр хүртэл ******* сумын *******гийн зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоожээ” (хх-н 13-15-р тал)

9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Өндөр насны тэтгэвэр авах эрхийг тусгасан бөгөөд 5.1.6-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;” гэж заасан бөгөөд энэхүү шаардлагыг хангасан тохиолдолд өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрхтэйг хуульчилжээ.

10. Нэхэмжлэгч ******* тэтгэвэр тогтоолгохоор Аймгийн Нийгмийн даатгалын газарт бүрдүүлж өгсөн баримтуудыг харвал:

-“*******ын 1988.06.24-ний өдрөөс 1989.12.31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын *******гийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосон Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2023/00097 дугаар шийдвэр” (23-26-р тал)

-“*******ын 1983.06.20-1985.06.20-ны өдөр хүртэл ******* сумын *******гийн зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаар шүүхийн шийдвэр” (хх-н 13-15-р тал), 

Эдгээр шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчлэлтэй байна. (Шүүхийн шийдвэрийн цахим сан)

-1985-1988 онд 3 жилийн хугацаагаар цэргийн алба хаасныг нотлох Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 10804 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2022 оны 1579 дугаар лавлагаа (хх-н 28, 34-р тал), Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 08/3263 дугаар лавлагаа (хх-н 33-р тал),

-1990-2000 он дуустал улсаас 11 жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийж тооцуулсан баримт (хх-н 38-р тал)

-2021, 2022 онуудад нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлсөн баримт (хх-н 29-р тал)

-******* нь 1983-2023 он хүртэл мал маллаж амьдарч байгааг тодорхойлсон Баянхонгор аймгийн ******* сумын 2-р багийн Засаг даргын албан бичиг (хх-н 35-р тал) зэрэг холбогдох бусад баримтууд нь хэрэгт авагдсан бөгөөд эдгээр нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоох бүрэн боломжтой, нотолгооны ач холбогдол бүхий тогтоогдсон баримтууд байна.

11. Аймгийн Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн даргын 2023 оны 20 дугаар зөвлөмжийн хуудас, мөн 2024 оны 03 дугаар мэдэгдэл зэрэгт тус тус “…Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2023/00447 дугаар шүүхийн шийдвэрээр “*******ын 1983.06.20-1985.06.20-ны өдөр хүртэл ******* сумын *******гийн зам нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон шийдвэрийг үнэлэхгүй, шүүхийн шийдвэрээр тогтоолгохдоо авагдсан нотлох баримтад ын оор гарсан нэг ч баримт байхгүй таны аав болох *******ын ын ажилласан тухай нотлох баримт байгаа тиймээс 1 жил 5 сарын хугацаанд сайн дурын шимтгэл төлж байж тэтгэвэр тогтоолгох боломжтой...” гэсэн хариуг өгч, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үнэлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.

12. Учир нь Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 31 дугаар зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 31.2-т “Шүүхийн шийдвэрийг бичих аргачлал, журмыг Улсын дээд шүүх тогтооно”, 32.2 ”Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан.

13. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас хэрэг маргааны талаар дүгнэж буй шийдлийг агуулсан, хууль хэрэглээний эрх зүйн акт болох анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн хэрэг маргаанд хамаарал бүхий этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй, заавал биелэгдэх шинжтэй акт юм.

14. Иргэнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн эсэхийг нотлох баримтад үндэслэн шалгаж шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан нь тухайн иргэний ажилласан байдлыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох, нотлогдохгүй байна гэж үнэлэхгүй байх, түүнчлэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн эсэх нь шүүхийн шийдвэрээр нотлогдож тогтоогдоогүй байхад зохих шийдвэрийг гаргахгүй байгаа нь иргэний эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. 

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нотлох баримтад захиргааны хэргийн шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно.

16. Нэхэмжлэгч *******ын ажилласан байдлыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад түүнийг үнэлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус байна.

17. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн байх тул холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хуулийн дагуу *******ын өндөр насны тэтгэврийг зохих ёсоор тогтоож шийдвэр гаргахыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******ын өндөр насны тэтгэврийг зохих ёсоор тогтоож шийдвэр гаргахыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

               

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.СУВДМАА