Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03589

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 197/ШШ2025/03589

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******, .........ны гаргасан,

Хариуцагч: Сонгино хайрхан дүүргийн 27-р хороо, 2б байрны 38 тоотод оршин суух хаягтай,*******,*******,, ...-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль эрх зүйн туслалцаа авч итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөх зардлын 2.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч .........ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч В......нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ......... нь хариуцагч В....д холбогдуулан 2.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ: ... тус СӨХ-ний хариуцагчийн эзэмшиж байсан зоорийн давхрын өрөөг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхдээ хууль эрхзүйн зүйн талаар зөвлөгөө авч, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ажиллуулсан зардалд зарцуулсан 2.000.0000 төгрөгийг нэхэмжилж байгаа хэмээн тайлбарласан.

Хариуцагч В......нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах гэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлсний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбар өгч маргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч .. СӨХ-ийн хариуцагч В................. холбогдуулж гаргасан*******нд байрлах 6а байрны хонгилын 1 өрөө, 6б байрны хонгилын 2 өрөөг тус тус албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хянагдаж байсныг шийдвэрлэсэн байх ба уг хэрэгт нэхэмжлэгч .. СӨХ нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд уг үйл баримтад зохигчид мараагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хуулийн этгээд нь төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд сайн дурын үндсэн дээр бусдаар төлбөртэйгөөр төлөөлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлсний төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгчээс зайлшгүй гарах ёстой зардалд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан зохигчоор нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөл, хууль зүйн туслалцааны зардал орж тооцогдохгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч В.Игориос хууль эрх зүйн туслалцаа авч итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөх зардалд 2.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий .. СӨХ-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт заасныг баримтлан В.Игориос хууль эрх зүйн туслалцаа авч итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөх зардалд 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн .. Сууц өмлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАЗАРХАНД