Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

                                                                                    2024/ДШМ/01

 

 

 

А.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                                    Ж.У

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Г.Э

            Шүүгдэгч                                                                   А.М

            Нарийн бичгийн дарга                                              Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Мын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Мт холбогдох 2312000000204 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 20 оны 00 дугаар сарын 00-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуулчлал, зочид буудлын мэргэжилтэй, ам бүл 00, аав, ээж дүү нарын хамт А аймгийн Ц сумын Ч багийн Н гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овогт А.М /РД:/

Шүүгдэгч А.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр,  2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд А аймгийн Э сумын Т багийн 00-00 тоот хашаанд С.О гэрт хууль бусаар нэвтэрч монетон бөгж, мөнгөн хүзүүний зүүлт, алтан аяга зэргийг хулгайлан авч, 6.998.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн Э сумын 7 дугаар баг Т хороолол 9-905 тоотод байх Ш.О гэрт хууль бусаар нэвтэрч алтан бөгж 2, алтан ээмэг 1, сваровский цаг 1, сваровский ээмэг 1, монетан бөгж 2, мөнгөн ээмэг, бөгжний хос 1, гар хийцийн мөнгөн энгэрийн зүүлт 1 ширхгийг хулгайлж, 4.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед А аймгийн Э сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Т хорооллын 0 дүгээр гудамж 00 тоотод байрлах Д.Бгийн гэрт хууль бусаар нэвтэрч, даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөргөний дайлан дотор байсан 110.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын шармал цагирган ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэл бугуйн цаг зэргийг хулгайлан авч 2.550.700 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд А аймгийн Э сумын 07 дугаар багийн Т хороолол 0-00 тоотод байх Ч.Дгийн гэрт хууль бусаар нэвтэрч жижиг, том мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж, хос монетан ээмэг зэргийг хулгайлж, 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 А аймгийн Прокурорын газраас А.Мт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Ж овогт А А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 67/жаран долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч А.М гаргасан давж заалдах гомдолдоо... Миний бие нь өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг бүрэн дүүрэн хүлээж бусдад учруулсан хохирол төлбөрийг өөрт ногдох хөрөнгөөсөө төлж барагдуулсан. Эхнээсээ хэргийнхээ гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж цаашид дахин аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй өөрийн гаргасан алдаагаа дахин давтахгүй. Би гэмт хэрэг үйлдэхдээ дөнгөж 20 нас хүрсэн байсан. Өөрийн ухамсаргүй байдлаасаа хийж боломгүй үйлдэл хийж бусдыг хохироосон үйлдлээ би зөвтгөж болохгүй. Үүнийг туйлын буруу үйлдэл гэдгийг нь цагдан хоригдож байх хугацаандаа маш сайн ойлгосон. Би нэг найз охинтой тэр маань гомдоод байгаа гэсэн. Миний найз охин жирэмсэн болсон. Найз охиноо төрөхөөс өмнө ялаа эдлээд гараад ирмээр байна. Миний амьдралын бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж миний эдлэх ялыг багасгаж өгнө үү. Би дахин яасан ч ийм хэрэг хийхгүй. Би ухамсарлаж чадсан учир өөрийн гэмшиж байгаа байдлаа амьдрал дээр засрал хүмүүжлээ олж зөв амьдарч харуулж чадна. Надад итгэхийг хүсэж байна. Иймээс надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон оногдуулж өгнө үү  гэжээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Уг шүүхийн тогтоол нь үндэслэлтэй байх тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/256 шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.Мын тухайд үйлдсэн хэрэг дээрээ маргадаггүй. Ер нь шүүхээс оногдуулсан ял шийтгэлээ багасгаад өгнө үү гэж гуйж байгаа. А.Мын тухайд найз охинтой, найз охин нь жирэмсэн. Одоо 4 сард төрөх юм байна. Хүн энэ хорвоо дээр амьдарч байгаагийн хамгийн том жаргал бол аав, ээж болох. Ийм учраас тухайн үед авч болох хамгийн том баяр жаргал болох аав болох тэр үеийн аз жаргалыг мэдрэх хүсэлтэй байгаа. А.Мын тухайд дөнгөж 21 настай хүүхэд, сайн төлөвшиж чадаагүй үедээ ийм үйлдэл хийсэн юм шиг байсан. Шүүхээс ялыг нь багасгаад өгнө үү гэж гуйж байна гэв.

Шүүгдэгч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ялаа эдлээд дуусаад гараад ирвэл дахин гэмт хэрэгт орооцолдохгүй. Миний маш их буруу. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Ийм учраас гомдлоо дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч А.Мын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.М нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр,  2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд А аймгийн Э сумын Т багийн 00-00 тоот хашаанд С.Оын гэрт хууль бусаар нэвтэрч монетон бөгж, мөнгөн хүзүүний зүүлт, алтан аяга зэргийг хулгайлан авч, 6.998.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн Э сумын 7 дугаар баг Т хороолол 00-00 тоотод байх Ш.О гэрт хууль бусаар нэвтэрч алтан бөгж 2, алтан ээмэг 1, сваровский цаг 1, сваровский ээмэг 1, монетан бөгж 2, мөнгөн ээмэг, бөгжний хос 1, гар хийцийн мөнгөн энгэрийн зүүлт 1 ширхгийг хулгайлж, 4.880.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед А аймгийн Э сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Т хорооллын 00 дүгээр гудамж 000 тоотод байрлах Д.Бгийн гэрт хууль бусаар нэвтэрч, даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөргөний дайлан дотор байсан 110.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын шармал цагирган ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэл бугуйн цаг зэргийг хулгайлан авч 2.550.700 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд А аймгийн Э сумын 07 дугаар багийн Т хороолол 9-910 тоотод байх Ч.Дгийн гэрт хууль бусаар нэвтэрч жижиг, том мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, гинж, хос монетан ээмэг зэргийг хулгайлж, 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Дгийн...Бид нарыг гэртээ буцаж ирэхэд манай байшингийн унтлагын өрөөний цонхны жижиг цонх нь онгойсон байдалтай байсан. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эд зүйлсээ бүртгэсэн чинь манай байшингийн том өрөөний шүүгээн дотор байсан жижиг, том хоёр ширхэг мөнгөн аяга, угаалгын өрөөн дотор жижиг хайрцаг дотор байсан мөнгөн ээмэг, бөгж, гинж зэрэг эдлэлүүд болон хос монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Бийн...Намайг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг- 4” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажил дээрээ байхад хар өнгийн цамц, шаргал өнгийн саравчтай малгай өмссөн, 19-23 орчим насны, А овогтой А.М гэдэг залуу орж ирээд мөнгөн эдлэлүүд барьцаанд тавих гэсэн юм гээд жижиг хайрцагтай мөнгөн аяга, ээмэг, гинж, бөгж зэрэг эд үйлс надад үзүүлсэн. Тэгээд би тухайн эд зүйлсийг нь бөөнд нь бодож үнэлээд 130.000 төгрөгийн барьцаанд авсан. Тухайн үед би тэр залуугаас уг мөнгөн эдлэлүүд хэнийх болох талаар асуухад манай ээжийн юмнууд байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд би А.М гэдэг залууд бэлнээр 130.000 төгрөг өгөөд мөнгөн эдлэлүүдийг нь барьцаанд авсан. Тэр залуу тухайн мөнгөн эдлэлүүдийг барьцаанд тавихдаа өөрийнхөө АлтанТ овогтой А.М гэсэн иргэний үнэмлэхийг үзүүлж тавьсан..гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Оын...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би гэрээсээ 14:00-15:00 цагийн хооронд гэрээсээ гараад эргээд ирэхэд манай эзэмшлийн байшингийн баруун талд байдаг цонхны жижиг хэсгийг нь түлхэж, хөшиж онгойлгоод хулгай орсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Манай байшингийн том өрөөний тавилган дээр бурхны урд байсан жижиг алтан аяга 1 ширхэг хулгайд алдагдсан байсан. Тухайн аяга нь дотор талын ёроолдоо жижиг хонь жилийн хэлбэртэй сийлбэр хийцтэй, гадуураа тойрог ногоон өнгийн жижиг эмжээртэй гэдгээрээ содон. Манай А ХХК-аас надад зориулж 2017 онд байгууллагаас дурсгасан алтан аяга байсан. Би тухайн аягыг гэртээ элдэв зүйлд ашигладаггүй манай гэрт бэлэг дурсгалын шинж чанартай байдаг байсан, надад тухайн аягыг бэлэглэж байх үедээ ойролцоогоор 5.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж хэлж байсан, одоо бол тухайн алт материал нь үнэд орсон учраас би ойролцоогоор 6.500.000 төгрөгөөр үнэлж байна...гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Оын...Би 2023 оны 05 дугаар сарын 17 эсвэл 18-ны өдөр Э сумын Т багийн 7-715 тоот гэрээс 15 цагийн үед гараад буцаад 17 цагийн үед гэртээ харихад байшингийн цонх нээлттэй хөшиг нь салхинд дэрвэн хийсэж байсан. Тэгээд би гэртээ ороод эд зүйлсээ шалгаж үзэхэд сирвантан дээр ил тавьсан байсан монетан бөгж, мөнгөн хүзүүний гинж байхгүй байсан. Би бөгжөө 700.000 төгрөгөөр, мөнгөн гинжээ 300.000 төгрөгөөр үнэлнэ...гэсэн мэдүүлэг, гэрч Р.О...А.М нь өөрийн иргэний үнэмлэхийг үзүүлэн монетан бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхгийг 30 хоногийн хугацаатай барьцаалж 500.000 төгрөгийн зээл авсан. Монетан бөгж нь 585 сорьцтой, 4.3 грамм жинтэй, мөнгөн гинж нь 925 сорьцтой, 20 грамм жинтэй эд зүйлс байсан...гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ш.О...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр бид хоёр эмнэлэгт хэвтэж байсан, манай хүүхэд З өглөөний 08:00 цагт хичээлдээ яваад эргээд оройны 16:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байна гэж надад утсаар мэдэгдээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би гэртээ очоод хулгайд алдсан эд зүйлсээ шалгахад манай байшингийн вакум цонхоор хүн ороод алтан бөгж-2 ш, алтан ээмэг-1 ш, свравски цаг, ээмэг, монетан 2 ширхэг бөгж, мөнгөн ээмэг, бөгжний 1 хос, гар хийцийн мөнгөн хувцасны энгэрийн зүүлт зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Эдгээр зүйлс манай гэрийн унтлагын өрөөний авдар дотор байсан жижиг төмөр хайрцаган дотор бүгдээрээ байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Б...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн Э сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажил дээрээ байхад гаднаас хар өнгийн цамц, шаргал өнгийн саравчтай малгай өмссөн, 19-23 орчим насны, А овогтой А.М гэдэг залуу орж ирээд улаан хүрэн өнгийн шигтгээтэй 1 ширхэг монетон бөгж барьцаанд тавих гэсэн юм гээд надад үзүүлсэн. Тэгээд би тухайн эд зүйлсийг нь 200.000 төгрөгөөр бодож үнэлээд барьцаанд авсан. Тэр залуу 1 ширхэг монетон бөгж барьцаанд тавихдаа өөрийгөө А овогтой А.М гэсэн иргэний үнэмлэхийг үзүүлж барьцаанд тавьсан...гэсэн  мэдүүлэг,

Хохирогч Д.Бгийн...Манай гэрээс даваа толгойтой дунд цагийн, дунд гарын хүрэн манан хөөрөг 1 ширхэг, хээтэй улаан дайлан 1 ширхэг, хөөргөний дайлан дотор 110.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг, улаан шүрэн шигтгээтэй мөнгө бөгж 2 ширхэг, гоёлын шармал цагариган ээмэг хосоороо 1-ширхэг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгө бөгж 1 ширхэг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг, дотор талд нь 12 дугаар ангид суралцдаг хүүхдийн дэвтэр, ном, хичээлийн хэрэглэл, бугуйн цаг байгаа. Дунд гарын хүрэн манан хөөрөг 1 ширхэг нь 2.000.000 төгрөг, Хээтэй улаан дайлан 1 ширхэг нь 20.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг 1.400.000 төгрөг, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг 1.200.000 төгрөг, ногоон шигтгээтэй алтан ээмэг хосоороо 1 ширхэг 1.300.000 төгрөг, улаан шүрэн шигтгээтэй мөнгө бөгж 2 ширхэг 70.000 төгрөг, гоёлын шармал цагариган ээмэг хосоороо 1 ширхэг 30.000 төгрөг, гоёлын шармал эмэгтэй хүний хүзүүний гинж 1 ширхэг 25.000 төгрөг, ногоон шигтгээтэй эмэгтэй хүний мөнгө бөгж 1 ширхэг 35.000 төгрөг, гоёлын цагаан сувдан эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг 20.000 төгрөг, гоёлын цагаан урт эмэгтэй хүний ээмэг хосоороо 1 ширхэг 15.000 төгрөг, хүүхдийн хар хөх өнгөтэй хичээлийн цүнх 1 ширхэг 35.000 төгрөг, хүүхдийн бугуйн цаг 1 ширхэг 35.000 төгрөг, бэлэн мөнгө 110.000 төгрөг хулгайд алдсан...гэсэн мэдүүлэг, гэрч Р.Б..2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 14-15 цагийн орчим санагдаж байна гэхдээ цагийг буруу хэлсэн байж магадгүй үдээс хойш орж ирээд 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан ээмэг зэргийг тавих гэсийн гээд орж ирсэн. Тэгэхээр тухайн эд зүйлсийг үзэж шалгаад авахаар болсон. Авах үед 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг ээмэг зэрэг нийлээд 11 грам болсон тухайн эд зүйлсийг 1.870.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай манай барьцаалан зээлдүүлэх газар тавьсан...гэсэн мэдүүлэг, гэрч Т.Б...Манай Б нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А.М гэх нэртэй иргэн барьцаанд эд зүйлс 1.600.000 төгрөгөөр тавсан...гэсэн мэдүүлэг, яллагдагч А.Мын өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан  тэмдэглэл, эд зүйл хүлээлгэсэн өгсөн тэмдэглэлүүд, хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс А А.Мыг  хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Мыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар   зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч... Миний бие нь өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг бүрэн дүүрэн хүлээж бусдад учруулсан хохирол төлбөрийг өөрт ногдох хөрөнгөөсөө төлж барагдуулсан. Эхнээсээ хэргийнхээ гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж цаашид дахин аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй өөрийн гаргасан алдаагаа дахин давтахгүй. Би гэмт хэрэг үйлдэхдээ дөнгөж 20 нас хүрсэн байсан. Өөрийн ухамсаргүй байдлаасаа хийж боломгүй үйлдэл хийж бусдыг хохироосон үйлдлээ би зөвтгөж болохгүй. Үүнийг туйлын буруу үйлдэл гэдгийг нь цагдан хоригдож байх хугацаандаа маш сайн ойлгосон. Би нэг найз охинтой тэр маань гомдоод байгаа гэсэн. Миний найз охин жирэмсэн болсон. Найз охиноо төрөхөөс өмнө ялаа эдлээд гараад ирмээр байна. Миний амьдралын бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж миний эдлэх ялыг багасгаж өгнө үү. Би дахин яасан ч ийм хэрэг хийхгүй. Би ухамсарлаж чадсан учир өөрийн гэмшиж байгаа байдлаа амьдрал дээр засрал хүмүүжлээ олж зөв амьдарч харуулж чадна. Надад итгэхийг хүсэж байна. Иймээс надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон оногдуулж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Шүүгдэгч А.М нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдлаас дүгнэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

             Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.             

          Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч А.М нь 67 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага бол болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын

журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Н.Э