Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0233

 

 

 

 

     2025         04           02                                    128/ШШ2025/0233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “О г х” /РД:/ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Ц

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д /ӨНБД:/

            Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.М.

Гуравдагч этгээд: “А р м” /РД:/ ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах.

            Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан “А р м” ХХК-д .....аймгийн .... сумын Зүүн хар чих уул нэртэй газарт 4952.63 гектар, 64421 кодтой талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.

            2. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ..... аймгийн ..... сумын Зүүн хар чих уул нэртэй 4952.63 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч улсын бүртгэлийн  тоот гэрчилгээтэй “А р м” ХХК-д 2027 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрөл олгожээ.  

            3. “О г х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан “Ашигт малтмал,газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрээр “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV тоот тусгай зөвшөөрлийг эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт гэх үндэслэлээр хүчингүй болгуулах тухай тухай гомдол гаргасан.

            4. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/2742 дугаар албан бичгээр Ашигт малтмал,газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрээр “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэх хариу өгсөн.

            5. “О г х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2024/6690 дугаар шүүгчийн захирамжаар 128/2024/0693/З индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

6. Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн зүйлгүй, тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.1. “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ: “Уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримт болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай танилцахад Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль хуулийг тус тус зөрчжээ. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга уг тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийн 17.2-т “...Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ...” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл, Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, анхаарч үзээгүй  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрийг эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрийг гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/274 дугаар тушаалаар хүчингүй болгосон журмыг үндэслэл болгожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “...Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй...” гэж хуульчилсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус шийдвэрийн улмаас байгаль орчны бохирдол үүсэх, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар:

О******* гол нь Өвөрхангай аймгийн Уянга сумаас эх авч тус аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаар дайрч Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байдаг Улаан нуурт цутгадаг 437 км урт урсдаг. Энэ голын сав дагуу 100 гаруй мянган иргэн, 1 сая шахам мал байдаг хангай, тал, хээр, говь хосолсон эко системийн хувьд хамгаалалт шаардсан бүс нутаг. Ийм учраас 3 аймгийн 8 сумын иргэд хамтарч “О г х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Манай байгууллага нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “...эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрхийг зөрчиж байгаа үйлдэл, байгаль орчны тэнцэл алдагдуулах хууль бус үйлдлийг зогсоох, хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажиллаж байна.

Маргаан бүхий актуудаар олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын төсөл хэрэгжсэнээр: Тээврийн хэрэгслийн х*******өөр газрын гадарга, хөрсөн бүрхэвч элэгдэн доройтох, талхлагдах, ургамлын нөмрөг устах, бүрхэц нь багасахын зэрэгцээ тоос, ахуйн хатуу, шингэн хог хаягдал гарах хүрээлэн буй орчин бохирдох, газрын доорх усан орчин бохирдсон тохлдолд тэр нь хөрсөөр дамжин хүрээгээ тэлж хөрс, хүн, мал, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлнө. Ингэсэн тохлдолд тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх...” нь асар ихээр зөрчигдөх юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулснаар төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавраас сэргийлж, тухайн бүс нутгийн байгаль орчны тэнцэл алдагдахгүй, орчны бохирдол үүсэхгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд  амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь баталгаатай хангагдана.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасныг, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж заасныг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.1 “Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна” гэж заасныг,  Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулалтын журам”-ыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/274 дүгээр тушаалаар хүчингүй болгосон байхад 69 дугаар шийдвэрт дурдсан нь тухайн шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна. Ийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрийг, “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр өгсөн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.2.1. “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 9.1.3-д “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж, 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохлдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж, 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбилцлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолын хавсралтаар “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-ыг баталсан байна. Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу батлагдсан сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажилладаг.

Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан .... аймгийн ..... сумын нутагт орших “Зүүн хар чих уул” нэртэй 4952.63 гектар талбайд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонгон шалгаруулалтын тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу зарлан явуулснаас “А р м” ХХК шалгарч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй.  Дээрх сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг Засгийн газраар батлуулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу “...зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны санал...” авах шаардлагагүй.

2.2.2. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан. Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж хуульчилсан. “А р м” ХХК-ийн .... аймгийн .... сумын нутагт орших ...... нэртэй 4952.63 гектар ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй талбай болно. Дээрх хуулиар хориглосон хязгаарласан талбайд тусгай зөвшөөрөл олгох эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасны дагуу Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байна.

