| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 102/2024/07140/И |
| Дугаар | 197/ШШ2025/02144 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02144
2025 03 10 197/ШШ2025/02144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Уын гаргасан,
Хариуцагч: Уад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/01274 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С..........ын итгэмжлэгдсэн Т.Адъяахүү, хариуцагч /ирээгүй/ оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.......... нь хариуцагч Г........гаас түүнтэй байгуулсан 2023 оны 02 сарын 28-ны өдрийн №23/01 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 6.000.000 төгрөг, зээлийн хүү 1.200.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 10.200.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа: ... нэхэмжлэгч хариуцагч нар нь 2023 оны 02 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан хариуцагч нь 6.0 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00-12 УАО улсын дугаартай Тоёото кроун автомашиныг барьцаалсан фидуцийн гэрээ байгуулсан боловч тухайн автомашинаар бодитоор үүргийн гүйцэтгэл хангах эсэх нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, машин нь цагдаагийн байгууллагын журмын хашаанд байгаа гэсэн сураг байдаг, хариуцагч нь бичгээр гаргасан тайлбарт өөрийгөө зээлдэгч биш, зээлийн Ганзориг гэдэг хүн авсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч ......... нь .......гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу зээлийн 6.000.000 төгрөгийг Ганзориг гэх хүний Хаан банк дахь дансанд шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа .......тай гэрээ хийсэн байдаг. Иймээс гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг .......гаас шаардан нэхэмжилсэн. гэсэн тайлбар өгсөн.
2. Хариуцагч Г........д энэ өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2025 оны 02 сарын 26-ны өдөр түүний шүүхэд тэмдэглүүлсэн /нэхэмжлэлийн хувь гардан авах үедээ/ 94365663 дугаарын утсаар шүүгчийн туслах холбогдон мэдэгдэхэд, тэрээр ...ойлголоо гэсэн боловч хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд ингэхдээ хариуцагч Г........гаас нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарыг /хэргийн 17-18 дахь тал/ шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган дүгнэж хэргийг хэлэлцэн шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь би биш, зээл аваад өгөөч гэсэн Д.Ганзориг, Б.Уянга нарын гуйлтаар .........тай зээлийн гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлж өгсөн, мөнгийг П.Ганзоригийн Хаан банкны дансанд шилжүүлсэн, тэдгээр хүмүүс хариуцан төлөх ёстой гэсэн тайлбар хийж маргажээ.
3. Тухайн нөхцөлд хариуцагч Г........, нэхэмжлэгч С.......... нар нь 2023 оны 02 сарын 28-ны өдөр 23/01 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулан, уг гэрээний дагуу зээлдэгч буюу хариуцагч нь 6.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай зээлж авах, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу 2023 оны 07 сарын 28-ны өдрийн байдлаар зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн гэрээний 1.2.8 дахь хэсэгт зааснаар зээлсэн мөнгийг хүлээн авах банк, дансны дугаар, данс эзэмшигчийн нэрийг нэрлэн зааж тодорхойлсон, мөн зээлээс 1.500.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, үлдсэн 4.500.000 төгрөгийг гэрээгээр тохирсон зээлдэгчийн мөнгө хүлээн авах Хаан бан дахь харилцах дансанд 3 удаагийн гүйлгээгээр 2023 оны 02 сарын 28-ны өдөр шилжүүлэн хүлээн авснаас гадна хариуцагч өөрийн эзэмшлийн Toyoto crown-S180 маркийн 00-12 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчтэй фидуцийн гэрээ байгуулсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.
4. Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.......... хариуцагч Г........ нарын хооронд байгуулсан № 23/01 дугаартай зээлийн гэрээ, №23/01-01 дугаартай фидуцийн гэрээ, хариуцагчийн хувь хүн хүсэлт, харилцах дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагч Г........гаас нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар зэргээс дүгнэхэд хэргийн зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлийн гэрээ зохих журмын дагуу байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.
6. Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон фидуцийн гэрээ нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хүсэл зоригийн илэрхийллийг нь хангасан, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г........гаас шаардах эрхтэй гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно гэж мөн зүйлийн 235.2-т заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу үүрэг хүлээгч нь фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу эзэмших, ашиглах, фидуцийн зүйл болох эд хөрөнгөд учирсан гэмтэл доголдлын талаар үнэн зөв мэдээллийг үүрэг гүйцэтгүүлэгчид өгч байх үүргийг зээлдэгч буюу үүрэг хүлээгч хүлээхээр талууд гэрээний 3.2.2, 3.2.3-т зааж тохиролцсон байна.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчөөс фидуцийн зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг бодитоор хангах эсэх нөхцөл байдал тодорхой бус, тухайн автомашин хаана байгаа нь мэдэгдэхгүй, цагдаагийн байгууллагын журмын хашаанд байгаа гэсэн сурагтай гэх үндэслэлээр фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, зээлийн гэрээний үүргийг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжилж буйг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул тухайн нөхцөлд нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхээсээ татгалзсан гэж үзнэ.
8. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээний хугацаа 2023 оны 07 сарын 28-ны өдрөөр дуусгавар болоход хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн 6.000.000 төгрөг, зээлийн 5 сарын хүү 1.200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл бүхий байна.
9. Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2.12, 4.1 дэх заалтад зээлдэгч зээл болон хүүгийн төлбөрийг графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн 6.000.000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож алдангид 3.000.000 төгрөг нэхэмжилснийг буруутган дүгнэн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
10. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С..........ын хариуцагч Г........д холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 1.200.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 10.200.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 759.2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г........гаас 10.200.000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С..........т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г........гаас улсын тэмдэгтийн хураамжид 274.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С..........т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАЗАРХАНД