| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 101/2024/09695/И |
| Дугаар | 197/ШШ2025/02143 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02143
202******* 0******* 10 197/ШШ202*******/0214*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар *******, ******* ******* *******, ******* *******-1 тоотод байрлах, РД:*******0**************986, ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 2 дугаар *******, -Эхийн 1 дүгээр гудамж, 1 тоот амины орон сууцанд амьдардаг гэх,
- дүүргийн Өнөр *******лол, 1******* дугаар тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, 2 дугаар *******лол, ******* ******* *******, *******4 байр, *******9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:81072417/, овогт ий т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийлүүлсэн бетон зуурмагийн үнээс төлөгдөөгүй үлдэгдэл 7.040.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 202******* оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн 191/ШЗ202*******/0121******* дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.дулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Д.т холбогдуулан бэлтгэн нийлүүлэх хэлбэрээр зээлээр худалдсан бетон зуурмагийн үнээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 7.040.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ: ...202******* оны 06 сард иргэн Д. нь манай байгууллагад М2*******0 маркийн бетон зуурмагийг 1 м/куб тутамд 280.000 төгрөгөөр тооцон худалдан авах, төлбөр тооцооны нөхцөлд 12.000.000 төгрөгт нь автомашин бартерт өгөх, үлдэх төлбөрийг бэлнээр өгөх тухай хүсэлт өргөдөл гаргасныг зөвшөөрч, аман хэлбэрээр худалдах худалдан авах гэрээ байгуулан, бартерт өгнө гэсэн Хонда Фит загварын 77-69 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг итгэмжлэлийн дагуу хүлээн авсан. 202******* оны 06 сарын 07-ны өдөр Д.ын ******* дүүрэг, 2 дугаар *******, 1 дүгээр гудамж, 1 тоотод баригдаж байгаа амины орон сууцны төсөлд нийт 68 м/куб буюу 19.040.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн боловч өдийг хүртэл үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй байна... хэмээн тайлбар гаргасан ба 2024 оны 02 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан бетон зуурмагийн чанар байдалтай холбоотой компанийн борлуулалтын менежер Я.-, технологич Р. нарыг гэрчээр асуулгах тухай гаргасан хүсэлтээс татгалзсан хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.*******-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах замаар хүлээн авч хангасан болохыг дурдах нь зүйтэй.
*******. Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бетон зуурмаг хүлээлцсэн баримтууд, хариуцагч Д.аас ХХК-д бичгээр гаргасан хүсэлт зэрэг баримтаас дүгнэхэд талуудын хооронд бэлтэн нийлүүлэх хэлбэрээр Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, гэрээ зохих журмын дагуу байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Түүнчлэн гэрээний талууд худалдан авах бетон зуурмагийн үнийн зарим хэсгийг эд хөрөнгөөр солилцоо хийх, үлдэх хэсгийг мөнгөөр төлөх байдлаар хэлэлцсэн тохиролцсон нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг *******тэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх талуудын *******т байдлын зарчимд нийцсэн, хүсэл зоригийн илэрхийллийг нь хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй.
4. Хэргийн нөхцөлд нэхэмжлэгч нь хариуцагч Д.ын гаргасан хүсэлтийн дагуу түүний амины орон сууцны төсөлд 68 м/куб, М2*******0 маркийн, 19.040.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлсэн болох нь хэргийн 10, 14-19 дугаар талд авагдсан бетон зуурмаг хүсэлт, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд зэргээр тогтоогдсон, мөн дээрх зуурмагийн үнээс 12.000.000 төгрөгт нь автомашин бартераар авсан болон өгсөн талаар хэргийн зохигч талууд маргаагүй, гагцхүү хариуцагч буюу худалдан авагчаас худалдан авсан бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 7.040.000 төгрөг төлөөгүй үйл баримтад маргасан.
*******. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талаас нийлүүлсэн бетон зуурмаг нь чанаргүй байсан, нийлүүлсний маргааш бороо ороход хагарсан гэх үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан тайлбарыг бичгээр гаргасан хэдий ч ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмаг нь чанарын хувьд доголдолтой, стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Зохигчийн хувьд зээлээр худалдан авсан барааны буюу махны үнийг төлөх хугацааг тодорхой тогтоогоогүй байх ба Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй хэлцлийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасан.
Иймд дээр дурдсан үндэслэлээр ХХК-ийн гаргасан хариуцагч Д.аас нийлүүлсэн бетон зуурмагийн үнээс төлөгдөөгүй үлдэгдэл 7.040.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.аас 7.040.000 төгрөг /долоон сая дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 128.790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД