Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/05615

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06

197/ШШ2025/05615

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн З А /, РД:/ ,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Г-ын Б /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,935,500 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар танхимаар оролцож, хариуцагч Г.Б цахимаар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн З нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Г.Б-тай 2024 оны 8 дугаар сарынс 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн Хаан банкны 5090471535 тоот данс руу 5,000,000 төгрөгийг зээл гэсэн утгатай шилжүүлжээ.

3. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний хугацаа дуусахад зээлийг буцаан төлөөгүй гэж үндсэн зээлийн үлдэгдэл 4,850,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 86 хоногийн алданги 2,085,500 төгрөг, нийт 6,935,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

4. Хариуцагч нь хугацаа сунгуулах хүсэлт гаргаад байхад чи надад таалагдахгүй байна гэж байгаа байдлаар маань ялгаварлан гадуурхаж хугацаа сунгаагүй тул алдангийг төлөхгүй гэж маргав.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

6. Зохигчид нь зээлийн гэрээ байгуулсан, мөнгө хүлээн авсан, зээлийн хүү, төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй бөгөөд гэрээний сунгалт болон алдангийн талаар маргасан.

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсон.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байх тул анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан байна.

8. Хариуцагч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө хугацааг сунгах талаар хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч сунгаагүй гэж маргасан боловч нэгд энэ талаарх баримтыг гаргаагүй, хоёрт зээлийн гэрээний 6.3-т Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заасны дагуу харилцан тохиролцоогүй тул гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусаж, энэ өдрөөс хойш нэхэмжлэгч алданги тооцож шаардах эрхтэй байна.

9. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардаж, 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа 88 хоног хэтэрсэн боловч нэхэмжлэгч нь 86 хоногийн алданги шаардаж байх тул энэ хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй байна. Төлбөрийн үлдэгдэл 4,850,000 төгрөгийн нэг хоногийн алданги 0.5 хувиар тооцоход 24,250 төгрөг, 86 хоногоор тооцоход 2,085,500 төгрөг болжээ.

10. Хугацаа сунгах хүсэлтийг хүлээж аваагүй нь алданги төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас зээлийн төлбөр 4,850,000 төгрөг, хугацаа хэтрүүүлсэн алданги 2,085,500 төгрөг, нийт 6,935,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас нөхөн гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 6,935,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн З-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125,918 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


                      

 

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