2.2.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулахыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.15, 1.23, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18 дахь заалт, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 8 дахь хэсгийн 8.14, 8.28, 8.29 дэх заалт, 9 дэх хэсгийн 9.2, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11 дэх заалт, 11 дэх хэсгийн 11.1, 11.9, 11.12 дахь заалт, 12 дахь хэсгийн 12.1, 12.2, 12.14 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж, мөн зүйлийн 2-д “Энэ зүйлийн 1-д заасан журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасны дагуу Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхээр заасан байна.

2.2.4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага болон байгалийн нөөцийн хамтын менежмент эрхлэн явуулах нөхөрлөл байгаль орчныг хамгаалах талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно...” гэж, 1 дэх заалтад “...байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах...” гэж тус тус тодорхойлсноор Сумын Засаг дарга болон байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллагын нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн шаардлагыг тухайлан зааж, энэ хүрээнд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар олгожээ. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...Маргаан бүхий актуудаар олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын төсөл хэрэгжсэнээр тээврийн хэрэгслийн х*******өөр газрын гадарга, хөрсөн бүрхэвч элэгдэн доройтох, талхлагдах, ургамлын нөмрөг устгах, бүрхэц нь багасахын зэрэгцээ тоос, ахуйн хатуу, шингэн хог хаягдал, нефтийн бүтээгдэхүүн асгарах зэргээр бохирдох бөгөөд маш их хог хаягдал гарах, хүрээлэн буй орчин бохирдох, газрын доорх усан орчин бохирдох тохлдолд тэр нь хөрсөөр дамжин хүрээгээ тэлж хөрс, хүн, мал, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “хангалттай сонирхол илэрхийлсэн байх” хуулийн шаардлагыг хангахгүй, дээр дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Дээрхээс дүгнэвэл, Сумын Засаг дарга болон олон нийтийн байгууллага нь зөвхөн байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байх бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхгүй байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг Засгийн газраар батлуулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу ...зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны санал...” авах шаардлагагүй.  Энэ нь усны сав газрын даргын бүрэн эрхийн асуудал. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон э*******йн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг зөрчөөгүй Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэр, .... аймгийн .... суманд “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV- тоот зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

            2.3 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.3.1. “А р м” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбилцлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолын хавсралтаар “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол”-ыг баталсны дагуу энэ талбайн солбицолд хамаарсан .... аймгийн .... сумын нутагт орших “....” нэртэй 4952.23 гектар талбайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан сонгон шалгаруулалтын тендерт шалгарч ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн байдаг. Өөрөөр хэлбэл тус ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшсэн. Харин нэхэмжлэгчийн үндэслэлдээ дурдсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй.

            Учир нь дээрх сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солилцлыг Засгийн газраар батлуулахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр X/957 тоотоор ирүүлсэн “Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн саналаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэгэнт Байгаль орчин, аялал жуулчлалын яам Засгийн газрын тогтоолын төслийг дэмжиж буй саналаа ирүүлсэн байхад Усны тухай хуульд заасан саналыг авах шаардлагагүй. Мөн манай компанийн XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь Усны тухай хууль болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн холбогдох заалтуудад хориглосон, хязгаарласан тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй юм.

2.3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд ямар зүйл хамаарах талаар хуульчилсан бөгөөд тус хуулийн 52.5.5-т “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй зүйлийг хамаарахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлсон дээрх үндэслэл нь хуулийн энэ шаардлагыг хангахгүй байх ба хуульд заасан маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх, нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар болон зөрчигдөж болзошгүй талаар ямарваа нэгэн баримт мэдээлэл, нотлох баримтыг үндэслээгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байна. Харин нэхэмжлэгч зөвхөн төсөөллийн байдлаар хийсвэрлэн бодож үндэслэлээ тодорхойлсон байна. “А р м” ХХК нь дээрх холбогдох хуульд заасан нөхцөл, журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцон, тендерт шалгарсан ба 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналын зөрүү болох 232,713,165 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, эхний жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус тус төлж хууль ёсоор тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон. Энэ нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэр нь холбогдох хуулиудыг зөрчөөгүй ба тус 69 дугаар шийдвэрийг үндэслэн Дундговь аймгийн Сайхан овоо суманд ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрөл нь хуульд заасан нөхцөл журмын дагуу олгогдсон байна.
Манай компанийн XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь Усны тухай хууль болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн холбогдох заалтуудад хориглосон, хязгаарласан тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн “Талбайн солбилцлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолыг батлахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдан 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/5348 дугаар албан бичгээр саналаа ирүүлсэн байна” гэж тайлбарлан маргасан. тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар баримтыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас  татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна”, 18.3.1-т “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж заажээ. “О г х” /РД:/ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр .... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Т овогтой Ц гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгүүлсэн байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар 2021, 2022, 2023 онуудад байгууллагын үйл ажиллагааны тайланг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 04/124 дүгээр албан бичгээр, 2021, 2022, 2023 онуудад татварын тайлан хүргүүлсэн нь татварын албаны 21, 22, 23 дугаар тодорхойлолтуудаас харагдаж байна.

3. “О г х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын бүх гишүүдийн төлөөлөгчдийн 09 дүгээр хурлаар батлагдсан О г х-ний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “О г х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь Төрийн бус байгууллагын тухай хууль болон энэ дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, хүний буруу үйл ажиллагааны улмаас мөхлийн ирмэгт хүрч буй “О******* гол-Улаан нуур”-ын усны нөөцийг хамгаалалтад авах, сайжруулах ажлыг нэгдсэн зохн байгуулалтаар гүйцэтгэх зорилготой гишүүнчлэл бүхий ашгийн бус төрийн бус байгууллага юм”, 2 дугаар зүйлийн 2.1-т “О******* г******* х*******ий үндсэн зорилго нь О******* голын урсацыг Улаан нуурт хүргэхэд оршино”, 2.5-д “Бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохн байгуулах”, 2.6-д “Голын голдирлыг нь эвдсэн, урсацыг багасгаж, экологийн тэнцвэрт бус байдал бий болгож буй хүний буруу үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг үе шаттай зохн байгуулах” гэж заасан байх тул “О г х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дүрмийн зорилгодоо нийцэж байна гэж үзэж байгаль орчныг хамгаалах асуудлын хүрээнд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэсэн болно.

4. Нэхэмжлэгч талаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус шийдвэрийн улмаас байгаль орчны бохирдол үүсэх, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж, хариуцагч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд ямар зүйл хамаарах талаар хуульчилсан бөгөөд тус хуулийн 52.5.5-т “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй зүйлийг хамаарахаар заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлсон дээрх үндэслэл нь хуулийн энэ шаардлагыг хангахгүй байх ба хуульд заасан маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх, нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар болон зөрчигдөж болзошгүй талаар ямарваа нэгэн баримт мэдээлэл, нотлох баримтыг үндэслээгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэх зорилтын хүрээнд зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр тогтоох нь зүйтэй.

Энэхүү маргааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь маргаж буй асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

6. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/201 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “СШ-64-19” Сонгон шалгаруулалт зарлах 25 талбайн 24 дугаарт /Зарлах дугаар 64421, Дундговь аймаг Сайхан-Овоо сум, Зүүн хар чих уул нэртэй газар, 4952.63 га талбай, босго үнэ 22,286,835/ гэж, хоёрдугаар хавсралтаар батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдах талбайн 24 дугаарт /.... аймгийн .... сумын нутаг 4952.63 гектар бүхий ..... нэртэй талбайд Талбайн солбилцлууд зарлах дугаар 64421, №1-16, уртраг град 104-104, мин 14-21, сек 0-23.01, өргөрөг  град 45-45, мин 53-59, сек 1.61-40/ гэх тодорхойлолт бүхий талбай нь гуравдагч этгээд “А р м” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авсан талбай байна. Сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайнуудыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олон нийтэд зарлан мэдээлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж, Сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохн байгуулахыг Сонгон шалгаруулалтын комисст үүрэг болгожээ. 

7. СШ-64421 дугаартай талбайд нийт 4 аж ахуй нэгж сонгон шалгаруулалтад оролцож гуравдагч этгээд болох “А р м” ХХК нь 1 дүгээр байр эзэлсэн тухай Сонгон шалгаруулалтын комиссын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаар  дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/21 дугаар тушаалаар баталгаажуулж шалгарсан оролцогчдод ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг Кадастрын хэлтэст даалгажээ.

8. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10/557 дугаар албан бичгээр “А р м ” ХХК-д сонгон шалгаруулалтад оролцон 92.25 оноо авч шалгарсныг мэдэгдэж, сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналын зөрүү болох 232,713,165 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын сонгон .... тоот дансанд төлөхийг мэдэгдсэний дагуу “А р м” ХХК-аас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үнийн саналын зөрүү болох 232,713,165 төгрөгийг төлсөн байна.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрээр Сонгон шалгаруулалтын журмын дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан “А р м” ХХК-д ... аймгийн .... сумын ..... нэртэй 4952.63 гектар талбай бүхий 64421 кодтой талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

10. Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10/820 дугаар албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрээр ....ь аймгийн ... сумын З.... нэртэй газарт 4952.63 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг танай компанид олгохоор шийдвэрлэлээ. Танай компанид олгосон тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 718,132 төгрөгийг Са*******йн яамны Төрийн сан дахь улсын төсвийн тоот дансанд мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тушаах үүрэгтэй, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүчингүй болохыг анхааруулъя гэх мэдэгдэл хүргүүлснээр “А р м” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр  тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 718,132 төгрөгийг төлснөөр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр .... аймгийн ....сумын .... нэртэй 4952.63 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011******* тоот гэрчилгээтэй “А р м” ХХК-д 2027 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрөл олгожээ.

11. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2024/9960 дугаар шүүгчийн захирамжаар “А р м” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийн талбай болох ...аймгийн ... сумын ...нэртэй газарт орших 4952.63 гектар талбайг ашигт малтмалын хайгуул хийж ашигласан тохлдолд байгаль орчинд сөрөг нөлөө учрах эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0325/10/56 дугаар дүгнэлтэд хавсарган ирүүлсэн “А р м” ХХК-ийн зөвшөөрөл бүхий талбайн гэрэл зургийн үзүүлэлтэд зураг 1, зураг 2, зураг 4, зураг 9, зураг 10, зураг 11-т газрын гадарга дээр ус харагдаж байх бөгөөд зураг 11-т “А******* р м” ХХК-ийн талбайд байх Хөөврийн булгийг гэрэл зургаар харуулжээ. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг” хэлнэ гэж тодорхойлсноор гуравдагч этгээд “А р м” ХХК-д олгосон талбайн усны сан бүхий  газарт хамаарна. 

12. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан саналыг аваагүй шалтгаанаа хариуцагчаас “Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу сав газрын захиргааны саналыг авах шаардлагагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

13. Мөн маргаан бүхий газарт ашигт малтмал хайж ашигласан тохлдолд газрын гадарга, амьтанд их сөрөг нөлөө, агаарын чанар, гадаргын ус, газрын доорх ус, ургамалд дунд сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэх шинжээчийн дүгнэлтээр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэдэг нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

14. Учир нь тухайн бүс нутгийн малчин иргэдийн амьдрал, амьжиргаа, мал ахуйд хамаарах объектив эрхэд хохирол учруулж болзошгүй, тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдаж болзошгүй гэж үзсэн болно.

15. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж, 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан а*******ллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж тус тус заажээ.

16. Гуравдагч этгээд “А р м” ХХК-аас Зүүн хар чих уул нэртэй талбайд 2024 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн, ялангуяа маргаан бүхий газрын өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойлох ач холбогдлыг харгалзан үзээгүй байна.

17. Дээрх нөхцлүүдийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

18. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/33 дугаар лавлагааны хуудсаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй гэх лавлагаа ирсэн ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

“А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

19. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг шүүх ба Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д захиргааны акт, 11.1.2-т захиргааны гэрээ, 11.1.3-т захиргааны хэм хэмжээний акт гэх байдлаар илэрдэг. Дээр заасан захиргааны үйл ажиллагааны хэлбэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохлдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулж байхыг шаарддаг бөгөөд дээрх шаардлагуудыг хангахгүй байгаа тохлдолд захиргааны үйл ажиллагаа, цаашлаад захиргааны акт гэж үзэхгүй.

20. “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрөл нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрийн үндсэн дээр хэлбэржиж гарсан баримт бичиг учир Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар XV- дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

21. Гуравдагч этгээд “А р м” ХХК нь өөрт учирсан хохирлоо хариуцагч төрийн захиргааны байгууллагаас шаардах эрхтэй болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.10, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан “О г х” НҮТББ-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 69 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “О г х” НҮТББ-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “А р м” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “О г х” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОДМАА