Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ,түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч Г.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнэд холбогдох, эрүүгийн 1836000000039 дугаартай 178/2017/0049/Э/ индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй,  Симба салонд үсчин ажилтай ам бүл -2, эхнэрийн хамт амьдардаг, аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 500000-800000 төгрөг, Ховд аймгийн  Жаргалант сумын Бугат багийн 06-06 тоотод  оршин суух, ял шийтгэлгүй гэх  Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнэд

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 22-09 тоот хашааны гадна 2018 оны 02 сарын 23-ны шөнө 00 цагийн орчим иргэн Г.Билгүүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 22-09 тоот хашааны гадна 2018 оны 02 сарын 23-ны шөнө 00 цагийн орчим иргэн Г.Билгүүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 91 дугаартай...

Г.Билгүүний биед гэмтэл учирсан байна.

Г.Билгүүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний  дээд доод зовхи, хамар хэсгийн хаван хавдар болон цус хуралт, дээд уруул дотор хэсэг болон баруун хацрын дотор хэсэгт язарсан шарх тогтоогдлоо.

Г.Билгүүний биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих,  мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой.

 Г.Билгүүний биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна

Г.Билгүүний биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн хамтарсан тушаалаар баталсан 2014 оны ‘Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журам‘-ын 2.4.1-д...гэмтэл. түүнээс үүссэн эд эрхтний ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Г.Билгүүний биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд  удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

 Г.Билгүүний биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.. гэх дүгнэлт/хх-ийн 297-рт/

Эд хөрөнгө үнэлсэн тайлангаар...Самсунг маркийн зөөврийн комьпютер 660000 төгрөг гэх баримт/ хх-ийн 11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Билгүүний хохирогчоор өгсөн...Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 00.05 минутын орчим ажпаасаа гараад төв гудамжнаас такси бариад гэрлүүгээ буюу Жаргалант сумын Бугат багийн 22-09 тоот хашааны гадна очоод таксины жолоочоос хэдэн төгрөг гарсан бэ гэж асуусан чинь 4700 төгрөг /дөрвөн мянга долоон зуун / гарсан гэж хэлэхээр нь манай энд ирэхэд 3500 төгрөг /гурван мянга таван зуун/ гардаг юмаа гэсэн чинь битгий хуцаад бай мөнгөө гэхээр нь жолооч ахад би Бишрэлт караоке-д ажилладаг өдөр болгон энэ хооронд такси барьдаг 3500 төгрөгөөр /гурван мянга таван зуу/ гардаг тохиролцохуу гэтэл чи хуцаад байлгүй мөнгөө өг гэхээр нь би урдаас нь өгөхгүй бол яах юм гэсэн чинь шууд машинаасаа бууж ирээд ар талын хаалгаар орж ирээд намайг суудал дээр дарж байгаад шууд цохиж /зодож/ байгаад машинаас чирж буулгаад банди минь мөнгөө өг гэж хэлэхээр нь би 5000 /таван мянган / төгрөг гаргаж өгчихөөд наанаа хүлээж бай гэсэн чинь машинаа асаагаад яваад өгсөн...Миний нүүрэн хэсэг болон толгойруу гараараа 4-5 удаа цохисон. Миний хамар, толгой өвдөж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү?...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Л.Цэрэннямын гэрчээр өгсөн...Би 2017 оны 03 сарын үед Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Симба” салонд үсчинээр ажилд орсон. Тэгэхэд М.Мөнх-Эрдэнэ  энд ажиллаж байсан. М.Мөнх-Эрдэнэтэй тэр үеэс найзалж, нөхөрлөх болсон юм. М.Мөнх-Эрдэнэ нь юманд хүлээцтэй ханддаг, хүнтэй зөв боловсон харьцдаг, тамхи татдаг, архи уудаггүй залуу байгаа юм. Хүнтэй муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Би М.Мөнх-Эрдэнэтэй ажиллаад нэг жил гаруй болж байна, хүнтэй хэрэлдэж, муудалцаж байхыг огт хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн... 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед би төв замаар дээш эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй 91-85 ХОҮ улсын дугаартай "ALLION" маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад Политехникийн коллежийн зогсоол дээр 2 эмэгтэй, 1 залуу гараа өргөхөөр нь зогсож аваад 6 дугаар 10 жилийн доод талын байран дээр 2 охин нь буугаад, залуу нь /Г.Билгүүн/ Бугат багийн 22-09 тоотод очиж буухдаа хэд гарч байна гэхээр нь би 4700 төгрөг гарсан байна гэхэд тэр залууг хоёулаа тохиръё. би Бишрэлтэд ажилладаг, орой бүр таксигаар харьдаг.Би чамд 3000 төгрөг өгөөд хүргүүлж байя гэхээр нь би урд хүргэж өгч байснаа мэдээд би орой болгон таксинд явдаггүй, чи өмнө нь надаар хүргүүлж байснаа санахгүй байгаа юм уу, намайг таньж байна уу, чи өмнө нь ч гэсэн энэ зүйлээ ярьж байсан биздээ. Мөнгөө өгчих гэхэд Г.Билгүүн, яахаараа ийм их мөнгө гардаг юм гэхээр нь би ингэж л гарлаа. Би нойллоод хөдөлсөн гэхэд мөнгөө өгөхгүй суугаад байхаар нь би мөнгөө өгөөч гэхэд байж бай гээд сууж байснаа ер нь би чамд мөнгө өгөх ёстой ч юм уу гэхээр нь би, чи ямар сонин юм бэ? гэхэд Г.Билгүүн миний толгойруу хуруугаараа чичээд түлхээд байсан. Тэгэхээр нь би буугаад машинаасаа гаргах гэхэд буухгүй суугаад байхаар нь нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод чирч буулгахад Г.Билгүүн 5000 төгрөг гаргаж надад өгчихөөд хашааруугаа яваад орчихсон...гэх мэдүүлэг/хх-ийн 22-26-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнэ нь урьд ял шийтгэгдээгүй... гэх баримт /хх-ийн 29-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-43-рт/

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өгсөн...Г.Билгүүний нэхэмжилж байгаа 300000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлнө. Гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэцүүлэгт хохирогч Г.Билгүүний өгсөн.../Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 22-09 тоотод оршин  суух, , утас 98975717 /...Орой ажлынхаа 2 охинтой хамт явсан. Таксинд 3 км гардаг 3500 төгрөг өгсөн. Таксины мөнгө 4700 гэхээр нь маргалдсан. Доошоо эргээд 6 дугаар 10 жил хүрээд ундаа авах гэхэд хаасан байна гээд би сүүлд нь буусан. Би хамраа эмчлүүлмээр байна. Зардал нь 300000 төгрөг гарна гэсэн. Эмчилгээний зардлыг төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнэ нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 22-09 тоот хашааны гадна 2018 оны 02 сарын 23-ны шөнө 00 цагийн орчим иргэн Г.Билгүүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 29 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон болно.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д  заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 300000 төгрөгийг 2 сарын хугацааанд хохирогчид төлж өгөхөөр, хохирогчтой эвлэрсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж болон саналыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөг төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.

Эрүүгийн 1836000000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдав.

Шүүгдэгч М.Мөнх- Эрдэнэ хохирогч Г.Билгүүний  эмчилгээний зардалд нэхэмжилсэн 300000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнх- Эрдэнээс 300000 төгрөгийг сард 150000 төгрөгөөр тооцож 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов. 

               Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн комьпютер битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 5/34 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4,   36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар   шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнийг 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнээр 450000 торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Эрүүгийн 1836000000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнээс 300000 / гурван зуун мянга /  төгрөгийг сард 150000 төгрөгөөр тооцож 2 сарын хугацаанд төлүүлсүгэй. 

  7. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Самсунг маркийн зөөврийн комьпютер битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 5/34 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.

  8.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

   9. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Т.ЦЭЦЭГМАА