| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00635/И |
| Дугаар | 197/ШШ2025/03588 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/03588
2025 03 31 197/ШШ2025/03588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ул*******,*******,*******,*******,*******,*******, ..... ББСБ ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Ул*******,*******,,,,, /РД:..,, Х овогт ..т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3.976.203,34 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагч Б.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ..... ББСБ ХХК нь хариуцагч Б.Заас барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 3.645.375,34 төгрөг зээлийн хүү 270.273,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54.054, 67 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 6.500 төгрөг, нийт 3.976.203,34 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ: ...З нь манай ББСБ-тай гар утас худалдан авах зориулалтаар 5.600.000 төгрөг сарын 3.4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж 2023 оны 01 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 2025 оны 01 сарын 03-ний өдрөөр дуусгавар болсон.
Гэрээний дагуу зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2023 оны 02 сарын 03-ны өдрөөс сар бүрийн 03-ны өдөр 345.075,29 төгрөгийн тэнцүү төлөлт хийхээр тохирсон. Зээлдэгчийн зүгээс зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2023 оны 2 сарын 23-нд 350.000 төгрөг, 2023 оны 03 сарын 03-нд 346.000 төгрөг, 2023 оны 04 сарын 04-ны өдөр 346.000 төгрөг , 2023 оны 05 сарын 03-ны өдөр 346.000 төгрөг тус тус хуваарийн дагуу төлж байгаад 2023 оны 6 дугаар сараас үүргийн зөрчил үүсгэж, 5 хоног хугацаа хэтрүүлж 346.000 төгрөг, 2023 оны 7 сард 24 хоногийн хугацаа хэтрүүлж 346.000 төгрөг, 8 дугаар сард мөн 28 хоног хугацаа хэтрүүлж 8сарын 28-нд зээл, хүүгийн төлбөрт 346.000 тус тус төлсөн байдаг. Үүнээс хойш 9, 10 саруудад зээлийн төлөлт хийгээгүй байж байгаад 2023 оны 11 сарын 30-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 03 сарын 31-нд 500.000 төгрөг, 2024 оны 05 сарын 10-нд 500.000 төгрөг, 2024 оны 07 сарын 03-нд 370.000 төгрөг, 2024 оны 11 сарын 18-нд 600.000 төгрөг, нийт 12 удаагийн төлөлтөөр 5.396.000 төгрөг төлсөн байна.
Зээлийн гэрээний 2.3.3-т зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн хүүг тооцон хасаж, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална, хэрэв зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж заасан.
Үүний дагуу хариуцагчийн нийт төлсөн 5.396.000 төгрөгөөс гэрээний эргэн төлөх хуваарь зөрчиж хугацаанд нь төлөөгүй төлбөрөөс эхний ээлжид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож хасах, үлдсэнийг нь үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох зарчмаар төлөлтийг тооцсон байгаа. Зээлдэгч нь үндсэн зээлээс 1.954.624,66 төгрөг, зээлийн хүүд 3.304.263,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 137.111, 96 төгрөг төлсөн.
Нотариатын үйлчилгээний зардлыг зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд тооцон нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү хэмээн тайлбарласан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ..... ББСБ-с 2023 оны 01 сарын 03-ны өдөр 5.600.000 төгрөг сарын 3.4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Буцааж төлсөн дүн 5.396.000 төгрөг болж байгаа бөгөөд энэ дүн дансны хуулгатай таарч байгаа учир маргах зүйлгүй. Маргаж буй гол асуудал нь үндсэн бүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж тооцож байгаа нь тодорхой бус ойлгомжгүй байгаад байна. Зээлдэгч нь 5.600.000 төгрөг зээлж аваад, буцааж зээл, хүүгийн төлбөрт 5.396.000 төгрөг төлсөн байхад дахиад зээлийн гэрээний дагуу 3.976.203 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй 5.600.000 төгрөгийг бараг 9.0 сая болгож төлөх болоод байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасны дагуу өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон байхад аль хүнд нөхцөл бүхий үүргийг гүйцэтгэх боломжийг үүрэг гүйцэтгэгчид олгоогүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж байгаа юм. гэсэн тайлбар хийж маргасан.
3. Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтаас талуудын хооронд Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн байна.
..... ББСБ ХХК болон Б.З нар нь 2023 оны 01 сарын 03-ны өдөр ЗГ-202301-1407 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан, уг гэрээний дагуу Б.З нь 5.600.000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж авсан, гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу 2023 оны 02 сарын 03-ний өдрөөс сар бүрийн 3-ны өдөр тогтмол дүнгээр 345.075.29 төгрөг төлөх, 2025 оны 01 сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч буюу Б.З нь үндсэн зээлд 5.600.000 төгрөг, зээлийг ажигласан хугацааны хүүд 2675.570,95 төгрөг, нийт 8.2785.570,95 төгрөгийг зээлдүүлэгч буюу ..... ББСБ ХХК-д эгүүлэн төлөх үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгчийн хувьд барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргийг биелүүлж, зээлдэгчид зээлийг олгосон тул уг гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
3.1. Дээрх гэрээний хугацаанд хугацаанд зээлдэгч буюу хариуцагч нь 12 удаагийн төлөлтөөр 5.396.000 төлснөөс зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь үндсэн зээлд 1.954.624,66 төгрөгийг, зээлийн хүүд 3.304.263,39 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 137.111,95 төгрөгийг тус тус суутган тооцсоныг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч нь 2023 оны 06 сараас эхлэн зээлийн гэрээний хавсралтад заасан зээл, хүүг төлөх хугацаг хэтрүүлж, гэрээний үүргийн зөрчил үүсгэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагчийн графикт хугацаа хэтрүүлж төлсөн дүнгээс хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг тэргүүн ээлжид суутган тооцож, үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасах зарчмаар зээлийн төлөлтийг тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.3.3-т заасан зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн хүүг тооцон хасаж, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална, хэрэв зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэсэн зохицуулалтад нийцсэн үндэслэл бүхий байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.6-д зээлийн хугацаа 24 сар байна, зээл, зээлийн хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-д тодорхойлов,мөн гэрээний 2.3.1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй тооцогдох гэсэн талуудын тохиролцоо нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх гэрээний талуудын чөлөөт байдлыг тодорхойлсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээс гадна гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан, хариуцагч нь эрх зүйн чадамжтай, гэрээний нөхцөл, үүрэг, эрх зүйн үр дагавар, хариуцлагыг ойлгох ухамсар бүхий этгээд байна.
3.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,
- мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж тус тус зааж хуульчилсан байна.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож ...нэмэгдүүлсэн хүү тооцно. гэсэн гэрээний нөхцөлийг талууд тодорхойлсон байна.
3.3. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч Б.Заас 2023 оны 01 сарын 03-ны өдөр түүнтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3.645.375,34 төгрөг зээлийн хүү 270.273,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54.054, 67 төгрөг, мөн үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлага буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд нотариатын үйлчилгээний төлбөр гэх 6.500 төгрөг, нийт 3.976.203,34 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлага, түүний үндэслэлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд, хариуцагч Б.Заас 3.976.203,34 төгрөг гаргуулж ..... ББСБ ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд, шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 759 .2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэг, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Заас 3.976.203,34 төгрөг /гурван сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78.570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ..... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД